Америкийн Кино Академийн оны шилдгүүдээ тодруулах 90 дэх удаагийн наадам монголын цагаар 3-р сарын 5-ны өглөө эхэлнэ. Хэдий 2-р сарын сүүлээр болдог ч энэ жилийн хувьд Пёнчаны өвлийн олимптой давхцахгүйн тулд хугацааг хойшлуулжээ.

Усны төлөв кино 13 төрөлд бүх киног тэргүүлж байгаа бол Данкерк 8 төрөл, Миссури мужийн Эббингийн гадаах 3 самбар 7 төрөлд нэр дэвшсэнээр удаалж байна. Наадмыг телевизийн шоуны од Жимми Киммел хөтлөн явуулна.

90 дэх удаагийн кино академийн шилдгүүдэд өрсөлдөж буй бүтээлүүдтэй танилцана уу.

ШИЛДЭГ КИНО

ШИЛДЭГ КИНО
  1. Цөвүүн цаг (Darkest Hour)
    Дэлхийн 2-р дайны эхэн үед ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан Уинстон Черчиллийн өмнө Нацист Германтай энхийн хэлэлцээр хийх эсвэл тулалдах тухай маш чухал шийдвэр гаргах үүрэг ирнэ. Түүний шийдвэрээс эрх чөлөөт ертөнцийн хувь заяа хамаарах байлаа.
  2. Данкерк (Dunkirk)
    1940 оны хавар Францын хойгийн Данкерк хотод Германы армид бүслэгдэн гацаад байсан Холбоотны улсуудын 40 мянган цэргийг аврахын төлөө тулалдаан болсон билээ.
  3. Гар (Get Out)
    Хар арьст зурагчин залуу цагаан арьст найз бүсгүйнхээ гэрийнхэнтэй танилцахаар зочилно. Бүсгүйн гэрийнхний найрсаг харилцаа аажимдаа хар дарсан зүүт мэт байдал үүсгэнэ.
  4. Алаг цох (Lady Bird)
    Алаг цох хочтой Кристин МакПерсон Сакраменто хот дахь гэрээ орхин зүүн эргийн коллежид орохыг хүсэмжилнэ. Харин гэр бүлийнхээ төлөө зүтгэх ээж нь түүнийг зайлшгүй учрах хагацалд бэлдэхээр хичээнэ.
  5. Үл үзэгдэх утас (Phantom Thread)
    1950-аад оны Лондонд амьдрах загвар зохион бүтээгч Рейнолдс Вүүдкок алдар нэрийнхээ оргилд байлаа. Гэвч тэрээр дүүмэд бүсгүйд дурлан өөрийн муза болгосноор амьдрал нь огт төсөөлж байгаагүйгээр эргэнэ.
  6. Шуудан (The Post)
    Вашингтон Постын эзэн Кей Грем болон Бен Бредли нар Пентагоны олон нийтээс далдалж байсан маш нууц баримтыг ил болгохын тулд өөрсдийн амь нас, хувийн карьерийг дэнчин тавьсан бодит түүх.
  7. Усны төлөв (The Shape of Water)
    Хүйтэн дайны үед АНУ-ын ЗХУ-тай тэмцэх зэвсэг, технологийн лабораторид ажиллах цэвэрлэгч эмэгтэй тэнд байх газар уснаа явагч, хүн дүрст амьтантай нөхөрлөснөөр амьдрал нь орвонгоороо эргэнэ.
  8. Миссури мужийн Эббингийн гадаах 3 самбар (Three Billboards Outside Ebbing, Missouri)
    Охин нь хүчиндүүлж, хөнөөгдсөний дараа ээж Милдред Хейс хэрэгтнийг баригдахыг хүлээн олон сарыг өнгөрүүлжээ. Хэргийн тухайд ямар ч ахиц байхгүй байсан тул цагдаагийн даргад хандсан 3 самбарыг хотынхоо гадна байрлуулснаар ээдрээ эхэлнэ.
  9. Намайг нэрээрээ дууд (Call Me by Your Name)
    17 настай Элио Перлман эцэг эхийн хамт Италийн хойд нутагт амьдарна. Профессор эцэг нь өөрийн ажилд туслуулахаар америк докторант Оливерийг авчирна. Оливерийн итгэлтэй байдлыг биширсэн Элио тэр хоёрын дунд нөхөрлөл, улмаар хайр сэтгэлийн харилцаа үүснэ.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН
  1. Гэри Олдмен (Цөвүүн цаг)
    Оскарт 2 дахь удаагаа нэр дэвшиж байна.
  2. Даниел Калууяа (Гар)
    Оскарт анх удаагаа нэр дэвшиж байна.
  3. Даниел Дэй-Льюс (Үл үзэгдэгч утас)
    Оскарт 6 дахь удаагаа нэр дэвшиж байна. 3 удаагийн шилдэг гол дүрийн шагналтай.
  4. Тимоти Шаламе (Намайг нэрээрээ дууд)
    Оскарт анх удаагаа нэр дэвшиж байна.
  5. Дензел Вашингтон (Роман Ж. Израель Ноёнтон)
    Оскарт 9 дэх удаагаа нэр дэвшиж байна. 1 удаагийн шилдэг туслах дүрийн шагналтай.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН
  1. Мерил Стрийп (Шуудан)
    Оскарт 21 дэх удаагаа нэр дэвшиж байна. 3 удаагийн гол дүрийн шагналтай.
  2. Сэлли Хоукинс (Усны төлөв)
    Оскарт 2 дахь удаагаа нэр дэвшиж байна.
  3. Францес МакДорманд (Миссури мужийн Эббингийн гадаах 3 самбар)
    Оскарт 5 дахь удаагаа нэр дэвшиж байна. 1 удаагийн шилдэг гол дүрийн шагналтай.
  4. Маргот Робби (Би, Тоня)
    Оскарт анх удаагаа нэр дэвшиж байна.
  5. Саоирсэ Ронан (Алаг цох)
    Оскарт 3 дахь удаагаа нэр дэвшиж байна.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН
  1. Сэм Роквелл (Миссури мужийн Эббингийн гадаах 3 самбар)
    Оскарт анх удаагаа нэр дэвшиж байна.
  2. Вильем Дафое (Флорида төсөл)
    Оскарт 3 дахь удаагаа нэр дэвшиж байна.
  3. Вүүди Харрелсон (Миссури мужийн Эббингийн гадаах 3 самбар)
    Оскарт 3 дахь удаагаа нэр дэвшиж байна.
  4. Ричард Женкинс (Усны төлөв)
    Оскарт 2 дахь удаагаа нэр дэвшиж байна.
  5. Кристофер Пламмер (Дэлхий дээрх бүх мөнгө)
    Оскарт 3 дахь удаагаа нэр дэвшиж байна. 1 удаагийн шилдэг туслах дүрийн шагналтай.

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТУСЛАХ ДҮРИЙН ЖҮЖИГЧИН
  1. Октавиа Спенсер (Усны төлөв)
    Оскарт 3 дахь удаагаа нэр дэвшиж байна. 1 удаагийн шилдэг туслах дүрийн шагналтай.
  2. Мэри Ж. Ближ (Шаварт ферм)
    Оскарт анх удаагаа нэр дэвшиж байна. Мөн энэ жилийн шилдэг дууны төрөлд давхар нэр дэвшсэн.
  3. Эллисон Жанне (Би, Тоня)
    Оскарт анх удаа нэр дэвшиж байна.
  4. Лесли Мэнвилл (Үл үзэгдэгч утас)
    Оскарт анх удаагаа нэр дэвшиж байна.
  5. Лаури Мэтколф (Алаг цох)
    Оскарт анх удаагаа нэр дэвшиж байна.

ШИЛДЭГ АНИМЕШН КИНО

ШИЛДЭГ АНИМЕШН КИНО
  1. Дарга жаал (Boss Baby)
  2. Гэр орноо тэжээгч (The Breadwinner)
  3. Коко (Coco)
  4. Фердинанд (Ferdinand)
  5. Хайрт Винсент (Loving Vincent)

ШИЛДЭГ ЗУРАГ АВАЛТ

ШИЛДЭГ ЗУРАГ АВАЛТ
  1. Дэн Лаустсен (Усны төлөв)
  2. Рожер А. Деакинс (Ирэн дээр гүйгч 2049)
  3. Бруно Делбаннел (Цөвүүн цаг)
  4. Хоетэ ван Хоетема (Данкерк)
  5. Рэчел Моррисон (Шаварт ферм)

ШИЛДЭГ ХУВЦАС ЗАГВАР

ШИЛДЭГ ХУВЦАС ЗАГВАР
  1. Усны төлөв / Луис Сэкүэира
  2. Викториа, Абдул хоёр / Консолата Бойл
  3. Араатан ба Гоо үзэсгэлэн / Жакюлин Дюрран
  4. Цөвүүн цаг / Жакюлин Дюрран
  5. Үл үзэгдэх утас / Марк Бриджс

ШИЛДЭГ НАЙРУУЛГА

ШИЛДЭГ НАЙРУУЛГА
  1. Усны төлөв / Гьеллермо дел Торо
  2. Данкерк / Кристофер Нолан
  3. Гар / Жордан Пийл
  4. Алаг цох / Грета Гервиг
  5. Үл үзэгдэх утас / Пол Томас Андерсон

ШИЛДЭГ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ БАРИМТАТ КИНО

  1. Абакус: Хоригдоход хангаллтай бага / Стев Жеймс, Марк Миттен, Жюли Голдмэн
  2. Царайнууд, газрууд / Агнес Варда, ЖР болон Розали Варда
  3. Икарус / Брайн Фогел, Дэн Коган
  4. Алеппогийн сүүлийн эрчүүд / Ферас Фаяад, Карим Абийд, Сорэн Стин Жесперсон
  5. Хүчирхэг арал / Янсэ Форд, Жослин Барнес

ШИЛДЭГ БОГИНО БАРИМТАТ КИНО

  1. Эдит+Эдди / Лаура Чековэй, Томас Лий Райт
  2. Диваажин бол 405-р замын түгжрэл / Фрэнк Стиэфел
  3. Херойн(е) / Элайн МакМиллион, Керрин Шелдон
  4. Хутга хөнөөдөг / Томас Леннон
  5. Замын зогсолт / Кэйт Дэвис, Дэвид Хэйлборнер

ШИЛДЭГ ЭВЛҮҮЛЭГ

ШИЛДЭГ ЭВЛҮҮЛЭГ
  1. Миссури мужийн Эббингийн гадаах 3 самбар / Жон Грегори
  2. Жолооч жаал / Пол Маклисс, Жонатан Амос
  3. Данкерк / Лий Смит
  4. Би, Тоня / Татяна С. Риэгэл
  5. Усны төлөв / Сидней Волински

ШИЛДЭГ ГАДААД ХЭЛ ДЭЭРХ КИНО

ШИЛДЭГ ГАДААД ХЭЛ ДЭЭРХ КИНО
  1. Талбай / Швед / Найруулагч: Рүбэн Оштлүнд
  2. Гайхалтай эмэгтэй / Чили / Найруулагч: Себастиан Лелио
  3. Доромжлол / Лебанон / Зиад Доуэири
  4. Хайр үгүй / Орос / Андрей Звягинцев
  5. Бие болоод сэтгэл / Унгар / Илдико Эньеди

ШИЛДЭГ НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ

ШИЛДЭГ НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ
  1. Цөвүүн цаг / Казүхиро Цүжи, Дэвид Малиновски, Люси Сиббик
  2. Гайхамшиг / Арьен Туитэн
  3. Викториа, Абдул хоёр / Даниел Филипс, Лоу Шеппард

ШИЛДЭГ ХӨГЖМИЙН ЗОХИОЛ

  1. Данкерк / Ханс Зиммер
  2. Үл үзэгдэгч утас / Жонни Грийнвүүд
  3. Усны төлөв  / Александр Десплат
  4. Оддын дайн: Сүүлийн жидай / Жон Уиллямс
  5. Миссури мужийн Эббингийн гадаах 3 самбар / Картер Бурвелл

