2025-04-30 12:27
idea.mn
Home Uncategorized TSETSE vs BILGEE тоглолт болно
Uncategorized

TSETSE vs BILGEE тоглолт болно

XMF буюу “Хуур” хөгжмийн наадам 2024 “Tsetse vs Bilgee” тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. 

Найм дахь жилдээ болж буй уг хөгжмийн наадам есдүгээр сарын 7-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Тасалбар ticket.mn, shoppy.mn, boxoffice.mn сайтаар зарагдаж байгаа аж. 

Тоглолт болох өдөр хаалга 14:00 цагт нээгдэх ба тоглолтын хөтөлбөр 16:00 цагт эхлэх юм байна. Үндсэн уран бүтээлч буюу Tsetse 20:30 цагт уран бүтээлээ толилуулах ба нийтдээ 35 дуу дуулах юм байна. Мөн 25 зочин уран бүтээлч оролцохоор болсон байна. 

XMF буюу “Хуур” хөгжмийн наадмын ерөнхий найруулагч Ж.Энхжаргалан “Энэ жилийн хувьд Жаргалсайхан ахынхаа Монголдоо хамгийн том хөгжмийн систем гэж нэрлэж болох “Clair brothers” хөгжмийн системийг ашиглана. 

Энэ жил 56 метрийн урттай, 14 метрийн өндөртэй тайз засаж байгаа. Өнгөрсөн жилийн дуугаралтын чанараа хадгалж, илүү ахиулж цэнгэлдэхийн хаана ч суусан хөгжим яг таны урд байгаа юм шиг сонсогдох дуугаралтыг өгөхөөр ажиллаж байна. 

56 метр, 14 метр урттай дэлгэц засна. Хаана ч суусан дэлгэц төвөггүй харагдах юм. Түүнчлэн Төв цэнгэлдэхийг тойруулаад орчныг тохижуулж байна. Гэрэлтүүлгийн хувьд зах зээл дээр байгаа хамгийн сайн асалттай, сүүлийн үеийн гэрлүүдийг цуглуулсан. Энтертайнмент салбарын хамгийн өнгөтэй өөдтэй гэсэн тоног төхөөрөмж, хамгийн сайн инженер, техникийн баг хамт олон манай тоглолт дээр байх болно” гэв. 

Хагасайн өдөр болгон болж буй тоглолтуудаас тоглолтын чанар, зохион байгуулалт тайзны үзүүлбэр, шоу гэдгээрээ ялгарна гэдгийг тоглолтыг зохион байгуулагчид онцоллоо. 

Хаалга нээх цаг: 14:00
Тоглолт эхлэх цаг: 18:00
Тоглолт дуусах цаг: 00:00

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

“Амьдрахуй” постдрамын жүжгийн хаалтын 4-хөн тоглолт үлдлээ

“Орфей” театр таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн “Фауст”, “Гэм...

18 нас хүрээгүй хүүхэд суррон унавал эцэг, эхийг нь торгоно

Замын хөдөлгөөнд 18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унавал 200 нэгж...

Дэлхийн 46 улс руу шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрджээ

Засгийн газраас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх...

Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ гурван жил дараалан 1000 ам.доллараар нэмэгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа...