TED. Энэ үгийг сонсох төдийд ямар зүйл таны санаанд буудаг вэ? Миний хувьд бараан тайзны голд зассан бяцхан улаан хивс, хүчирхэг бодол тээсэн хэн нэгний үгс төсөөлөгддөг. Гагцхүү тэр хүний үгс харанхуйд гэрэл болж сонсогчдын оюунд буудаг биз ээ.

TED гэж юу вэ?

TED гэж юу вэ?

1984 он. "Цахиурын хөндий"-д шинэлэг бүтээлүүд ар араасаа цуварч, гал гарсан ширүүн үйл явдлуудын эхлэл тавигдаж байв. Технологийн дэвшилтийг хүний хэрэглээнд нийцүүлэн, дизайн-эргономикийн салбарын хөгжил хүний төсөөлөлөөс давж эхэлсэн концепцүүд өдрөөр бус цагаар нээлтээ хийж байлаа. 

Гагцхүү тэр их хурдыг хүний сэтгэлд энгийнээр буулгаж олонд түгээх үүднээс TED-ийн илтгэлүүдийн хэрэгцээ шаардлага үүсч бий болсон гэж үздэг. TED нь эхэндээ Technology Education Design (Технологи, Боловсрол, Дизайн)-ны шинэ санаа, шинэлэг загваруудыг олонд таниулах зорилготой байв.

"Технологи, боловсрол, дизайн"-аар үл хязгаарлагдах хүний төсөөлөл

"Технологи, боловсрол, дизайн"-аар үл хязгаарлагдах хүний төсөөлөл

Технологийн дэвшил, боловсролыг түгээх шинэлэг санаа, дизайн эргономикийн өвөрмөц шийдлийг олонд хүргэх нь мэдээж хангалтгүй. Цаг үеийн хэрэгцээ нь зөвхөн дээрх дурдагдсан салбаруудын мэдээлэл биш байв. Олонд түгээж болох бүхий л салбарын "мэдлэг" цаг хором бүрээр нээгдэж, олны сонирхлыг татаж эхэлсэн байна. Тэр үеэс TED, TEDx-ийн илтгэлүүд мянга мянгаараа олон хүрч эхэлсэн юм.

Тоо баримтаар 190 орны 2500 хотод 100000 гаруй TED илтгэлүүдийг дэлхийн шилдэг зохион бүтээгч, тэргүүн баянаас авахуулаад эгэл жирийн ажилчин хүмүүс, итгэмээргүй сонирхолтой газруудад (сансрын хөлөгт, метронд гэх мэт газруудад), 103 өөр хэл дээр байж болох бүх сонирхолтой сэдвээр ярьсан байдаг бөгөөд бүх TED talk-ийн яриаг сонсоход 2000 жил зарцуулагдана хэмээх тоо баримтыг TED.com гаргасан байдаг.

Үүнтэй холбоотойгоор TED нь TED talk, TEDx – University, Youth, ED, Salon, Women, TEDMED гэх салбаруудын илтгэлийг түгээх болсон нь арга болсон гэж боддог. Тэгвэл энэ олон хувилбаруудын талаар товч танилцуулъя.

TEDxUniversity

TEDxUniversity 2010 оноос эхлэн жил зохион байгуулагддаг "TEDxCambridge" арга хэмжээ

Их, дээд сургуулиудын хэмжээнд зохион байгуулагдах TEDx арга хэмжээ бөгөөд сургуулийн захиргааны ажилтнууд, багш нар болон оюутнууд зохион байгуулдаг. Энэ нь их, дээд сургуулиудын нийгэмд бий болгосон өвөрмөц инноваци болон санаануудын тадаар хуваалцах боломж олгодог.

TEDxWomen

TEDxWomen

TEDxWomen бол эмэгтэй сонсогчдод зориулсан арга хэмжээ билээ. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах нь охид, эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш байдлын талаар ярилцах боломж олгодог.

TEDxSalon

TEDxSalon

Salon үйл явдал нь TEDx-ийн байнгын зохион байгуулдаг долоо хоног эсвэл сар тутмын үйл ажиллагаа юм. Энэ нь ганц удаагийн арга хэмжээ биш бөгөөд харилцан яриа үргэлжлэх боломжийг олгодогоороо давуу талтай.

TEDxYouth

TEDxYouth 2015 онд зохион байгуулагдсан "TEDxYouth@Ulaanbaatar" арга хэмжээний үеэр

TEDx дундаас хамгийн бүтээлч, сонирхолтой арга хэмжээ бол Youth арга хэмжээ билээ. TEDxYouth арга хэмжээнүүд маш их сонирхолтой үйл явдлаар дүүрэн байхаас гадна нэлээн хөгжилтэй болж өрнөдөг.

УДАХГҮЙ БОЛОХ: TEDxYouth MRJS

УДАХГҮЙ БОЛОХ: TEDxYouth MRJS

TEDxYouth MRJS нь Монгол-Оросын Хамтарсан 3-р Сургуульд түшиглэсэн жил болгон уламжлан зохион байгуулагдах арга хэмжээний эхлэл болох бөгөөд эх орны маань залууст чиглэснээрээ онцлог юм. Энэхүү үйл ажиллагаа нь улс төр, шашны хамааралгүй, хараат бус бөгөөд гагцхүү залууст тулгамдаж буй нийтлэг асуудалд шийдэл санал болгох, танигдаагүй үнэ цэнийг илрүүлэх, өдрөөс өдөрт хэвшин буй сэтгэхүйд өөрчлөлт бий болгох зорилготой юм.

Болох арга хэмжээний талаар

Болох арга хэмжээний талаар

Уг үйл ажиллагаа нь амьдралыг маш өөр өнцгөөс хардаг залуухан хөтлөгч, монголчуудын хүндлэлийг хүртсэн тайз, дэлгэцийн жүжигчин, нийгэмд өөрийн үзэл бодлоороо өөрчлөлт авчрахыг хүсдэг инженер гэх мэт амьдралын үнэт зүйл, туршлага, үзэл бодлоороо ахин давтагдашгүй 9 илтгэгч, 3 үзүүлбэр, цайны завсарлага, үдийн хоол, хөгжөөнт тэмцээнүүд гэх мэт маш сонирхолтой хөтөлбөрөөс бүрдсэн гайхалтай үйл ажиллагаа таныг хүлээж байна!

Хэрэв та таксаа хаанаас худалдаж авахаа мэдэхгүй байгаа бол

YOUR REACTION?