2024-09-19 08:59
idea.mn
Home Uncategorized УЛС ТӨРИЙН НАМЫН ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫН МЭДЭЭНИЙ МАЯГТ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Uncategorized

УЛС ТӨРИЙН НАМЫН ХҮЙСИЙН ТЭНЦВЭРТ БАЙДЛЫН МЭДЭЭНИЙ МАЯГТ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д тусгагдсан жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалтын хэрэгжилтийг хангах, улс төрийн намын жендэрийн статистикийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар зөвшөөрч, баталгаажуулсан “Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний маягт”-ыг улс төрийн намуудад болон олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.

 Арга хэмжээнд хорооны гишүүд, төр, төрийн бус байгууллага, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, их сургуулийн багш, судлаач, улс төр судлалын тэнхимийн оюутнууд 100 гаруй оролцогч танхимаар, орон нутгийн 30 гаруй төлөөлөл цахимаар оролцсон юм.

Арга хэмжээг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны даргын мэндчилгээг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа танилцуулж, 2023 онд Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсан нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн улс төрийн хүрээнд жендэрийн тэгш байдлыг хангах заалтыг амилуулж, Монгол Улсад түүхийн шинэ хуудсыг нээснийг онцлов.

Арга хэмжээг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай мэндчилгээ дэвшүүлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын мэндчилгээг танилцуулав. “Монгол Улс 100 жилийн тэртээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улс төрийн тэгш эрхийг үндсэн хуулиараа баталгаажуулсан Ази тивийн анхны улс болсныг онцлов. Улс орнууд жендэрийн тэгш байдлыг бүрэн хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх, Монгол Улсын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажиллах хүчний оролцоог тэнцвэржүүлж чадвал эдийн засаг 16 хувиар өсөх боломжтой гэсэн Азийн хөгжлийн банкны судалгааг онцлон, улс төрийн намуудыг энэхүү үйл хэрэгт манлайлан ажиллахыг уриаллаа.”

Мөн арга хэмжээг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар нээж, мэндчилгээ дэвшүүлж, “Нам улсын хэмжээнд бодлого дэвшүүлэн ажиллах, үйл ажиллагаа нь хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй байх нөхцөлийг бүрдүүлэхэд хуулиар үүрэг хүлээсэн бүхий л байгууллага, улс төрийн намуудын хүчин чармайлт, хуулийн хэрэгжилтийг хангах сайн туршлага гарган уялдаа холбоо, үр дүнтэй хамтран ажиллах нь чухал байгааг онцлоод Төрийн байгуулалтын байнгын хорооноос хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах чиглэлд анхаарч буйгаа илэрхийлэв.”

Арга хэмжээ үндсэн илтгэлүүдээр үргэлжилж, Жендэрийн үндэсний хорооны техникийн зөвлөх Т.Амгалан Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний захиргааны 3, бүртгэлийн 2 маягт, түүнийг нөхөх зааврыг танилцууллаа.

Улс төр судлаач Д.Оргил “Улс төрийн намын бүтэц дэх хүйсийн тэнцвэрт байдлыг хангах арга зам, анхаарах асуудал” сэдвээр илтгэл танилцуулж, олон улсад түгээмэл ашиглагддаг дотоод ажлын хэсэг байгуулах, жендэрийн аудит хийх, намын стратеги төлөвлөгөөнд жендэрийн бодлогыг тусгах зэрэг нийт 7 арга замыг танилцуулав.

Арга хэмжээний хоёр дахь хэсгийн  “Улс төрийн нам хүйсийн тэнцвэрт байдлын мэдээ гаргахын ач холбогдол, үр дүн, үр нөлөө” сэдэвт панел хэлэлцүүлгийг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр чиглүүллээ.

Хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа: Монгол Ардын намын хувьд жендэрийн дэд хороо байгуулсныг онцлоод, намын дотоод бүтэц дэх 40:60 хүйсийн харьцааг хангах, тайлан мэдээгээ тогтмол хугацаанд нь хүргүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд эрх зүйн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлагатай байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан: Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-аар намууд тоон үзүүлэлтийг гаргахаас гадна үүгээр дамжуулан дотоод бүтцээ өөрчлөх, шинэчлэх, тэгш төлөөллийг хангах боломж бүрдэж байгааг ойлгох хэрэгтэйг онцолсон юм. Ардчилсан намын хувьд Үндэсний бодлогын хороог байгуулан жендэрийн бодлогоо батлан тус асуудалд ач холбогдол өгч ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл: ХҮН нам хуульд заасны дагуу дотоод бүтэц дэх хүйсийн тэнцвэрт байдлаа ханган ажиллаж байгаа бөгөөд цаашид эмэгтэй нэр дэвшигчдэд олон нийтийн болон намын зүгээс тулгарч буй асуудлууд, хязгаарлалтуудыг арилгах шинэчлэлийг хийх шаардлагатай байгааг онцлов.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдээс ойролцоогоор 9 нэр дэвшигч тутмын нэг нь эрэгтэй, 16 нэр дэвшигч тутмын нэг нь эмэгтэй сонгогддог тул эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд эрх зүйн орчны шинэчлэл, улс төрийн намуудын жендэрийн манлайлал маш чухал гэдгийг хэлэв. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын тайлангийн дүгнэлтийг ЖҮХ-ноос хүлээн авч, санхүүжилт олгох эсэхийг  шийдэх бэлтгэл ажил, хүний нөөцийг ханган ажиллаж байгаа гэв.

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа: Монгол Улсын цаг ашиглалтын судалгаанаас эмэгтэйчүүд нийгмийн болон улс төр шийдвэр гаргах түвшний оролцоонд нөлөөлдөг хүчин зүйлсийг харж болохыг онцлоод ҮСХ-ны зүгээс цаашид улс төрийн намууд тайлан мэдээллээ гаргахад ялангуяа орон нутгийн намын байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Улс төр судлаач Э.Гэрэлт-Од: Улс төрийн намын дотоод ардчиллыг хэмжих гол үзүүлэлт бол эмэгтэйчүүдийн оролцоо бөгөөд сүүлийн 34 жилийн хугацаанд намын жендэрийн статистик, мэдээлэл огт хөгжөөгүй ирсэн. Харин энэхүү хуулийн шинэчлэл болон хүйсийн тэнцвэрт байдлын маягтыг баталгаажуулж өгсөн нь цаашид улс төр судлаачид, олон улсын байгууллага, их сургуулийн түвшинд ашиглах, дүн шинжилгээ, судалгаа хийх боломжийг бий болгож байгааг хэллээ.

“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан: Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь улс төрийн намын төлөвшлийг шинэ шатанд хүргэх боломжийг бий болгосон бөгөөд цаашид улс төрийн намуудтай бүхий л түвшинд хамтран ажиллах болон хуулийг хэрэгжүүлэх хүрээнд зөвлөгөө өгөх боломжтойг илэрхийлсэн юм.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Б.Батцэцэг: Монгол Улс тэнцвэртэй, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримтална

Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үр дүн,...

“Та квант үсрэлт хийхэд бэлэн үү”

Хүн өөрийн чин хүсэл, санаа сэдлийг ЗӨВ төвлөрүүлж чадвал энэ хорвоо дээрх бүх зүйл...

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод...