2025-07-02 02:01
idea.mn
Home Uncategorized Монсефт ХХК нь БНХАУ-ын Тохирлын үнэлгээний байгууллагын Монгол Улс дахь салбар CCIC MN HK-тай хамтран ажиллана
Uncategorized

Монсефт ХХК нь БНХАУ-ын Тохирлын үнэлгээний байгууллагын Монгол Улс дахь салбар CCIC MN HK-тай хамтран ажиллана

Монгол Улсын Үндэсний Итгэмжлэлийн төв (MNAS) нь БНХАУ-ын Итгэмжлэлийн байгууллагa (CNAS)-тай тохирлын үнэлгээний итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах САНАМЖ БИЧГИЙГ өнгөрсөн онд байгуулсан.  

Тус санамж бичиг байгуулснаар 2 орны итгэмжлэлийн байгууллагуудын нэгдэн орсон олон улсын хэлэлцээрийн дагуу итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрч, худалдааг хөнгөвчлөх боломжтой болсон юм.

Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр Монгол Улсад тохирлын үнэлгээний чиглэлээр тасралтгүй 10 жил үйл ажиллагаагаа эрхэлж буй хувийн хэвшлийн байгууллага болох Монсефт ХХК нь БНХАУ-ын Тохирлын үнэлгээний байгууллагын Монгол Улс дахь салбар CCIC MN HK-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Тус үйл ажиллагаанд Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-эрдэнэ, БНХАУ-ын Тохирлын үнэлгээний байгууллагын Монгол Улс дахь салбар CCIC MN HK ХХК-ий Гүйцэтгэх захирал Бао Юнг Ган, Монсефт ХХК-ий Ерөнхий захирал Г.Билгүүн, ОУ-ын Стандартын академи ХХК-ий Гүйцэтгэх захирал Г.Уранчимэг болон бусад төлөөллүүд оролцлоо.

Үйл ажиллагааг нээж, Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-эрдэнэ хэлсэн үгэндээ “Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы удирдамжийн дагуу 2024 оны 08 дугаар сард Монгол Улс БНХАУ-ын итгэмжлэлийн байгууллагууд лаборатори, баталгаажуулалт, техникийн хаяналтын байгууллагын мэдээллийг солилцох, мэдлэг туршлагаа хуваалцах, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах, зэрэг олон асуудлыг хамтдаа шийдвэрлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан.

Баталгаажуулалтын байгууллагууд хамтран ажиллах нь хоёр орны хооронд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, худалдааны саад тотгорыг арилгахад нэн чухал алхам болсон. Энэ ажлын үргэлжлэл болж өнөөдөр БНХАУ-ын Тохирлын үнэлгээний байгууллагын Монгол Улс дахь салбар CCIC MN HK нь  Монголд баталгаажуулалтын үйл ажиллагааг хамгийн анх эхлүүлсэн хувийн хэвшлийн байгууллага болох Монсефт ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж байна. Цаашид бид хамтын ажиллагааг улам өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллана” гэдгийг онцоллоо. Монсефт ХХК нь Монголын анхны хувийн хэвшлийн тохирлын үнэлгээний байгууллага бөгөөд менежментийн долоон стандарт, 18 төгрлийн үйлчилгээ, 400 гаруй бүтээгдэхүүний баталгаажуулалтыг хийж, 500 гаруй байгууллагыг баталгаажуулж, 700 гаруй гэрчилгээг олгосон салбарын тэргүүлэгч байгууллага юм. 

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга...

“Хүрээ” амаржих газар шинэ байрандаа орж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development...