Тун удахгүй шинээр худалдаанд гарах Samsung брэндийн Galaxy S9 загварын шинэ утсанд хос линз бүхий камер, 960 fps slow-mo дүрс бичилт, Bitmoji болон түүн дээр суурилсан стикер зэрэг гол шинэчлэлтүүд нэмэгджээ.

Samsung корпорац энэ жилийн зах зээлд тэргүүлэгч утасны загвар болох Galaxy-н шинэ загвар Galaxy S9-г өнгөрсөн 7 хоногт танилцуулсан билээ

Бараг л нүүр дүүрэн дэлгэц, нумарсан талууд, мөн Samsung-н шинээр танилцуулсан Биксби хиймэл оюун ухаан зэрэг технологийн шинэчлэлтүүдийг шинэ загвартаа оруулжээ. Galasy S9 нь шинэ гар утасны процессор чип болон Exynos 9810-н тусламжтайгаар 960 fps slow-mo дүрс бичих чадалтай болсноос гадна өөрийн гэсэн хиймэл оюун ухаан хөгжүүлэн боловсруулах чадалтай болсон. Мөн 400 ГБ хүртэл багтаамжийг нэмж болохоос гадна усны хамгаалалт, утасгүй цэнэглэгч мөн 3.5 мм-н стандарт бүхий чихэвч орох оролттой.

Galaxy S9 энгийн загвар нь 5.8 инч дэлгэцтэй, S9+ нь арай том буюу 6.2 инч дэлгэцтэй

Galaxy S9 энгийн загвар нь 5.8 инч дэлгэцтэй, S9+ нь арай том буюу 6.2 инч дэлгэцтэй Зүүн талд S9+, Баруун талд S9.

Шинэ Galaxy S9 нь өмнөх загвар болох S8-тайгаа бараг л ижил харагдацтай болжээ

Шинэ Galaxy S9 нь өмнөх загвар болох S8-тайгаа бараг л ижил харагдацтай болжээ

Шинэ загвар нь өмнөхтэйгөө адил бараг л хүрээгүй буюу нүүрэн хэсэг нь дийлэнхдээ дэлгэц байдлаар хийгдсэн

Шинэ загвар нь өмнөхтэйгөө адил бараг л хүрээгүй буюу нүүрэн хэсэг нь дийлэнхдээ дэлгэц байдлаар хийгдсэн

Мөн дэлгэц нь өмнөх загвараасаа 15%-р илүү тод харагдах бөгөөд үйлдлийн системийн тусламжтайгаар батарей ашиглалтыг зохицуулснаар бараг л бүтэн өдөр цэнэгээ барих гэнэ.

Энгийн S9 загвар нь ердөө л ганц линзтэй. Харамсалтай л юм

Энгийн S9 загвар нь ердөө л ганц линзтэй. Харамсалтай л юм

Гэхдээ S9+ загвар нь хос линзтэй

Гэхдээ S9+ загвар нь хос линзтэй

Apple корпорац iPhone 7 Plus загварын хос линзийг танилцуулсны дараагаар Samsung өөрсдийн хос линз бүхий Galaxy Note 8 загвараа танилцуулж байсан билээ. Гэхдээ энэ удаа тэд S9+ загвартаа хос линзийг нэмж өгчээ.

Шинэ загварын утасны харанхуй орчинд зураг авах чадвар нь нэмэгджээ

S9-н шинэ камерний технологи нь таныг ямар нөхцөлд зураг авч байгаагаас хамааран апертураа f/2.4 - f/1.5-н хооронд тааруулан авна. Энэ нь өмнөх загвараасаа 28%-р илүү тод зураг авах юм.

S u p e r s l o - m o

S u p e r s l o - m o

Samsung-н шинэ загварын утас болох Galaxy S9 нь The Camera Reimagined гэх уриан дор гарсан бөгөөд ихэнх шинэ технологио AR (augmented reality) болон камераа сайжруулахад ашиглажээ. Ингэснээр 960 fps (frame per second)-р бичлэг хийх боломжтой болсон. Гэхдээ энэ нь харьцангуй шинэ технологи биш юм. Sony Xperia XZ 2017 оны загварын утас нь 960 fps-р бичлэг хийдэг байсан.

Samsung-н Bitmoji

Samsung-н Bitmoji

Samsung-н AR (augmented reality)-н тусламжтайгаар та өөрийнхөө царайг Emoji болгон хувиргах боломжтой бөгөөд уг Emoji-д хүссэн хувцсаа өмсгөх, хүссэн хэрэгслээ зүүх боломжтойгоос гадна өөрийн гэсэн стикертэй болох боломжтой.

Чанга яригч нь хүртэл сайжирсан

Шинэ S9 загварын чанга яригч нь өмнөх загварын S8 утаснаас 1.4 дахин сайжирсан. Нэг ёсондоо зөөврийн хөгжим тоглуулагч л гэсэн үг.

Ерөнхийдөө бол шинэ утасны загвар маань иймэрхүү л байна

Урьдчилсан захиалга өнөөдрөөс буюу 3 сарын 2-ны өдрөөс эхлэх бөгөөд 3.16-наас үйлчлүүлэгчдийн гарт хүрч эхлэх юм. Үнийн хувьд S8 загвартайгаа адил 720$ болон 850$-р зарагдах төлөвтэй байна.

S9 загварын техникийн үзүүлэлтийг дэлгэрүүлэн харвал

S9 загварын техникийн үзүүлэлтийг дэлгэрүүлэн харвал

YOUR REACTION?