2025-06-02 02:21
idea.mn
Home Uncategorized Дэлхийн улс орнууд Монголын итгэмжлэлийн чадавхыг хүлээн зөвшөөрлөө
Uncategorized

Дэлхийн улс орнууд Монголын итгэмжлэлийн чадавхыг хүлээн зөвшөөрлөө

Ази Номхон далайн Итгэмжлэлийн хамтын ажиллагааныбайгууллага (APAC) дөрвөн жилд нэг удаа жинхэнэ гишүүн улс орнуудынхаа Итгэмжлэлийн тогтолцоо, байгууллагын чадавх, үйл ажиллагаанд ижил түвшний үнэлгээ хийдэг. Уг байгууллагаас энэ оны тавдугаар сард манай улсын Итгэмжлэлийн байгууллагад ижилтүвшний тус үнэлгээг хийсэн. Үнэлгээний ажлын хэсэгт Австрали, Шинэ Зеланд, БНХАУ, Канад улсын Итгэмжлэлийн байгууллагын төлөөлөл оролцсон. Уг ажлын хэсгийн үнэлгээний дүнг APAC-ийнУдирдах зөвлөл арваннэгдүгээр сарын 22-ний өдрийн хурлаар эцэслэн хэлэлцсэн. Хуралд 61 улс оролцсоноос 55 нь буюу 90 хувийн дэмжсэн саналаар манай улсын Итгэмжлэлийн чадавхийг бүрэн хүлээн зөвшөөрлөө.

Олон улсын Итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага(ILAC, IAF)-ын харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт (MRA, MLA) нэгдэж, чадамжаа хүлээн зөвшөөрүүлсэнээр Итгэмжлэгдсэн сорилт, хэмжил зүйн лаборатори, техникийн хяналт болон баталгаажуулалтын байгууллагын үр дүнг дэлхийн 140 гаруй улс хүлээн зөвшөөрөх эрх үүсдэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргахад дахин сорилт шинжилгээ хийхгүйгээр шууд хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Жишээ нь, бид хүнсний бүтээгдэхүүнээ БНХАУ руу экспортлоход Монголын Итгэмжлэгдсэн лабораторийн сорилт, шинжилгээний дүнд БНХАУ давтан сорилт шинжилгээ хийхгүй гэсэн үг. Ингэснээр бизнес эрхлэгчдэд хөрөнгө санхүүгийн болон цаг хугацааны хувьд маш том хэмнэлт гарна.

Итгэмжлэл нь худалдааны аливаа саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, тухайн бараа бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг ихээхэн ач холбогдолтой. Нэг үгээр хэлбэл, Итгэмжлэгдсэн л бол тухайн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнд бүрэн итгэж болно гэсэн үг юм. Цаашлаад Итгэмжлэлээр дамжуулан стандартын хэрэгжилт сайжрах, ард иргэд эрүүл аюулгүй бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Тиймээс энэ онд багтааж Монгол Улсын Итгэмжлэлийн хамрах хүрээг гурваас доошгүй чиглэлээр өргөжүүлэх, ирэх онд таваас доошгүй чиглэлээр хүрээгээ өргөтгөн Олон улсын Итгэмжлэлийн байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэхийг Үндэсний Итгэмжлэлийн байгууллагад үүрэг болголоо. Түүнчлэн олон улсад өргөн хэрэглэгдэж байгаа ногоон стандартуудыг нэвтрүүлэх чиглэлээр онцгойлон анхаарч ажиллах шаардлага бий. Иймд Улсын Шадар сайдын хувьд хил дамнасан худалдаа, үйлчилгээний асуудалд цаашид ч онцгой анхаарч ажиллана.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга...

“Хүрээ” амаржих газар шинэ байрандаа орж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development...