2024-12-13 19:00
idea.mn
Home Uncategorized “Та квант үсрэлт хийхэд бэлэн үү”
Uncategorized

“Та квант үсрэлт хийхэд бэлэн үү”

Хүн өөрийн чин хүсэл, санаа сэдлийг ЗӨВ төвлөрүүлж чадвал энэ хорвоо дээрх бүх зүйл боломжтой гэвэл та итгэх үү? 

ТА ЯГ ОДОО НҮДЭЭ АНИАД ЧИН ХҮСЛЭЭ ТӨСӨӨЛНӨ ҮҮ…

  • Гадаадад хүссэн мэргэжлээрээ суралцах,
  • Мэргэжлээрээ гадаад ажиллах,
  • Эдгэшгүй өвчнөө анагаах, онош нь тодорхойгүй өвчнөөс ангижрах,
  • Сайн сайхан хань ижил, үр хүүхэдтэй болох,
  • Өөрийн бизнесээ эхлүүлэх,
  • Өөртөө итгэлтэй болох,
  • Мөнгөний урсгалаа нээх гэх мэт ямар ч хүсэл бай, та чин хүслээ зүрх сэтгэлдээ амилуулан, ЭЕРЭГ сэтгэл хөдлөлөөр биеэ дүүргэж байгаа цагт чин хүсэл нь тань руу урагшилсаар байдаг. 


Таны нүдэнд ил харагдаж буй зүйлс бодит үнэн, жинхэнэ амьдрал биш. Харин бодлын тань бүтээгдэхүүн.  Энэ энергийн хуулийг би ажил, амьдралдаа хэрэгжүүлсээр, үр дүнг нь хүртсээр. 

Аравхан жилийн өмнө надад гадаад суралцана гэх итгэл байгаагүй, бусдын өмнө өөртөө итгэлтэй ярих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадамж ч сул байв. Харин одоо чин хүслүүд маань санаанд ч оромгүйгээр биелэсэн буюу гадаадад 100 хувийн тэтгэлгээр Магистраа хамгаалж, Форчунь 500 компанид үйлчилгээ үзүүлдэг Betterup байгууллагад ахлах көүчөөр ажиллахын зэрэгцээ дэлхийн 15 гаруй оронд амьдардаг Монголчууддаа үйлчилж байна. Сайхан ханьтай, үр хүүхэдтэй болж, мөнгөний урсгалаа нээлээ. 


Танд ч гэсэн энэ боломж бүрэн нээлттэй. Хайр, амжилт бүтээл дүүрэн сайхан амьдрахыг хүн бүр хүсдэггүй гэж үү. 


Хүний оюун санаа (mind) бодит байдлын зөвхөн 1 хувийг хардаг буюу хязгаарлагдмал юм. Оюун санааны энэхүү хязгаарлагдмал байдлыг БОДИТ АМЬДРАЛ хэмээн итгэсээр байгаа цагт хүний амьдрал нэг л газраа эргэлдсээр байдаг. 
 
Нүдэнд үл үзэгдэх ҮНЭНД ЗҮРХЭЭ НЭЭН, зогсон байдлаас гарч, аз жаргал, амар амгалан, амжилтын циклийг эхлүүлэхэд тань туслах “Квант үсрэлт” эвентдээ таныг урьж байна. 
 
Хүнд байгалиас заяасан агуу их чадамж бий боловч нээж чаддаг нь тун ховор. Эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас үүссэн нөхцөлдүүлэг, орчны нөлөөлөл болон одоогийн амьдралын дарамт шахалт, стрэсстээ автсаар хүн нэг л итгэл үнэмшил, бодол, сэтгэл хөдлөл, зан дадалдаа гацсаар… эцэст нь амьдралын үр дүн хэвээр. Харин он, жил харван одсоор л байдаг. 
 
Шинэ итгэл үнэмшил, шинэ бодол, шинэ эерэг сэтгэл хөдлөлөөр таныг дүүргэх энэхүү эвент маань квант физикын ухааныг  соматик сэтгэл судлал, сэтгэл судлал, оюуны дасгалжуулалт майндфулнесстай хослуулснаараа онцлогтой. 
 
Квант үсрэлт VIP эвентэд оролцон, жинхэнэ БИ-тэйгээ уулзаж, ухамсраа мөнхөд нээгээрэй. Та байгалиас заяасан жинхэнэ хүчээ олж нээн, дотоод сэтгэл гүн амар амгалан, тайтгарал, эдгэрлийг хүртэх болно. 

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон...

1-2-р ангийн сурагчдын амралт 12-р сарын 23-наас эхэлнэ

Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын нэгдүгээр улирлын амралтын...

“Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах, газар чөлөөлөхөд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын 2024 оны аравдугаар сарын 2-ны ээлжит хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын...

“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны аравдугаар сарын 9-ний ээлжит хуралдаанаар Монгол...