2025-07-02 03:21
idea.mn
Home Uncategorized ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖ, МЭДЛЭГ ОЙЛГОЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Uncategorized

ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖ, МЭДЛЭГ ОЙЛГОЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр

Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөөг хангах гэж заасан байдаг. 2020-2024 он буюу өмнөх дөрвөн жилийн Засгийн газар болон Улсын их хурлын түвшинд хүний эрхийг хангах хамгаалах чиглэлд хамгийн их ахиц гаргасан парламент, засгийн газар байсан гэж харж байна. Энэ нь юугаар нотлогдож байгаа вэ гэхээр бид хүний эрхийг хамгаалах, шүгэл үлээгч эрх зүйн байдлын тухай хууль дэмжигдэх тодорхой хуулиудыг санаачилсан. Хүний эрхийн комисс таван гишүүнтэй болсон, хүйсийг тэнцвэрт байдлыг хангасан, төсөв тогтолцоог бэхжүүлж өгсөн, тодорхой хянан шалгах, мэдээлэх чиг үүргийн тайлан сонсох, их хурлын түвшинд энэ асуудлыг ярилцах, гарсан зөвлөмжүүдийг салбарын байгууллагууд дээр хэрэгжүүлэх чиглэлд анхаарсан. Засгийн газрын хувьд хүний эрхийг хамгаалж ажиллах чиг үүрэг байгаа. Гэхдээ маш олон асуудал байдаг учраас салбар дундын уялдааг хангасан хүний эрхийн хороог байгуулах, ажлын алба хороогоо хэрэг эрхлэх сайд нь хариуцаад ажилласан. Мэдээж бүтэц тогтолцоо тодорхой хүчин чармайлт гаргаж байна гэдэг бол агуулгынхаа хувьд энэ асуудлуудад анхаарсан байна гэж харсан. Хүний эрхийн асуудал иргэн хүний эрхийг зөрчих, салбарын асуудлууд дээр хүний эрх зөрчих асуудал тодорхой түвшинд байгаа. Цэрэг цагдаагийн асуудал хууль бусаар мөрдөн шалгах, сэтгүүлчдийн эрх, эрх чөлөөнд халдах зэрэг тодорхой кейс асуудлууд, үзэгдлүүд гарч ирсэн. Энэ бүхэн дээр дуу хоолой хүргэх тэр дор нь ХЭҮК ажиллах цагдаагийн үйл ажиллагаа прокурорын шийдвэрийг нээлттэй байлгах, олон нийтийн хүний эрхийн асуудалд хандах хандлага хяналт мэдлэг ойлголт жендерийн үндэсний хорооны хувьд чадавх бэхэжсэн. Мэдээлдэг мэдээлснийг шалгаж илүү амжилт гаргасан гэж найдаж байна. Хүний эрхийн зөрчилтэй мэдээж цаашид тэмцэх хэрэгтэй, ямар арга хэлбэрээр тэмцэх вэ гэхээр тухайн асуудал хариуцаж байгаа байгууллагуудын хүний эрхийн мэдрэмж мэдлэг ойлголтыг дээшлүүлэх нь чухал. Тухайлбал, хуулийн байгууллага хянан шалгах, прокурор, мөрдөн байцаалтын түвшинд хэрэгжихгүй байх. Энэ асуудлууд, хүний эрхэд халдахгүй байх, хүндэтгэх юм. Төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд хүний эрхэд халддаг байдлыг анхаарах, нэг удаа хараад өнгөрөх биш тасралтгүй анхаарах нь чухал.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга...

“Хүрээ” амаржих газар шинэ байрандаа орж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development...