Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 2-ны өдөр албан ёсоор угтаж авснаар түүний айлчлал эхэлсэн юм. Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францист УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхахаас гадна Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт бараалхсан байна.
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо наймдугаар сард /2023.08.29/ хуралдаж, сонгуульд манлайлж орох удирдлагын багаа томилсон. Л.Гантөмөрийн удирдлага дор тэргүүн дэд дарга нэг, 15 дэд дарга ажиллахаар болсон. Ардчилсан намын тэргүүн дэд даргаар С.Баярцогт томилогдсон бол дэд даргаар Р.Амаржаргал, Ц.Уртнасан, Э.Одбаяр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Жадамба, Ж.Баярмаа, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл, Б.Галиндэв, Ш.Жандос, С.Буяндэлгэр, И.Мөнхжаргал, Ч.Өнөрбаяр, Ш.Түвдэндорж, П.Батчимэг нарыг томилсон юм.
Leave a comment