2024-12-13 20:03
idea.mn
Home Uncategorized МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР “ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ” ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ
Uncategorized

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР “ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ” ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.

Чуулга уулзалтад 15 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд болох гадаадын 200 гаруй зочин, төлөөлөгч, Монгол Улсаас 600 гаруй төлөөлөгч оролцож байна.

Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийн адил даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, шударга, энэрэнгүй нийгмийг цогцлооход эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм.Дэлхийн улс орнуудын баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх хугацааны талаас илүү хувь нь өнгөрөөд байхад жендэрийн эрх тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.Хэдийгээр энэ чиглэлээр дэлхийн улс орнууд тодорхой ахиц дэвшил гаргаж байгаа ч хэрэгжилт нь төдийлөн хангалтгүй байгааг олон улсын байгууллагууд анхааруулжээ.

ОУВС-ийн судалгаагаар олон улс оронд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хязгаарласан эрх зүйн зохицуулалтууд байсаар байгаа төдийгүй шийдвэр гаргах түвшинд ч эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс бага хэвээр байна.Тухайлбал, энэ оны зургаадугаар сарын байдлаар дэлхийн 26 улсын төр, засгийг эмэгтэйчүүд удирдаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн 26.5 хувь, сайдын түвшний албан тушаалын 22 хувийг эмэгтэйчүүд хашиж байна.Мөн эмэгтэйчүүд албан бус, цалин хөлсгүй ажил хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнхийг эзэлж байгаагийн зэрэгцээ эрчүүдээс дунджаар 12 орчим хувиар бага цалин хөлс авч байна.

Хэрэв улс орнууд жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой болохыг ОУВС-ийн судалгаанд дурджээ.Манай улс энэ түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, үндэсний хэмжээнд салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэн ажиллахыг зорьж байна.Цаашид бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2000 онд баталсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 дугаар тогтоол, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн 2018 онд дэвшүүлсэн “Энхийг сахиулах үйл ажиллагаа” санаачилгыг бүх талаар дэмжин, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах болно гэж хэлсэн юм.

Чуулганы санаачлагч Улсын их хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг: Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлж дуусах хугацаа ойртсоор байгаа ч дэлхий дахиныг хамарсан хямрал сөргөлдөөн, цаг уурын өөрчлөлт нүүрлэсэн түүхий эгзэгтэй агшин тохиолоо. Эмэгтэйчүүдээ хүчирхэгжүүлж, оролцоог нь хангасан хүйсийн эрх тэгш байдлыг хангах, эдгээр хямралыг даван туулж, эх дэлхийгээ аварч чадахгүй гэдгийг мөн онцлон хэлсэн юм.

Бээжин хотод 1995 онд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас хойш Ази тивд эмэгтэйчүүдийн ийм өргөн цар хүрээтэй форум болж байсангүй. Бээжингийн бага хурлыг,мөн түүнээс өмнө Мексик (1975), Дани (1980), Кенид (1985) тав, таван жилийн зайтай болсон өмнөх хурлуудыг НҮБ зохион байгуулж байсан бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтыг мөн НҮБ манай Гадаад харилцааны яамтай хамтран Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт уг чуулга уулзалтын үеэр 6 салбар хуралдаан болох бөгөөд оролцогчид дараах сэдвээр хуралдах юм.

Энэхүү арга хэмжээ хоёр өдөр үргэлжилж, дараах сэдвээр салбар хуралдаан явагдаж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.

🔸Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо,

🔸Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг,

🔸Цахим эдийн засаг дахь энтрепренер эмэгтэйчүүдийн оролцоо,

🔸Жендерийн тэгш эдийн засаг,

🔸Эмэгтэйчүүд охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө,

🔸Спорт, урлаг, соёлын салбар дахь жендерийн тэгш байдал зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэнэ.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон...

1-2-р ангийн сурагчдын амралт 12-р сарын 23-наас эхэлнэ

Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын нэгдүгээр улирлын амралтын...

“Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах, газар чөлөөлөхөд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын 2024 оны аравдугаар сарын 2-ны ээлжит хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын...

“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны аравдугаар сарын 9-ний ээлжит хуралдаанаар Монгол...