"For Mauw, forever ago.."

*дуугаа сонсоод Далай Ван гарагтай танилцаарай :3*


Бидний амьдарч буй дэлхий нарны аймгийн 3 дахь, тэр дундаас цорын ганц амьдрал оршдог гараг билээ. Аж төрөн буй энэхүү нарны аймаг дахь том, жижиг гэлтгүй бусад гаргуудын талаар танин мэдэхүйн цуврал болгон сонирхолтой нийтлэлүүдийг хүргэх гэж байна. Цувралыг Марс буюу Ангараг гарагаар эхлүүлсэн бөгөөд тэрхүү нийтлэлийг энд дарж сонирхоорой. Хорвоо ертөнцийг танин мэдэхээр бэлтгэж буй энэхүү цувралын хоёр дахь нийтлэлийг Далай ван гарагын талаарх мэдээллээр бэлтгэлээ.

Далай ван гараг үнэхээр сэтгэл татам хийгээд учир битүүлэг гараг юм. Энэхүү аварга том "далайн" гоо үзэсгэлэнгийн цаана хүмүүс бидний таамаглашгүй хэр их нууц байдаг бол?

*Далай Ван гараг 1989 он. Voyager 2.

*Далай Ван гараг 1989 он. Voyager 2.

Ус, хий болон мөснөөс л тогтсон гадаргуутай далай ван гарагын нууцлаг байдал нь түүний нарнаас хамгийн хол зайд оршдогтой холбоотой гэж хэлж болох байх. Энэхүү сэтгэл татам цэнхэр гараг бид бүгдийн нууцыг нь тайлахсан гэж тэсэн ядан буй нэгэн аварга том гайхамшиг мөн билээ.

  • Далай ван гадаргын татах хүчний үйлчлэлээрээ нарны аймгууд дундаа Бархасбадь гарагын дараа хоёрт ордог. 
  • Далай ван нарыг дэлхийн цаг тооллын хэмжүүрээр 164,8 жилийн дараа нэг бүтэн тойрдог. 1846 онд Jean Joseph Le Verrier далай ван гарагыг олж нээснээс хойш 2011 оны 7 сарын 11-нд нэг тойрсон байна. 
  • Далай ван гараг дэлхийн эртний оршин суугчдад ажиглагдаж, тэдний тэмдэглэлд огт дурдагдаагүй байдаг бөгөөд үүний учир нь нүдээр олж харах боломжгүйд оршино. Анх нээгдсэний дараа “Le Verrier” гэх нэртэй байсан ч цаг хугацааны явцад уг нэрийг халж бусад гарагуудын адил эртний ромын бурхны нэрээр нэрлэх болсон нь бидний мэдэх “Neptune” ажээ. Neptune нь ромын мифологийн тэнгис, далайн бурхан юм. 
  • Далай ван гарагын дагуул нийт 13 сар байдаг нь сонирхолтой. Тэдгээрийн хамгийн томыг нь Трайтон гэж нэрлэдэг бөгөөд далай ванг нээснээс 17 өдрийн дараа нээж байжээ.
  • Далай ван дээрх  “Small Dark Spot” буюу жижиг хар толбо гэгдэх нэгэн шуурга л гэхэд хэмжээгээрээ манай гарагын сартай ойролцоо гэхээр ямар том гараг болох нь төсөөлөгдөж байна уу?
  • Далай ван өөрийн тэнхлэгээрээ маш хурдан эргэдэг бөгөөд энэ нь түүний гадарга нягт биштэй холбоотой.
  • Одон орныг таньж мэдэх хүсэлдээ хөтлөгдсөн хүмүүсийн их үйл эхэлсэн цагаас хойш цорын ганц сансар судлалын хөлөг Voyager 2 далай ван уруу аялал хийж байсан түүхтэй. Энэ үйл ажиллагаа 1989 онд болж байсан бөгөөд уг төслийн хүрээнд далай ван гарагын гадаргуун болон орчны бодит гэрэл зургуудыг буулгаж авч чадсан. Voyager 2 хөлгийн тавцан дээрээс дэлхий уруу илгээсэн дохио болон холбоосуудыг 246 минутын дараа дэлхий дээрх станцад хүлээн авч байсан гэдэг. Сонирхуулахад далай ван гарагын гадаргуун хий "маш догшин, түрэмгий" байсан гэх бөгөөд судалгааны хөлөгт нэлээд хүндрэл учруулж байжээ.
  • Гараг дээрх цаг уурын нөхцөл байдал нь маш өндөр идэвхтэй. Агаар мандлынх нь дээд хэсгээр аварга том шуургууд секундэд 1340 км хүртэлх хурдтай салхилж байдаг. Тэдгээрээс хамгийн нүсэр шуурга нь 1989 онд “Great Dark Spot” өрнөж 5 жилийн турш үргэлжилсэн.

