2025-07-01 11:22
idea.mn
Home Uncategorized ХЭҮК-оос эрх, үүрэг, хариуцлагыг хүүхдэд бага наснаас олгох УРИАЛГА ГАРГАЛАА
Uncategorized

ХЭҮК-оос эрх, үүрэг, хариуцлагыг хүүхдэд бага наснаас олгох УРИАЛГА ГАРГАЛАА

ХЭҮК-оос Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан 2023-2024 оны хичээлийн жилийн эхний өдөр Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл орохыг бүх шатны сургалтын байгууллагуудад уриалсан.

Үндэсний хэмжээнд өрнүүлсэн тус уриалгад Монгол Улс дахь 300 орчим, их, дээд болон Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага хамрагдаж, 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүний эрх, үүрэг, хариуцлагыг талаарх хичээл орсон юм.

ХЭҮК нь эрх, үүрэг, хариуцлагыг хүүхдэд бага наснаас олгох зорилтын хүрээнд дээрх уриалгыг жил бүр үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн эхний өдөр Тунхаглалын агуулгыг тайлбарлан таниулсан хичээл орохыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудад уриалж байна.


Хүүхэд, залуусын хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх, хүний эрхийг хөхүүлэн дэмжих, соён гэгээрүүлэх үйлсэд нэгдэж, үндэсний хэмжээнд дэвшүүлж буй уг уриалгыг дэмжиж ажиллах бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудад Комиссын зүгээс талархал илэрхийлье.


“НЭР ТӨР, ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁСЫГ ХҮН БҮРД”
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга...

“Хүрээ” амаржих газар шинэ байрандаа орж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development...