2024-11-21 17:14
idea.mn
Home Uncategorized Солонгос-Монголын хамтарсан хамгийн анхны бөгөөд албан ёсны энтертайнмент “Evandis” компанийн урилгаар Монголд
Uncategorized

Солонгос-Монголын хамтарсан хамгийн анхны бөгөөд албан ёсны энтертайнмент “Evandis” компанийн урилгаар Монголд

Дуучин, жүжигчин Жон Жи Хун буюу Rain, 2ne1 хамтлагийн гишүүн Сандара Пак буюу Дара, BLOO нар  “Super Concert” тоглолтод уран бүтээлээ толилуулахаар манай улсад хүрэлцэн ирэх гэж байгаа талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл өглөө. 

“Super Concert” есдүгээр сарын 15-ны өдөр Hit Park-д болох бөгөөд тасалбар хосын, шүтэн бишрэгчийн, энгийн, VIP, VVIP гэсэн төрлөөр борлуулагдаж байгаа юм байна. 

Уг уран бүтээлчид Солонгос-Монголын хамтарсан хамгийн анхны бөгөөд албан ёсны энтертайнмент “Evandis” компанийн урилгаар Монголд ирж байгаа аж. 

Тус энтертайнмент компани нь хамгийн анх хоёрдугаар сард БНСУ-ын алдарт дуучин жүжигчин Ким Хён Жун болон дуучин MC SNIPER, BLOO нарын хамтарсан “Your valentine” тоглолтыг зохион байгуулсан юм. 

Ирэх жил мөн Солонгосын болон олон улсын томоохон оддыг монголд урьж тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дараа жил хийх тоглолтуудынхаа төлөвлөөг гаргасан зохион байгуулалтаа хийгээд эхэлсэн байгаа юм байна. Энэ удаагийн тоглолтыг олон улсад Монголыг сурталчилсан томоохон цар хүрээтэй зүйл болох болно гэж харж байгаа аж.  Evandis Entertainment -ын үүсгэн байгуулагч John Ко (Го Сон Хун) “Эдгээр алдартныг Монголд авчирна гэдэг амаргүй ажил байсан. Гэхдээ хамгийн чухал зүйл бол Монголыг сурталчлах юм. Солонгос уран бүтээлчдийг буцахад нь Монгол Улс маш гоё угтсан гэдэг сэтгэгдлийг үлдээх нь чухал. 

Иймд манай энтертайнментын тавьсан хамгийн гол зорилго бол Монголыг маш сайн сурталчлах, бүрэн утгаар нь танилцуулаад явуулах юм. Түүнчлэн солонгос уран бүтээлчдэдээ Монголын сайхан нутгуудыг үзүүлнэ. 

Энэ тоглолт маш сайн болж байж цаашлаад Солонгосын олон уран бүтээлчдэд Монголын өнөөгийн хөгжил, соёлыг таниулах анхны шат болох юм” гэв. 

Солонгос гурван уран бүтээлч есдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд гурван багт хуваагдаж ирэх ба буцах өдөр товлогдоогүй байгаа юм байна. Тоглолтод Монгол уран бүтээлчдээс дуучин УКА, Magnet Brain, DIOD хамтран оролцох аж.  Онцлог уран бүтээлч RAIN

Монголчуудад “Миний Байшин” телевизийн уран бүтээлээрээ танигдсан жүжигчин RAIN хүрэлцэн ирэх болно. Тэрбээр дуучин, жүжигчин, ая зохиогч бөгөөд долоон цомог, 28 сингл, дэлхийн даяар нийт 20 гаруй бие даасан тоглолтоо хийсэн.

Өдгөө 42 настай түүний хувьд дуучин болон жүжигчнээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд анх 2000 онд JYP энтертайнментэд бэлтгэгдэгчээр элсэж, арын бүжигчнээс дэлхийн хэмжээний од болтлоо тасралтгүй хөдөлмөрлөжээ. Түүнийг “К-поп ертөнцийн домог” хэмээн тодорхойлоход ч дэгсдүүлсэн хэрэг болохгүй.

Анхны цомог “Bad guy” нь 2002 онд олны хүртээл болж, тухайн үеийн БНСУ-ын хөгжмийн салбарт шинэ өнгө төрх авчирч чадсан ба мөн онд “Sang Doo! Let’s Go to School”телевизийн цувралд дүр бүтээснээр жүжигчний карьераа эхлүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш жүжигчний хувьд БНСУ, БНХАУ, Холливүүдийн 20 орчим дэлгэцийн бүтээлд дүр бүтээгээд буй. Эдгээрээс “Full House” (2004), “Ninja Assassin” (2009), “Red Swan” (2024) зэрэг бүтээлийг онцолж болох бөгөөд тэр Өмнөд Солонгосоос Холливүүдийн тавцанд анхлан гарсан чансаатай уран бүтээлчдийн нэг юм.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Киви хамтлаг 20 жилийн ойн тоглолтоо Аса аренад хийнэ

 “Киви” хамтлагийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. Тэд 20 жилийн...

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛЬД СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХҮЙСИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгууль зохион байгуулагдаж урьдчилсан дүнг...

Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор...

“Амьдрахуй” драмын жүжиг СТӨ-ний тайзнаа өдөр бүр тоглогдож байна

Театрын тайзнаа цоо шинэ уур амьсгалыг урлаж, сонгодог зохиолуудыг амилуулдаг “Орфей” театрын...