2025-06-03 06:20
idea.mn
Home Uncategorized Ерөнхий сайд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзлаа
Uncategorized

Ерөнхий сайд Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үеэр тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 30 жилийн ойн мэндийг хүргэж, өнгөрсөн хугацаанд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар байгаль дэлхий, газар хөрсийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, үр дүнтэй ажиллаж байгаад Гүйцэтгэх нарийн бичгийн даргад талархал илэрхийллээ.


 
Ерөнхий сайд Монгол Улсын төр, засгийн зүгээс хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөтөлбөрийн талаар товч танилцуулав. Монгол Улс Төв Ази, Зүүн Хойд Ази эсвэл Ази Номхон далайн орнуудтай бүс нутгийн түншлэл хөгжүүлэх замаар ган гачигт тэсвэртэй байдлыг бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой гэж үзэж байна.
 
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д өндөр ач холбогдол өгч, бэлтгэлийг эртнээс хангаж байгаад Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио талархал илэрхийллээ. Талууд СОР17 бага хурлыг Монгол Улсдаа 2026 онд амжилттай зохион байгуулж, энэ үеэр бэлчээрийн зохистой удирдлагын олон улсын эвсэл байгуулах боломжийн талаар санал солилцов.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга...

“Хүрээ” амаржих газар шинэ байрандаа орж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development...