2025-06-17 08:58
idea.mn
Home Uncategorized ОСЕАN GRЕУ ПРОДАКШН 11 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТОО ХИЙНЭ
Uncategorized

ОСЕАN GRЕУ ПРОДАКШН 11 ЖИЛИЙН ОЙН ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Дэлхийн жишигт нийцсэн хөгжмийн дуугаралттай, шинэлэг уран бүтээлүүд гаргахыг зорьдог Ocean Grey продакшн 11 нас хүрч, ойн баяраа уран бүтээлчид, сонсогчдын хамт энэ Бямба гарагт буюу есдүгээр сарын 28-нд AIC Steppe Arena-д тэмдэглэнэ.

Тус продакшны уран бүтээлчдийн “Эрмэгтэй”, “Амбуу”, “Leomini” зэрэг маш олон дуу залуусыг байлдан дагуулсаар байна.

Түүнчлэн дуучин Укагийн “Маргаашийн нар луу аялах уу”, “Don’t Stop”, “Do It” дуу нь гарсан цагаасаа хойш мега хит дуугаар шалгарч байжээ. Тэгвэл тэдний туурвисан хит бүтээлүүд нэгэн үдэш нэгэн тайзнаа тоглоно.

Тоглолтод Ocean Grey продакшны уран бүтээлчид болох:

  • AM-C,
  • Becca,
  • FOUX,
  • Seryoja

Зочноор:

  • K’Maro (Дэлхийн шилдэг репперүүдийн нэг),
  • Uka,
  • Эрдэнэчимэг,
  • Kiwi,
  • Tatar,
  • Vandebo зэрэг монголын хөгжмийн урлагийн шилдэг, шинэ үеийн онцлох уран бүтээлч оролцоно.

Тоглолт 100 хувь амьд хөгжмийн найруулгатай бөгөөд тайз засалт, дуу хөгжим, найруулга, зохион байгуулалт зэргийг шинэлэг байдлаар хийхээр төлөвлөж байна. Тоглолт болох газрын үүд 19:00 цагт нээгдэж, 20:30 цагт тоглолт эхэлж 3 цаг үргэлжлэх ба тасалбарыг Shoppy.mn, GS25 салбаруудаар худалдаалж байна.

Тасалбарын үнэ:

  • Босоо “А” хэсэг – 109,000₮
  • Босоо “Б” хэсэг – 89,000₮
  • Суудал – 69,000₮
  • VIP ширээ – 2,400,000₮

Мөн доорх холбоосуудаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.

Тоглолтын ивээн тэтгэгчээр ХААН Банк, DiGiPay, Khalifa Beverages, дэмжигчээр AIC Steppe Arena, Monnis Motors нар ажиллаж байна. Тоглолтын найруулга, зохион байгуулалтыг ч аль болох өвөрмөц, шинэлгээр сэтгэж байгаа тул хөгжим, урлагт сонирхолтой бүх залуусыг Ocean Grey-гийн уран бүтээлчидтэй нэгдэж 11 жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэхийг урьж байна.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга...

“Хүрээ” амаржих газар шинэ байрандаа орж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development...