2024-12-13 18:55
idea.mn
Home Uncategorized АҮЭБ-ийн сайд Ц.Туваан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Uncategorized

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

***** ***** ***** ***** *****

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ны Гүйцэтгэх захирал С.Наранцогт тэргүүтэй төлөөлөл оролцож тус компанийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны талаар санал солилцов.

“Эрдэнэс Монгол” ХХК-ны Гүйцэтгэх захирал С.Наранцогт үйл ажиллагааны талаар салбарын сайдад таницуулав. Тэрбээр, “Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсын хүнд аж үйлдвэрийн сэргэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг оновчтой бий болгох замаар эрдэс баялгийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх алсын хараагаар ажиллаж байгаагаа уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

2007 онд Засгийн газрын 266 дугаар тогтоол, ТӨХ-ны 52 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК анх байгуулагдаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбараас олж буй ашиг орлогыг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаагаа дурдав.

Эрдэнэс Монгол нэгдэл гадаад валютын албан нөөцийн 70%-ийг бүрдүүлж, экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулснаар гадаад валютын албан нөөц нэмэгдэв.

Онцгой дэглэм тогтоосон 19 сарын хугацаанд “Эрдэнэс Монгол” ХХК нь компанийн нийт олборлосон нүүрсний 34%-ийг олборлов. Түүнчлэн тус хугацаанд компанийн нийт олсон орлогын 64%-ийг олж, улсад төлсөн нийт татварын 61%-ийг богино хугацаанд гүйцэтгэн 200 тэрбум бүхий хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулан ажилласан талаар дурдав.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн экспорт-тээвэр 2022 онд 16.7 сая тонн байсан бол 2023 онд 38.3 сая тонн болж 50%-иар өссөн байна. Мөн Гашуунсухайт авто замын хөрөнгө оруулалтыг 2023 онд 4.5 дахин нэмэгдүүлж, машин нэвтрүүлэх хүчин чадал 8 дахин нэмэгдэж, нүүрс тээвэр 2.3 дахин өсөж, нүүрсний экспорт 2.4 дахин нэмэгдүүлэв.

Эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, Тавантолгойн ордын нөөц баялгийн 1.8 тэрбумаар тонноор нэмэгдүүлж, 8.1 тэрбум тонноор шинэчлэн тогтоосон байна. Үүний зэрэгцээ санхүүгийн сахилга батыг чангатгаж, зардлын хэмнэлтийг бий болгосноор 400 гаруй тэрбум төгрөгийг хэмнэжээ.

Онцгой дэглэм тогтоосон үед нэгдэл бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээр түүхэн амжилт тогтоож зэсийн баяжмал, чулуун нүүрс, мөнгөний баяжмал, эрчим хүчний хүрэн нүүрс, төмрийн хүдрийн баяжмал, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр түүхэн дээд амжилтыг тогтоож, улсын төсөвт 4.5 их наяд төгрөгийн төсвийг төвлөрүүлэв. Үүнд, Борлуулалтын орлого 14.9 их наядад хүрч 3.6 дахин өссөн, цэвэр ашиг 4.5 их наядад хүрч 3.7 дахин өссөн, татвар төлөлт 4.4 их наядад хүрч 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байгааг тэмдэглэв.

Түүнчлэн тус компанийн зүгээс дунд хугацааны стратеги төлөвлөлтдөө;

• Үйлдвэрлэл, санхүүгийн тогтвортой өсөлтийг хангаж, үр ашгийг нэмэгдүүлэх,

• Бизнесийн өсөлт, нэгдлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх,

• Эрчим хүч, ус хангамжийн хомсдолоос гарах,

• Хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлнэ гэв.

• Дээрх стратегийн чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж, хэрэгжүүлэхээр үлйдвэрлэл, техникийн паркийн төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Энэ хүрээнд Салхи, нар, нүүрсний гибрид эрчим хүчинд тулгуурласан фтор, силиконы цогцолбор,

• Кокс-химийн үйлдвэрлэлд тулгуурласан аж үйлдвэрийн цогцолбор,

• Хүрэн нүүрсний пиролиз-химийн үйлдвэрлэлд тулгуурласан нүүрс химийн цогцолбор,

• Зэс хайлуулах үйлдвэрт түшиглэсэн хими-металлуурийн цогцолбор,

• Ган хайлуулах үйлдвэрт түшиглэсэн төмөрлөг металлуурийн цогцолбор,

• Шохойн чулуунд тулгуурласан барилгын материал үйлдвэрийн цогцолбор, зэргийн төслийг боловсруулаад байгаа аж.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Тувааны зүгээс Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам гэдэг нь бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх чиглэлээр ажиллаж, олон улсын жишигт нийцүүлэн ажиллах юм гэдгийг онцлон дурдав.

Ус хангамж, эрчим хүчний суудал нь бүх монголчуудын асуудал болсон. Үүнд Засгийн газрын түвшинд бодлогын хүрээнд ажиллана гэв. Норвегийн баялгийн сан буюу хуримтлалын сангийн жишгээр Үндэсний баялгийн тухай хууль батлагдсанаар үндэсний хуримтлалын санг бий болгож буй үүн дээр манай салбарын зүгээс чухал оролцоотой байна гэдгийг илэрхийлэв.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон...

1-2-р ангийн сурагчдын амралт 12-р сарын 23-наас эхэлнэ

Боловсролын яамнаас 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын нэгдүгээр улирлын амралтын...

“Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах, газар чөлөөлөхөд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын 2024 оны аравдугаар сарын 2-ны ээлжит хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын...

“Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны аравдугаар сарын 9-ний ээлжит хуралдаанаар Монгол...