2025-07-16 06:11
idea.mn
Home Uncategorized “Амьдрахуй” постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ
Uncategorized

“Амьдрахуй” постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ

“Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн “Фауст”, “Гэм зэм”, “Опал”, “1984”, “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгохоор зэхээд байгаа юм. Үүний эхлэл болгож Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгээ Тусгаар тогтнолын ордны Их танхимд толилуулж буй.

Тэгвэл эл уран бүтэээлийн хаалтын тоглолтууд эхэллээ.

Тодруулбал, “Амьдрахуй” жүжгийг ирэх дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл дөрөвхөн удаа тоглоод хаах юм.

Ташрамд дурдахад, “Амьдрахуй” постдрамын жүжиг нь өнгөрсөн онд нийт 15 мянган үзэгчид хүрч, театрын урлагийн мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид болон үзэгчдээс өндөр үнэлгээ хүртсэн ураг бүтээл юм. Энэхүү уран бүтээлийг ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын Кызыл хотын үндэсний их театр олон улсын франчайз эрхээр худалдан аваад буй.

Мөн сонирхуулахад, “Орфей” театрын уран бүтээлчид энэ онд “Амьдрахуй” жүжгээ дэлгэцийн уран бүтээл болгохоор төлөвлөжээ.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга...

“Хүрээ” амаржих газар шинэ байрандаа орж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development...