Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах Ажлын хэсгийн ахалж, 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг баримт бичгийг батлуулсан. “Алсын хараа-2050” нь анх удаа салбар бүрийн 1500 гаруй эрдэмтэн оролцож, 567 салангид баримт бичгийг нэгтгэсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд Монгол Улсыг 2050 онд бүс нутгийн тэргүүлэгч орон болгох зорилт бүхий төлөвлөгөө юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах Ажлын хэсгийн ахалж, 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг баримт бичгийг батлуулсан. “Алсын хараа-2050” нь анх удаа салбар бүрийн 1500 гаруй эрдэмтэн оролцож, 567 салангид баримт бичгийг нэгтгэсэн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хувьд Монгол Улсыг 2050 онд бүс нутгийн тэргүүлэгч орон болгох зорилт бүхий төлөвлөгөө юм.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсоны дараа буюу 2021 оны 12 дугаар сард “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийх зорилт бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулан хэрэгжүүлсэн.
Монгол Улсыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичгүүд болох “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ууд өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн тулгуур хөтөлбөр болж байна.
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогууд амжилттай хэрэгжиж байгаагийн үр дүнд цар тахлын үед -4.6 хувь болж буурсан манай улсын эдийн засаг 2023 онд 7.4 хувь болж өссөн. 2024 онд эдийн засгийн өсөлт урьдчилсан байдлаар 5 хувьд хадгалагдаж байна.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд манай улсын ДНБ 24 хувиар өссөн бол нэг хүнд ногдох ДНБ гурван жил дараалан 1000 ам.доллараар нэмэгдлээ. Төсвийн орлого 2021 онд 4.2 тэрбум ам.доллар байсан бол 2023 онд 6.8 тэрбум ам.доллар болсон. 2028 он гэхэд 12.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиуллаа
Макро эдийн засгийн үзүүлэлт сайжирснаар Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “Fitch Ratings” агентлаг 2024 оны 9 дүгээр сард “B+, тогтвортой”, “S&P Global” агентлаг 2024 оны 10 дугаар сард “B+, эерэг”, “Moody’s” агентлаг 2024 оны 11 дүгээр сард “B2, тогтвортой” болгож тус тус сайжруулаад байна.
Мөн 2024 онд Дэлхийн банкны эдийн засгийн ангилалд Монгол Улс дундаас дээш орлоготой орнуудын тоонд багтав.
Хилийн боомтуудын тээвэр зохион байгуулалт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны үр ашгийг сайжруулсны үр дүнд нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд буюу 2023 онд 69.6 сая тоннд, 2024 онд 83.8 сая тоннд хүрч, 2019 оноос даруй 2.5 дахин нэмэгдэв. Мөн Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор зэсийн баяжмалын экспорт 2024 онд 1,695 мянган тоннд хүрээд байна.
Гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшинд хүрлээ
Гадаад валютын улсын нөөц 2022 оны 9 дүгээр сард 2.7 тэрбум ам.долларт хүрч буураад байсан бол Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр гадаад валютын нөөц 2024 оны эцэст 5.5 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүртэл нэмэгдлээ.
Засгийн газрын өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, дефолтын эрсдэлээс гарав
Засгийн газар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд Мазаалай бонд, 2022 онд Чингис бонд, 2023 онд Гэрэгэ бонд, 2024 онд Хуралдай бондын өр төлбөрийг амжилттай төлж, Монгол Улс дефолтын эрсдэлээс гарлаа.
Түүнчлэн, гадаад валютын нөөц нэмэгдсэнээр Монгол Улсын Хөгжлийн банк 2023 онд Евро болон Самурай бондуудын төлбөрийг амжилттай төлж, Монголбанк БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын үлдэгдлийг 6 тэрбум юань болгож, 2016 оны эцсийн түвшнээс 2 дахин бууруулах боломж бүрдлээ.
2024 онд 810 мянган жуулчин хүлээн авч, түүхэн дээд амжилтад хүрлээ
Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Welcome to Mongolia уриа дэвшүүлэн эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байна.
“Монголд зочлох жил” аяныг зарлаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлснээр Монгол Улс 2023 онд анх удаа 600 мянга орчим жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларыг оллоо.
“Монголд зочлох жил” аяны хүрээнд 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, Facebook, TikTok, YouTube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим хүнд хүрч, CNN, Netflix, HBO, National Geography зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарснаар Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өссөн байна.
2024 онд Засгийн газар “Монголд зочлох жил” аяныг үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бүрэн илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндээр өргөжүүлж, 810 мянган жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд амжилт болж, салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрлээ.
Агаарын тээврийг либералчилснаар 2022 онд 10 улсын 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт, 2024 онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэх боломж бүрдүүллээ.
Leave a comment