Хүссэнээрээ байшин шиг томорч шоргоолж шиг жижигрэдэг баатрууд байна. Гэхдээ хаанаас илүү материал гарч байгааг шинжлэх ухаанаас асуух нь зүйтэй.

Суурь шинжлэх ухаан

Суурь шинжлэх ухаан

Бодисын масс хадгалах хуулиар “Матери устаж үгүй болохгүй, оргүй хоосноос шинээр бий болохгүй, зөвхөн нэг дүрсээс нөгөөд шилжиж хувирдаг.” гэдэг. Тэгэхээр баатрын хэмжээ өөрчлөгдлөө гээд масс өөрчлөгдөхгүй гэсэн үг юм. Жишээ нь: Бид хөвсгөр бялуу жигнэхэд зууханд хийсэн хэмжээнээс илүү том болж хөөдөг ч зуурмагийн жин, бэлэн болсон тортны жинтэй тэнцэх ёстой. Химийн урвалаар молекулууд байршлаа өөрчилж шинэ нэгдэл үүсгэдэг ч анх хийсэн орцууд л тэр дотор байна.

Бага зэрэг математик

Бага зэрэг математик

180см өндөртэй хүн 550см хүртэл өсвөл өндөр 3 дахин нэмэгдэнэ. Галилейн кубын хуулиар жин 3х3х3=27 дахин нэмэгдэж бие бүх 3 хэмжээст чиглэлт өсөх учиртай. Ингээд аварга биет болон хувирахад 2 сонголт тулгарав.

  1. 550см өндөртэй баатар маань хүний хэвийн жин буюу 90кг хэвээр байх.

  2. Эсвэл кубын хуулиар жин 27 дахин нэмэгдэж 2500кг болох. Гэхдээ буцаж хүний хэмжээнд орохдоо ижил жинтэй байна гэсэн үг.

2дах сонголт шинжлэх ухааны хувьд илүү үндэслэлтэй ч дахин асуултууд гарч ирж байна. Цэцэрлэгт яаж шороон дээр шигдэлгүй алхах вэ? Гүйхдээ ямар оймс, гутал өмсөж 2500кг жингээс үүсэж буй үрэлтийг тэсвэрлэх вэ? Ер нь гүйж чадах болов уу?

Физикийн хичээлд бэлэн үү?

Физикийн хичээлд бэлэн үү?

Одоо нягтыг авч үзье. Массыг эзлэхүүнд хувааж нягт гарна.

d = M/V

Хүний биеийн яс, зөөлөн эд гээд бүгд өөрийн нягттай. Эхний хувилбараар бол 90кг жинтэй аварга биет том чихмэл тоглоомоос өөрцгүй бүтэцтэй харагдана. Эсрэгээрээ тогтмол 2500кг жинтэй хүн 550 см хүртэл өсөх үед бие махбод үндсэн нягтшилдаа орох буюу хүн төрхтэй болно гэсэн үг. Ийм хүнд баатар хөдлөх бүрд янз бүрийн өнцгөөр хөлөнд ачаалал өгөх тул яс хугарах өндөр магадлалтай. Шөрмөс ч мөн адил сунах, тасрах эрсдэлтэй юм. Өндөр барилга энд тэнд үсчиж гүйдэггүй, нэг газраа тогтмол том төмрөөр тулж байдаг учраас гэмтдэггүй биз. Харин манай баатар нэг л буруу өнцгөөр газардвал гүйцээ.

Чимх биологи

Чимх биологи

Хөхтөн амьтны нэгэн адилаар түүний зүрх хүчилтөрөгчтэй цус шахахын тулд маш их энерги зарцуулах ёстой. Үүнийг хангахын тулд мөн л агуу их хоол иднэ гэсэн үг. Кубын хуулиар өдрийн 3000 ккал-ыг 27 дахин нэмж авна гэхээр 120 таваг цуйван болно. Том биеэ хөдөлгөхийн тулд өдөржин идсээр байгаад гэмт хэрэгтэй тэмцэж амжихгүй л болов уу.

Агуу хими

Агуу хими

Биеэ чулуу эсвэл элс болгон хувиргадаг баатрууд яах бол?

Одоо хими санацгаая. Дэлхий дээрх бүх зүйл элементээс тогтоно. Харин элемент бүрийг протон, нейтроны тоо тодорхойлдог. Ингэж үелэх систем бүтсэн билээ.

  • Устөрөгч 1 протонтой.
  • Гель 2 протонтой.
  • Лити 3 протонтой гэх мэт. 

Элсний хамгийн тархсан найрлага бол цахиурын оксид буюу SiO2. Нөгөө талд хүний бие 65% нь хүчилтөрөгч, 18% нүүрстөрөгч, 10% устөрөгч, 7% үлдсэн элементээс тогтоно. Үүний 0.002% нь цахиур юм. Нэг бодис нөгөөтэй урвалд орж шинэ бодис үүсгэхийг химийн урвал гэдэг. Тэгэхээр хангалттай хэмжээний элс бий болгохын тулд хаанаас их цахиур олох вэ?

Супер Хүч Жинхэнээсээ Байдаг Бол #1 - Мөнх Амьдрал

Супер Хүч Жинхэнээсээ Байдаг Бол #2 - Гэрлийн Хурд

YOUR REACTION?