2024-04-29 22:14
idea.mn
Home Гадаад мэдээ “АЭХ-ны сонгуулиар мөнгө тараасан баримтуудыг бидэнд үзүүлсэн”
Гадаад мэдээСпорт

“АЭХ-ны сонгуулиар мөнгө тараасан баримтуудыг бидэнд үзүүлсэн”

Ажлын хэсгийн ахлагчД.Оюунцэцэг:

-АЭХ бол АН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага. Дөрвөн жилд нэг удаа дээд чуулганаа хийж бодлогоо ярилцаж, мэдээлэл солилцож ерөнхийлөгчөө сонгодог уламжлалтай. Мөн АЭХ-ны чуулганаар шинэ ерөнхийлөгчөө сонгосон нь хамгийн онцлог байлаа. Чуулганд 661 төлөөлөгч оролцож саналаа өгч, 50.8 хувийн саналаар Б.Жаргалан ерөнхийлөгчөөр сонгогдож батламжилсан.

АЭХ-ны ерөнхийлөгч Б.Жаргалан: 

-Миний хувьд ерөнхийлөгчийн албыг хүлээж авснаар энэхүү сонгуульд надтай хамт өрсөлдсөн бүсгүйчүүдийнхээ мөрийн хөтөлбөрийг хамтдаа хэрэгжүүлж нэг баг болон хамтарч ажиллах эрмэлзэлтэй байгааг энэ дашрамд хэлье. Дээд чуулганаар нэр дэвшигчдийн танилцуулсан мөрийн хөтөлбөрт оновчтой, АН-ын анхан дунд шатны гишүүдийг идэвхжүүлэхэд чиглэсэн олон зүйл заалтыг нэр дэвшигчид ярьсан. Үүнээс онцолбол, Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуульд заасан квотыг босго оноо гэж харж байгаа. Квотыг бүх шатанд давуулан биелүүлэх, эмэгтэйчүүдээ бэлтгэх, чадавхжуулах, таниулах ажлыг хамтдаа зохион байгуулна.

Бүх шатны сонгууль буюу УИХ-ын сонгууль болон орон нутаг, нийслэл, аймаг дүүргийн сонгуульд аль болох олон эмэгтэйчүүдийг ялалт байгуулах талаас нь дэмжиж ажиллана.

Түүнээс гадна цар тахлын хуулийн хэрэгжилттэй холбоотой УИХ-ын ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг зохион байгуулахаар болсон. Цар тахлын үед хамгийн их хохирол амсч, нөлөөнд автсан хүмүүс бол эмэгтэйчүүд, үйлдвэрлэгчид байсан. Тэр утгаараа АН-ын эмэгтэйчүүдийн холбоо ч гэсэн эмэгтэйчүүдтэй хамтран ажиллаж бүх салбарын эмэгтэйчүүдийнхээ асуудлыг сонсоно. Тиймээс АН-ын бүлгийн хувьд нээлттэй сонсголд ач холбогдол өгч байгаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

-АЭХ бол улс төрийн байгууллага. Улс төрийн байгууллага учраас улс төрөө хийнэ. Хүчтэй сөрөг хүчин байна. Өнөөдөр Монгол Улсад төрийн дарамт дийлдэхгүй, өрийн дарамтаас иргэд босохгүй байна. Тиймээс ээжүүд эмэгтэйчүүд хүчээ нэгтгээд хэн нэгийгээ дарга болгох биш улс орныг өөрчлөх юм. Монголын гэр бүлд учраад байгаа дарамтаас салгая, эрчүүд эзэгнэсэн улс төрд хулгай хэдэн их наядаар гарч байна вэ. Үүнийг зогсох ёстой. Цаашилбал, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулъя гэх улс төрөө хийнэ.

Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунцэцэг: 

-АЭХ-ны сонгууль шударга бус явагдах ямар ч нөхцөл байгаагүй. Бид мандатынхаа тоогоор төлөөлөгчдөө оруулж, АЭХ-ны 6.13-т ямар төлөөлөгч төлөөлөгчөөр орох вэ гэдгийг заасан учраас чуулганд ирж буй төлөөлөгчдийн нэрсэд ямар ч алдаа мадаг байхгүй. Нэр дэвшигчдэд тэгш өрсөлдөх боломжийг хангасан. Бодлогоор өрсөлдөөд, нийт төлөөлөгчид өөр, өөрийн улс төрийн сонголтоо хийсэн. Хайрцаглагдсан гэдэг нь ганцхан АН-ын тухай асуудал биш юм.

АН-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

-Эмэгтэйчүүдийн сонгууль богино хугацаанд,  нэр дэвшигчдэд чамгүй шалгуур тавьсан, оролцооны зардлаа төлөхөөс эхлээд төлөөлөгчтэй ажиллах боломжоор хангагдаагүй сонгууль болсон. Мөнгө тараасан асуудал гарсан. Мөнгө тараасан гэсэн баримтуудыг төлөөлөгчид бидэнд үзүүлж байсан. Гэхдээ бид 2024 оны сонгууль эхлэх гэж байхад доторх асуудлаа өөрсдөө ярилцаад цаашаа явъя гэдэг зүйл дээр ярилцсан.

АН-ын гишүүн Ц.Уянга:

-АЭХ-нд  гаднаас орж байгаа “шинэ хүн” гэж өрсөлдсөн нэр дэвшигчдийн нэг байгаа юм. Миний хүлээлт АЭХ-ны гишүүдээс илүү нийгмийн хүлээлт байсан. Би дарга болох гэж ямар нэг өрсөлдөөнд улайрч буй гэж харагдахаас илүүтэй нийгэм ийм хүлээлттэй байгаа шүү гэдгийг харуулах зорилготой орсон. Нийгэмд ардчиллын үнэ цэнийг АН-ын гишүүдээс илүү мэдэрч байгаа хүмүүс байгаа.

Би Б.Жаргаланд эхэндээ дэмжлэг үзүүлээгүй ч, Б.Жаргалангийн ялалтыг хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ, хайрцаг гэдэг зүйлийн нэг хэсэг байсан. Б.Жаргалан санал тавьсанд баярлалаа. Баг гэдгийг ямар байдлаар хэлж байгаа вэ. Хэрвээ дэд ерөнхийлөгч гэж албан тушаал өгөх гэж байгаа бол энэ багт орохгүй. Яагаад гэвэл өрсөлдөөд албан тушаал хуваадаг гэдэг мессежийг нийгэмд өгмөөргүй байна. Би чиний хамгийн сайн зүйлийг чадлаараа дэмжинэ. Гэхдээ би чиний хамгийн том шүүмжлэгч байна.

rxvrgvgrvgvvg

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *