Дээд боловсролыг түгээх олон зууны туршлага, сургалтын чанар, дадлага туршлага хуримтлуулах боломжтой зэрэг нь Оросын Холбооны Улсын их дээд сургуулиудын чансааг олон улсын түвшинд тодорхойлж байгаа юм. Тэгвэл энэ улсад суралцах нь юугаараа онцлог, давуу талтай зэргийг энэ нийтлэлээрээ хүргэхийг зорилоо.

1. Дэлхийд чансаа өндөртэй их дээд сургууль, боловсролын институуд

1. Дэлхийд чансаа өндөртэй их дээд сургууль, боловсролын институуд Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургууль

ОХУ-д суралцахаа зэхэж буй бол та тус улсын 896 их дээд сургуулийн 657 мэргэжлийн чиглэлээс сонголтоо хийн суралцах өргөн боломж бий. Дэлхийн их дээд сургуулиудын ТОП 100 жагсаалтанд Ломоносовын нэрэмжит Москвагийн Их СургуульНовосибирск Мужийн Их СургуульСанкт-Петербургийн улсын их сургууль зэрэг олонд танигдсан их дээд сургуулиудаас гадна 12 боловсролын институтууд багтдаг.

Сургалтын орчин, арга зүйн өвөрмөц тогтолцооноос гадна богино болон урт хугацааны мэргэжил дээшлүүлэх, дадлагажих, нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдах өргөн боломжтой.

2. Сургалтын төлбөр, амьдрах зардал нь бусад орнуудтай харьцуулахад хямд

2. Сургалтын төлбөр, амьдрах зардал нь бусад орнуудтай харьцуулахад хямд Москва гол, Москва хот

ОХУ-ын их дээд сургуулиудын сургалтын төлбөр нь Европ, Америк, Зүүн Азийн орнуудын дундажтай харьцуулахад харьцангуй бага гэж тооцогддог. 

Жишээ нь: 3-4 жилийн хугацаатай бакалаврийн хөтөлбөрүүдийн жилийн төлбөр нь дунджаар 120-140 мянган рубль(5-6 сая төгрөг). Хамгийн хямд нь 2.8 сая, үнэтэй нь 15 сая хүртэлх үнэтэй байдаг байна. Мөн бусад төрлийн хөтөлбөрүүдийн үнийг энд дарж харах боломжтой. 

Амьдрах зардалын хувьд, Европ, Америкийн орнуудаас өртөг багатай. Мөн тус улсад суралцаж буй гадны оюутнуудад зарим дэлгүүр, худалдааны төвүүд хөнгөлөлт эдлүүлдэг(Орон сууцын түрээс, хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хувцас, үйлчилгээний байгууллагууд). Гэвч сурч амьдарч буй хотоос хамааран амьдрах зардал янз бүр байдгийг анхаарч үзэх нь зүйтэй болов уу.

3. Орос, Англи болон бусад хэлүүдээр хичээлээ үзэх боломжтой

3. Орос, Англи болон бусад хэлүүдээр хичээлээ үзэх боломжтой Зургийн эх сурвалж: studyinrussia.ru

Суралцаж буй хөтөлбөрөөс тань хамаараад дуртай хэлээрээ хичээлээ үзэх боломжтой. Одоогийн байдлаар ОХУ-ын их сургуулиудад Англи, Орос хэлээр хичээлээ үзэхээс гадна Хятад, Спани, Франц хэл дэээр суралцах боломж нээгдээд байгаа. Гэхдээ Орос хэлийг орчинд нь суралцаж, мэдлэгийн хүрээгээ тэлэх, шинэ соёлыг таньж мэдэх нь бас л боломж шүү дээ.

4. Аялах боломж, эх оронтойгоо ойр газар зүйн байршил

4. Аялах боломж, эх оронтойгоо ойр газар зүйн байршил Банк гүүр, Санкт-Петербург хот, ОХУ

Олон зууны түүхтэй суурин иргэншлийн соёл, 186 үндэстний өвөрмөц амьдралын хэв маяг, байгалийн үзэсгэлэнт газруудаар баялаг, түүхт Оросын Холбооны Улс нь аялах дуртай хэн бүхний заавал очих газруудын нэг юм. Хэрвээ та тус улсад суралцах хүсэлтэй байгаа бол, амралтын өдрүүдээр хүссэн газруудаараа аялах боломжтой. Эрмитажийн музей, Улаан талбай, Кремлийн ордон, Байгаль нуур гээд хотын соёл, үзэсгэлэнт байгалийн цогцолборт газруудаар заавал очиж үзээрэй хэмээн зөвлөх байна.

5. Тэтгэлэг, тэтгэмж, оюутныг дэмжих хөтөлбөр

5. Тэтгэлэг, тэтгэмж, оюутныг дэмжих хөтөлбөр ОХУ-ын засгийн газрын ордон

Гадаадын оюутнуудад олгох тэтгэлэгийн хэмжээгээр дэлхийд нилээн дээгүүр ордог. ОХУ-ын засгийн газраас жил бүр тэтгэлгээр суралцах оюутнуудын тоог батладаг бөгөөд 2018 онд 15000 оюутныг сургалтын болон амжиргааны тэтгэлэгээр суралцуулах болсон байна. 

YOUR REACTION?