2025-07-12 08:31
idea.mn
Home Uncategorized 18 нас хүрээгүй хүүхэд суррон унавал эцэг, эхийг нь торгоно
Uncategorized

18 нас хүрээгүй хүүхэд суррон унавал эцэг, эхийг нь торгоно

Замын хөдөлгөөнд 18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унавал 200 нэгж буюу 200 мянган төгрөгөөр торгоно.

Замын хөдөлгөөний дүрэмд насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унахыг хориглосон байна. Цахилгаан дугуй А ангилалд багтдаг учраас 18 нас хүрсэн А ангиллын үнэмлэхтэй хүн цахилгаан дугуй унахыг анхаарууллаа.

Харин 0-10 хүртэлх насны хүүхдүүд зөвхөн явган хүний замаар харгалзах хүнтэйгээр хүүхдэд зориулсан унадаг дугуй унаж болохыг дээрх дүрэмд мөн заасан.

Үүнээс гадна:

  • 10-14 насны хүүхэд явган хүний зам болон зориулалтын унадаг дугуйн зам дээр зорчих бол 14 наснаас дээш насныхан унадаг дугуйн зам, авто замын баруун хөвөөгөөр зорчино
  • 16-гаас дээш насныхан мопидоор зорчих боломжтой бол цахилгаан хөдөлгүүртэй суррон дугуй унах бол А ангиллын үнэмлэх шаардаж байгаа юм

ТЦА-д насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл унаж, бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй бүртгэгдээд байгаа аж. Иймд, зөрчлийн тухай хуулиар энэ тохиолдолд 200 нэгжээр торгохоор болжээ. Хэрэв осол аваарт хүүхэд өртөж, бэртсэн бол гэмтлийн зэргээс хамаарч эцэг эх, асран хамгаалагчийг иргэний хариуцагчаар татах тохиолдол гарч байгааг албаныхан онцолж байна.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга...

“Хүрээ” амаржих газар шинэ байрандаа орж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development...