Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх зэрэг олон талт зорилгын үүднээс "Музейн нээлттэй өдрүүд" арга хэмжээ болно.

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны сайдын 2018 оны 2 сарын 22-ны тушаалаар жил бүрийн 3-р сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой энэ арга хэмжээний үеэр орон даяар музейнүүд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

УЛААНБААТАР ХОТОД БАЙРШИЛТАЙ, ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛЭХ 11 МУЗЕЙ:

УЛААНБААТАР ХОТОД БАЙРШИЛТАЙ, ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛЭХ 11 МУЗЕЙ:

Монгол улсын Засгийн газрын 2005 оны 136 дугаар тогтоолоор  Төрийн түүхийн музейг Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон байгуулах шийдвэр гаргасан ба 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор нээгдсэн.  

Музей нь Парламентийн түүхэн хөгжлийн танхим, Шүүх засаглалын түүхэн хөгжлийн танхим, Төр ёсны түүхэн хөгжлийн танхим, Гүйцэтгэх засаглалийн түүхэн хөгжлийн танхим гэсэн байнгын үзүүллэгийн 4 танхим болон түр үзэсгэлэнгийн танхимтай.

Цагийн хуваарь: Мягмар-Ням гаригт үдээс өмнө 10:00-12:00, үдээс хойш 14:00-16:00 цагийн хооронд ажиллана. Даваа гаригт бүр амарна.

Хаяг: Сүхбаатарын талбай-6, Төрийн Ордон, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс

*Музей бүрийн хаяг дээр даран Google Maps хаягийг харж болно.

1924 онд “Үндэсний музей” гэдэг нэртэйгээр байгуулагдаж 1930 онд одоогийн барилгад нүүн ирж, 1956-91 онд “Улсын төв музей” 1992 оноос “Байгалийн түүхийн музей” болсон. 

Газар зүй, Амьдралын үүсэл, Сансар судлал, Геологи ашигт малтмал, Шувуу, Палентологи, Ургамлын аймаг, Хорхой шавьж, Загас хоёр нутагтан хэвлээр явагчид, Тэмээний үзэсгэлэн, Шувуу ба хөхтөн амьтдын онолын танхим, Говийн бүсийн амьтад гэх ангилал бүхий 12 үзмэрийн танхимтай.

Цагийн хуваарь: Тодорхойгүй. 2013 оны 6-р сараас хойш үйл ажиллагаа нь тодорхойгүй хугацаагаар зогссон.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Засгийн газрын ордны баруун хойно.

1639-1924 он хүртэл 285 жилийн хооронд Монголд “Богд хаан” гэж нэрлэгдэх амьд бурхан үе улиран 8 хүн амьдарч байсан. Энэ музей бол хамгийн сүүлчийн Богд болох VIII Богдын өвлийн ордон болон сүм хийд юм. Хийд 1893-1903 оны хооронд баригдсан 7 ордноос бүтнэ. 1911 оны 12 дугаар сарын 29-нд YIII Богд гэгээн Жавзандамба хутагтыг “Монгол улсын шашин төр хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаан”-д өргөмжилж, ёслол үйлджээ. 

1954 онд МАХН-ын Төв хороо, Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улсын Төв музейг байгуулах шийдвэр гаргасны дагуу тус музей нь Төв музейн харьяа музей болон ажиллаж байгаад 1961 оноос Богд хааны ордон музей болжээ.

Цагийн хуваарь: Өвөл: 1/X-15/IV хүртэл, 10:00-18:00 цагийн хооронд ажиллана.  Мягмар, Лхагва гаригт амарна. Зун: 1/IV -1/X хүртэл, Өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд ажиллана.

ХаягХан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын гудамж, Зайсангийн гудамжны уулзварын баруун хойд талд байрладаг.

Үлэг гүрвэлийн төв музей нь 2013 оны 1-р сарын 12-нд Монгол улсын Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор байгуулагдаж албан ёсоор үзэсгэлэн гаргаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 

Шинээр байгуулагдсан Үлэг гүрвэлийн төв музейн анхны үзмэр болох Тарбозавр Батаарыг эх оронд нь авч ирэх ажлын хэсгийн шийдвэрээр Сүхбаатарын талбайд “Би гэртээ ирлээ” түр үзэсгэлэн 2013 оны 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн 3 сарын турш гаргасан нь амжилттай болж Монгол улсын музейн салбарын үзэгч, орлогын дүнг шинээр тогтоосон амжилт гаргасан. 

