2025-07-01 21:10
idea.mn
Home Uncategorized Александр Төгсбаяр ирэх сарын 7-нд анхны тоглолтоо хийнэ
Uncategorized

Александр Төгсбаяр ирэх сарын 7-нд анхны тоглолтоо хийнэ

Дан ганц дуулахаас илүү тэр дуу зохиох, кино зохиол бичих, жүжигчин авьяастай нэгэн юм. залуусын зүрх сэтгэлийг тасралтгүй 28 жил ундаалсаар ирсэн “Guys” хамтлагийн зүрх нь гэж болхоор дуучин Александр Төгсбаяр “Эмзэгхэн хайр” шоу тоглолт 2024 оны 9 сарын 7-нд UG Arena-д цохилох гэж байна. Анхны бие даасан “Эмзэгхэн хайр” тоглолтоо хийх гэж буй түүний хувьд даруухан нь дэндсэн уран бүтээлч билээ. Тэр 83 дууныхаа үг аяыг өөрөө бичиж өөрөө дуулсан төдийгүй оюуны өмчид бүртгүүлсэн нь Монголдоо баймгүй рекорд эзэмшдэг гэдгийг хэн ч үгүйсгэгүй. Мөн тэрбээр 30 гаруй кино жүжгийн зохиол бичиж түүндээ гол болон туслах дүр бүтээсэн нь урлагт Гавьяатгүй гавьяатын төлөөл юм.

Тэрбээр Соёл урлагийн их сургуульд  элсэн орох гэж гурван удаа шалгалт  өгч байж тэнцсэн гэнэ. “Эхний удаа шалгалтандаа уначихаад гудамжаар уйлаад явж байхад, надад өөр юу ч бодогдохгүй байсан. Хоёр дахь шалгалтандаа унахад нүдэнд юу ч харагдахгүй болж байсныг бас санаж байна. Шалгалтандаа олон удаа унасан ч миний зүрх сэтгэл тэнд байгаа гэрлийг олж хараад л  урлаг гээч зүйл рүү тэмүүлээд  л байсан юм шиг” хэмээн нэгэн ярилцлагын үеэр ярьсан байдаг. Өдгөө залуу уран бүтээлчдийгээ хурцалж, усалж уран бүтээлээрээ ундаалсаар яваа нь нүднээ ил байдаг билээ. Удахгүй болох тоглолтод нь амжилт хүсье.

https://www.facebook.com/Ungulug.Irdeeguig.Hamtdaa/videos/420233781025200

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга...

“Хүрээ” амаржих газар шинэ байрандаа орж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development...