2025-06-01 17:52
idea.mn
Home Uncategorized ХАЙРЫН ДУУНЫ ЭЗЭД ЦУГЛАНА
Uncategorized

ХАЙРЫН ДУУНЫ ЭЗЭД ЦУГЛАНА

Мөнхийн реп, Flash, Outlaw, No name хамтлагийн хамтарсан тоглолт наймдугаар сарын 9-нд Хит паркад болно.

Тоглолтын Ерөнхий найруулагчаар 333 энтертайнментийн Ерөнхий найруулагч Д.Мөнх-Оргил, тайзны найруулагчаар Б.Батцэрэн /Баажаа/ нар ажиллаж байна. Тоглолтын зохион байгуулалтад нийт 500 орчим хүн ажиллаж байгаа ба тоглолтын гүйцэтгэх продюсер, маркетинг сурталчилгааг Нэгүн консалтинг компанийн захирал Ч.Пүрэвхүү, Хэвлэл мэдээллийг С.Энхцэцэг, Э.Нарандулам нар хариуцан ажиллаж байна.

Мөнхийн реп, flash, Outlaw, No name хамтлагууд өөрсдийн бүх хит дуугаа буюу нийт 76 дуу дуулах бөгөөд All in hit тоглолтын утга учир нь энд оршиж байгаа юм.

Учир нь 2005-2015 оны бүх ХИТ дуунууд нэг тайзан дээр эгшиглэнэ. Мөн хайрын хип хоп хамтлагууд хамтарч тоглолт хийж буй нь анхных билээ. Мөн үндсэн уран бүтээлчид ч гэлтгүй зочин уран бүтээлчид ч үе үеийн хит дуунуудаа дуулна. D45 Ogino, Gala, Маралжингоо, Dijital, Mc collection зэрэг 9 зочин уран бүтээлч оролцож буйг дуулгахад таатай байна. Мөн Sundance хамтлаг оролцох аж.

Тоглолт 18:00 цагаас эхлэх бөгөөд хаалга 14:00 цагт нээгдэж 5-6 цаг үргэлжилнэ.

Тоглолт Хит паркад болох ба ариун цэврийн байгууламж бүрэн шийдэгдсэн. Мөн үзэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор хоол, ус ундаа, алкохолны төрлийн ундаагаар үйлчлэх асрууд тоглолтын талбайд байрлаж ажиллана гэдгийг онцоллоо.

Leave a comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Related Articles

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард ашиглалтад орно

Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга...

“Хүрээ” амаржих газар шинэ байрандаа орж, хүчин чадал хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ...

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн Сайншанд хотод боллоо. Ерөнхий сайд...

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хөгжлийн зөвлөл гаднын хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development...