2024-11-21 14:40
idea.mn
Home Uncategorized ОЛЬГА КУДРЯЦЕВА: ДЭЛХИЙ ДЭЭР ХИЙГДЭЖ БУЙ ЦОР ГАНЦ ҮЗҮҮЛБЭР БОЛ БААВГАЙ МАШИН УНАХ
Uncategorized

ОЛЬГА КУДРЯЦЕВА: ДЭЛХИЙ ДЭЭР ХИЙГДЭЖ БУЙ ЦОР ГАНЦ ҮЗҮҮЛБЭР БОЛ БААВГАЙ МАШИН УНАХ

ОХУ-ын Юрий Никулины нэрэмжит Москвагийн Төв циркийн амьтан сургагч, “Монте Карло”-ийн мөнгөн цом шагналт сургуультай баавгайнуудын үзүүлбэрийг удирдан тоглуулагч ОХУ-ын гавьяат жүжигчин Ольга Кудряцеватай ярилцлаа.

 -Дэлхийд цор ганц машин, мотоцикль, унадаг дугуй, скүүтэр унадаг баавгайнуудын үзүүлбэрийг монголчуудад хүргэхээр Монголд ирсэн танд үзэгч, уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Та амьтан сургагчаар хэдэн жил ажиллаж байна,  баавгайнууд заасан зүйлийг хэр хурдан сурсан бэ?

-Би амьтан сургагчаар 40 жил ажиллаж байна. Манай нөхөр амьтан сургагч байсан, ханьтайгаа хамт ажиллаж эхэлсэн цагаас амьтан сургаж байгаа. Мотоцикль унуулж сургахын тулд ойролцоогоор дөрвөн жилийн хугацаа шаардагдсан. Гэхдээ мэдээж, шууд мотоциль унуулж сургачихаагүй. Эхлээд самкат унуулж сургасан. Рулиэ бариад тэнцвэрээ олоод эхэлснийх нь дараа мотоцикль дээр суулгасан. Зөвхөн мотоцикль унуулж сургахад дөрвөн жилийн хугацаа зарцуулсан.

-Баавгай бол зэрлэг амьтан. Анх яаж олж авав, олон баавгайнаас сонголт хийсэн үү, эсвэл?

-Баавгайнуудын  хувьд бяцхан  бамбарууш  байхдаа бидний гар дээр ирсэн. Байгалиас анх олж авахад  эх нь амьд байгаагүй. Яагаад циркт ирэх болсон бэ гэвэл, эхээсээ хагацсан нялх бамбаруушууд цаашид бие даан амьдрах хэцүү. Тэдний амьдралыг урт удаан үргэлжүүлэх зорилгоор бидэнд авчирч өгсөн. Тэр үеэс өнөөдрийг хүртэл баавгайнуудтайгаа ажиллаж ирлээ. Бас нэг зүйл нь дэлхийн цирк үзэх дуртай, энэ урлагийг хүндэлдэг хүн болгоны  хайртай нэрт жүжигчин Юрий Никулиныг “Кавказад болсон явдал” киногоор нь Монголын үзэгчид сайн мэддэг. Юрий Никулин амьд сэрүүн байхдаа циркээ даргалж байсан. Эхний зургаан сар бамбаруушууд цирк биш амьтан сургагчийнхаа гэрт амьдардаг байсан, яг л нохой, муур шиг.Жаахан томроод биеэ дааж эхлэхээр нь циркийн үзүүлбэрт сургаж бэлдсэн. Ажил дээрээ очихдоо цирк рүү аваад очно. Тэгээд өрөөн дотор гүйж харайгаад тоглоод л байж байна. Циркийн дарга хурал зөвлөгөөн хийж дуудахад ч  тэнд гэрийн тэжээвэр амьтан шиг чөлөөтэй үсэрч тоглоод  гүйж явдаг байлаа.  Юрий Никулины  хамгийн хайртай баавгайнууд өнөөдөр Монголд тоглохоор ирээд байна.

-Баавгай машин унадаг үзүүлбэрийг Монголын үзэгчид тэсэн ядан хүлээж байна. Машин унаж сургах санааг анх хэн гаргасан бол?

-Манай нэг найз автомашины инженер залуу байсан юм. Нэг удаа цирк дээр ирж бидэнтэй уулзаж байхдаа санамсаргүй байдлаар “Баавгай машин унадаг ч юм уу, иймэрхүү төрлийн үзүүлбэр дэлхийд байдаг уу” гэсэн. “Байдаггүй” гэхэд “Тэгвэл би нэг гоё санаа гарганаа” гээд явсан. Хэсэг хугацааны  дараа баавгайг машин унуулах үзүүлэрийн санааг гаргасан. Эхний үед баавгай жаахан байсан учраас хүүхдийн удирдлагатай машинуудтай ойролцоо төрлийн  ямар ч моторгүй макет хийж авчирсан. Тоглоомон жижигхэн машин, дээр нь баавгай маань жаахан байсан учраас суулгаад, угжинд сүүг нь хийгээд угжиж дасгаж байсан. Амьдралдаа анх удаа огт сууж үзээгүй зүйл дээр нь суулгасан учраас эрсдэлтэй байлаа. Гэхдээ угжаар нь дасгасаар байгаад үзүүлбэр маань биеллээ олж, одоо дэлхий дээр хийгдэж буй цор ганц үзүүлбэр болсон.

-Баавгайг юугаар хооллож байна. Мэдээж дуртай, дургүй зүйл гэж байгаа байх?

-Амьтдыг хоёр янзаар хооллодог. Өөрөөр хэлбэл, тоглолттой өдөр болон  амралтын өдөр хоол нь өөр байдаг. Зайлшгүй байх ёстой хоол хүнс нь бүх төрлийн жимс, ногоо. Тоглолттой өдөр бол зайлшгүй байх хүнс нь өндөг, наранцэцэгийн тос, нэмэлтээр усан үзэм өгдөг. Мөн тахианы шөл, каш буцалгаж өгдөг юм. Ер нь бол ямар хэмжээний ачаалал авч байгаагаас нь хамаарч хоолнуудын орц, нормыг тааруулна. Гэхдээ зайлшгүй барих орц норм гэж бий.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Киви хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо Аса аренад хийнэ

 “Киви” хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. Тэд 20 жилийн...

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХҮЙСИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгууль зохион байгуулагдаж урьдчилсан дүнг...

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор...

“Амьдрахуй” драмын жүжиг СТӨ-ний тайзнаа өдөр бүр тоглогдож байна

Театрын тайзнаа цоо шинэ уур амьсгалыг урлаж, сонгодог зохиолуудыг амилуулдаг “Орфей” театрын...