2025-06-17 09:41
idea.mn
Home Uncategorized Дэлхийн 46 улс руу шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрджээ
Uncategorized

Дэлхийн 46 улс руу шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрджээ

Засгийн газраас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Засгийн газраас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2021-2024 онд:

•             Катар Улс,

•             Америкийн Нэгдсэн Улс,

•             Бүгд Найрамдах Грек Улс,

•             Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс,

•             Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс,

•             Бүгд Найрамдах Латви Улс,

•             Унгар Улс,

•             Бүгд Найрамдах Узбекистан Улс,

•             Туркменистан улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээр амжилттай байгуулж, өнөөдрийн байдлаар нийт 46 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хэлэлцээртэй, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдүүлээд байна.

Мөн өмнө байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах яриа хэлэлцээг хийж, нислэгийн шинэ цэг, одоо байгаа нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж буй юм. Үүний үр дүнд 2024 онд Монгол Улс түүхэндээ анх удаа агаарын тээврээр 2.18 сая зорчигч тээвэрлэж, 10.4 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга...

“Хүрээ” амаржих газар шинэ байрандаа орж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development...