Далай ван гурван ерөнхий бүслүүртэй ба тэдгээрийг - Адамс, Ла Веррерт болон Галле хэмээн нэрлэдэг. Эдгээр бүслүүрүүд бусад гарагуудын аварга том хийн цагирагуудтай харьцуулахад хамаагүй бүдэг. Цаашлаад, зарим нь хэтэрхий бүдэг учраас нэгэн цаг үед "дутуу" эсвэл хагас бүслүүр хэмээн тооцдог байсан аж. Гэсэн хэдий ч Voyager 2 -оор авсан гэрэл зургууд дээрээс эдгээр бүслүүрүүдийг хангалттай сайн харж болохоор байна. 

*Далай ван яагаад хөх өнгөтэй харагддаг вэ?

Хөх цэнхэр өнгөний хураангуй түүх нийтлэлд дурдаж байснаар цэлмэг тэнгэр, цэвэр тунгалаг ус нь цэнхэр өнгөтэй биш. Тийм ч болохоор далай ван гарагын үзэгдэх цэнхэр өнгөнд тайлбар хэрэгтэй болж байгаа юм. Далай ван гарагын уур амьсгалын агаар мандал нь устөрөгч, гели болон метан 3-аас бүтдэг. Гарагын гадаад давхарга дахь метан нь нарнаас улаан гэрлийг нь шингээгээд харин хөх гэрлийг нь ойлгож, буцаагаад тусгаснаар далай ван гараг хөх цэнхэр өнгөтэй үзэгддэг байна. 

*Бүдэг цэнхэр цэг - Далайн ван гараг дээрх шуурга алга болж байна:*

*Бүдэг цэнхэр цэг - Далайн ван гараг дээрх шуурга алга болж байна:*

- Эрт урьдын цагт Далайн ван гараг дээр Америкийн нэгдсэн улсын Бостон хотоос Португали улс хүрэх диаметртэй шуурга үүссэн билээ. Харин одоо ор хоосонгүй болоход хүрч байна. Хабл сансрын дуран энэ үйл явдлыг анзааран мэдээлсэн аж,

АНУ-н Үндэсний Агаар Сансрын Захиргаанд (NASA) харьяалагдах сансрын судалгааны хөлөг Voyager 2 Далайн ван гарагийн хажуугаар 1989 онд нисэн өнгөрөхөд Дэлхийн ван гарагийн гадаргууд асар том харанхуйлаг шуурга дэгдэж байхыг ажиглан зураг, мэдээлэл дэлхий рүү илгээсэн билээ. Түүнээс хойш эрдэмтэд болон сансар судлаачид Хаббл сансрын дурангаар Далайн ван гарагийг сайтар судалж эхэлсэн аж.

Харьцуулан бичихэд Бархасбадь гарагийн Агуу Улаан Шуурга нь таамаглалаар хамгийн багадаа гэхэд 200 жилийн туршид шуурч байгаа аж. Харин Далайн ван гарагийн шуурга хэдхэн жил үймээн дэгдээж байгаад биднийг орхиж буй нь энэ юм.*

*Энэхүү нийтлэлийг бэлтгэхэд тусалсан Бүдэг цэнхэр цэг хуудасны эрхлэгчдэд гүнээ талархал илэрхийлье :)

YOUR REACTION?