2025-07-02 03:56
idea.mn
Home Uncategorized Төрийн өмчит уул уурхайн компаниудад хийгдэж буй шинэчлэл өөрчлөлттэй танилцаж цаашид хийх бодлогын реформын талаар санал солилцлоо
Uncategorized

Төрийн өмчит уул уурхайн компаниудад хийгдэж буй шинэчлэл өөрчлөлттэй танилцаж цаашид хийх бодлогын реформын талаар санал солилцлоо

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллаж, “Эрдэнэс Монгол” нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүнтэй танилцаж, ирэх долоо хоногт зохиогдох нэгдлийн компаниудын зөвлөлдөх уулзалтын талаар санал солилцлоо.

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд тус нэгдлийн хэмжээнд хийгдсэн өөрчлөлт шинэчлэлт, тэдгээрийн явц, үр дүнг мэдээлж, тус нэгдлийн бодлого, үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байгаа реформын саналуудаа танилцуулсан юм.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төрийн өмчит уул уурхайн компаниудын үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааг тунгалагшуулах, улс орон, ард иргэдэд хүрч буй эрдэс баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх алсын хараанд тулгуурласан реформыг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдуулан удахгүй болох төрийн өмчит уул уурхайн компаниудын зөвлөгөөний үеэр олон нийтэд ил зарлахаар шийдвэрлэлээ.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга...

“Хүрээ” амаржих газар шинэ байрандаа орж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development...