Сүүлийн 10 жилийн хугацаанд БНХАУ-ад суралцах гадаад оюутнуудын тоо даруй 4 дахин нэмэгдсэн билээ. 2006 оны байдлаар нийтдээ 60000 гадаад оюутнууд тус улсад суралцдаг байсан нь 2016 оны 12-р сарын байдлаар 210000-д хүрсэн байна. Эдийн засгийн үсрэнгүй хөгжил, хүн амын боловсролын индекс, амьдрах орчны аюулгүй байдал зэрэг үзүүлэлтүүд сайжирсаар байгаа нь олны анхаарлыг татаж эхэллээ.

1. Дэлхийн ТОП 100 их сургуулиудын жагсаалтанд БНХАУ-ын дээд боловсролын институт хүч түрэн орж ирэх боллоо.

1. Дэлхийн ТОП 100 их сургуулиудын жагсаалтанд БНХАУ-ын дээд боловсролын институт хүч түрэн орж ирэх боллоо.

2008 оноос Хятадын их, дээд сургуулиуд "Дэлхий топ 100 их сургуулиудын жагсаалт"-д хүч түрэн орж ирэх болжээ. Энэ нь тус улсын сүүлийн 20 жилийн турш хэрэгжүүлсэн үндэсний томоохон хөтөлбөрүүд болох 211 болон 985-р төслүүдийн үр дүн юм.

211 болон 985-р төслүүд нь 1995, 1998 онуудад тус тус батлагдсан, их дээд сургуулиудын боловсролын чанарыг сайжруулахад чиглэсэн үндэсний хөтөлбөрүүд бөгөөд тус улсын шинжлэх ухаан, инновацийн чиглэлд оруулалт хөрөнгө оруулалтын хэмжээ ч уг хугацаанд огцом ихэссэн байдаг. Засгийн газраас ч гадаад оюутнуудыг татах зорилгоор 200 гаруй их дээд сургуулиудад суралцах 40000 оюутны тэтгэлгийг жил бүр зарладаг байна. 

2. Амьжиргааны зардал, эдийн засгийн орчин

2. Амьжиргааны зардал, эдийн засгийн орчин Дэлхийн улсуудын амьжиргааны зардлын индексийн газрын зураг. Эх сурвалж: MoveHub.com

Гадаад боловсрол эзэмшигчдийн хамгийн нийтлэг явдаг чиглэлүүд нь АНУ, Канад, Европ, Зүүн Өмнөд Азийн орнууд байдаг.  БНХАУ нь эдгээр чиглэлүүдтэй харьцуулахад амьжиргааны зардлын хувьд харьцангуй бага, манай улстай ойролцоо түвшинд байдаг байна. Үүний зэрэгцээ Хятадын засгийн газар гадаад оюутнуудыг өөрийн улсдаа татах зорилгоор эдийн засгийн хувьд дэмжих, хямдрал урамшуулал олгох ажлуудыг тогтмол хийсээр байгаа юм. 

БНХАУ-д суралцах, амьдрахаар зорьж байгаа бол та энд дарж байнгын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, байрны түрээс, тээврийн зардал зэргийг харах боломжтой.

3. Аялах боломжууд

3. Аялах боломжууд

4000 жилийн баялаг түүх, үзэсгэлэнт байгаль, дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц содон соёлын хэлбэрүүд энэ улсад их бий. Хориотой хотЛэшан дахь Бурхан багшийн баримал, Дүүжин сүмYuanyang дахь цагаан будааны талбай зэрэг газруудад заавал очиж үзээрэй гэж зөвлөх байна. Мэдээж аялах чиглэл үүгээр дуусахгүй шүү дээ.

4. Монголд ойрхон.

4. Монголд ойрхон.

Хичээлийн амралт, хүндэтгэх аливаа шалтгаанаар Монголд ирэх шаардлагатай үед буцан ирэх бололцоо сайтай. Хямд зардлаар, агаарын болон газрын тээврээр хоёр улсын хооронд хүссэнээрээ зорчих боломжтой.

5. Их дээд сургуулиудын сургалтын төлбөр боломжийн, тэтгэлэгт хамрагдах боломж өндөр

5. Их дээд сургуулиудын сургалтын төлбөр боломжийн, тэтгэлэгт хамрагдах боломж өндөр Их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн хэмжээ 2016 оны байдлаар Эх сурвалж: www.statista.com

Дээр зурагт харагдаж байгаачлан их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн хэмжээ харьцангуй бага. Үүнээс гадна сургалтын зээл, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж өндөр юм. 

Хятад улсын засгийн газраас гадаад оюутнуудыг татах бодлогын түвшин 2020 оны байдлаар 500000 гадаад оюутнуудыг өөрийн орондоо сургахаар зорьж байгаа бөгөөд нийт суралцагчдын 30-40 орчим хувьд нь тэтгэлэг олгохоор ажиллаж байна. Их дээд сургуулиудын оюутнууд засгийн газрын, орон нутгийн, их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах өргөн боломжтой.

YOUR REACTION?