ШИЛДЭГ ДУУ

  1. Mighty River (Шаварт ферм)
  2. Mystery of Love (Намайг нэрээрээ дууд)
  3. Remember Me (Коко)
  4. Stand Up For Something (Маршалл)
  5. This is Me (Хамгийн агуу шоумен)

ШИЛДЭГ ТАЙЗ ЗАСАЛ

  1. Араатан ба гоо үзэсгэлэн / Сара Грийнвүүд, Кети Спенсер
  2. Ирэн дээр гүйгч 2049 / Деннис Гаснер, Алессандра Күэрзола
  3. Цөвүүн цаг / Сара Грийнвүүд, Кети Спенсер
  4. Данкерк / Нэтэн Кроули, Гери Феттис
  5. Усны төлөв / Пол Денхам Аустерберри, Шейн Виэау, Жеффрей А. Мелвин

ШИЛДЭГ БОГИНО АНИМЕШН

  1. Dear Basketball / Глен Кийн, Коби Брайнт
  2. Garden Party / Виктор Кэйр, Габриэл Грапперон
  3. Lou / Дэйв Мюллинс, Дана Мюррэй
  4. Negative Space / Макс Портер, Ру Кувахата
  5. Revolting Space / Жакоб Шух, Иан Лашавер

ШИЛДЭГ БОГИНО КИНО

  1. DeKalb Elementary / Рийд Ван Дюк
  2. Eleven O'Clock / Дерин Сийл, Жош Лавсон
  3. My Nephew Emmett / Кевин Вильсон Жуниор
  4. The Silent Child / Крис Овертон, Рэчел Шэнтон
  5. Watu Wote/All of Us / Катя Бенрат, Тобиас Росэн

ШИЛДЭГ ДУУ ОРУУЛГА

  1. Жолооч жаал / Жюлиан Слатер
  2. Ирэн дээр гүйгч 2049 / Марк Мангини, Тео Грийн
  3. Данкерк / Ричард Кинг, Алекс Гибсон
  4. Усны төлөв / Нэтэн Робитайлле, Нелсон Феррейра
  5. Оддын дайн: Сүүлийн жидай / Мэтью Вүүд, Рэн Клайс

ШИЛДЭГ ДУУНЫ НАЙРУУЛГА

  1. Жолооч жаал / Жюлиан Слатер, Тим Кавагин, Мэри Х. Эллис
  2. Ирэн дээр гүйгч 2049 / Рон Бартлет, Доу Хемпилл, Мак Рут
  3. Данкерк / Грегг Ландакер, Гэри А. Риззо, Марк Вейнгартен
  4. Усны төлөв / Кристиан Күүке, Брэд Зоерн, Глен Гаутиер
  5. Оддын дайн: Сүүлийн жидай / Дэвид Паркер, Майкл Семаник, Рэн Клайс, Стюарт Вильсон

ШИЛДЭГ ВИЗУАЛ ЭФФЕКТ

  1. Ирэн дээр гүйгч 2049 / Жон Нелсон, Герд Нефзер, Пол Ламберт, Ричард Р. Хүүвер
  2. Сансрын хамгаалагчид 2-р бүлэг / Кристофер Товнсенд, Гай Уиллямс, Жонатан Фавкнер, Дэн Судик
  3. Конг: Гавлын арал / Стефен Росенбаум, Жефф Уайт, Скотт Бенза, Майк Мейнардус
  4. Оддын дайн: Сүүлийн жидай / Бэн Моррис, Майк Мулолланд, Неал Сканлан, Крис Корбоүлд
  5. Бичин гаригийн төлөөх дайн / Жое Леттэри, Даниел Баррет, Дэн Лемнон, Жоел Вист

ШИЛДЭГ ЗОХИОЛ (СЭДЭВЛЭСЭН)

  1. Намайг нэрээрээ дууд
  2. Гамшиг шиг уран бүтээлч
  3. Логан
  4. Моллигийн тоглоом
  5. Шаварт ферм

ШИЛДЭГ ЗОХИОЛ (ЗОРИУЛЖ БИЧИГДСЭН)

  1. Том гай
  2. Гар
  3. Алаг цох
  4. Усны төлөв
  5. Миссури мужийн Эббигийн гадаах 3 самбар

YOUR REACTION?