Цагийн хуваарь: Даваа- Баасан гаригт 09:00-18:00 цагийн хооронд, Бямба-Ням гаригт 10:00-18:00 цагийн хооронд ажиллана.

ХаягУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Тусгаар тогтнолын талбай.

1905 онд Оросын худалдаачин Гудвинцелийн хөрөнгөөр худалдааны пүүсийн зориулалтаар уг барилга баригдсан бөгөөд Хүрээний хамгийн өндөр барилга байжээ. Хятадын банк, Оросын улаан цэргийн комендатын байр зэргээр ашиглаж байгаад 1930 онд “Улсын их дэлгүүр” орсноор “Өндөр хоршоо” хэмээн алдаршжээ. 1961 онд Улсын их дэлгүүр одоогийн байранд нүүж орсны дараа Улсын номын дэлгүүр, Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим ажиллаж байгаад 1966 оны 7-р сарын 23-ны өдөр анхны үзэгчдээ угтан авч Дүрслэх урлагийн музей болжээ. 

Музейн цуглуулга нь эртний эдлэлийн, Г.Занабазарын бүтээлийн, танка зургийн, торгон зээгт наамлын, Хүрээ цамын, дүрслэх урлагийн, Майдар эргэх ёслолын гэх мэт 9 танхимаас бүрддэг.

Цагийн хуваарь: Өвөл: 1/X-1/IV хүртэл, 10:00-17:00 цаг хооронд ажиллана. Бямба, Ням гаригуудад амарна.          Зун: 1/IV-1/X хүртэл:  Өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд ажиллана.

ХаягЧингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай, Жуулчдын гудамж, Улаанбаатар хот.

1987 онд Сайд нарын Зөвлөлийн “Монгол Ардын армийн цогцолбор байгуулах тухай тогтоол гарснаар өнөөгийн Монгол цэргийн музей байгуулагдах эхлэл тавигдсан. Монголын Ардын армийн музей анх Офицеруудын ордны хоёрдугаар давхарт байрлан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1991 оны 10-р сарын 2-ны өдөр БНМАУ-ын Батлан хамгаалах яам, Засгийн газрын дэргэдэх соёл урлагийн хөгжлийн хорооны хамтарсан тушаалаар  “Монгол цэргийн музей” хэмээн нэрлэгдэх болжээ. 

Музейн барилгын ажлыг Ардын армийн 022, 158 дугаар ангиуд гүйцэтгэж 1996 оны 3-р сарын 15-нд Монгол цэргийн музей албан ёсоор нээлтээ хийжээ. Эдүгээ 800 кв.м талбайд 3000 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлсэн ба “Эртний түүхийн”, “Шинэ түүхийн” гэсэн үзүүлэнгийн 2 танхимаас гадна “Маршал” гэсэн хүндэтгэлийн танхим ажиллуулдаг. Музейн барилгын гадаах талбайд байлдааны техник хэрэгслийн ил үзмэрүүд байхаас гадна нэг салбар музей байдаг нь Г.К.Жуковын музей юм.

Цагийн хуваарь: Жилийн турш 10:00-17:00 цагийн хооронд ажиллана. Мягмар гаригт амарна.

ХаягСүхбаатар дүүрэг, Жанжин Ж.Лхагвасүрэнгийн гудамж-2, Хил Хамгаалах Ерөнхий Газрын зүүн талд, Их засаг Их сургуулийн чанх урд.

1924 онд Монгол орны түүх, соёл болон байгалийн баялгийг олон нийтэд үзүүлэх зорилготой байгуулагдсан. 1941 онд Улсын төв музей болж, 1956 онд одоогийн Байгалийн түүхийн музейн байранд шилжиж түүх, байгаль орчин, палеонтологи, соёл урлаг зэргийг таниулж байгаад 1964 онд угсаатны зүйн танхимыг шинээр нээжээ. 1991 онд Хувьсгалын музейн (1971 онд байгуулагдаж байсан) цуглуулгын үндсэн дээр Монголын үндэсний түүхийн музей болж тусгаарлан тус музейн байранд шилжжээ. 2008 онд “Монголын үндэсний музей” гэж нэрлэгдэхээр болсон бөгөөд 50'000 гаруй үзмэрийн цуглуулга бүхий 10 танхимыг бүрдүүлжээ. 

Цагийн хуваарь: Өвөл: 1/X-15/V хүртэл, 09:30-16:30 цагийн хооронд ажиллана. Ням, Даваа гаригт амарна.       Зун: 15/V-15/IX хүртэл: Өдөр бүр 8:00-22:00 цагийн хооронд ажиллана.

Хаяг: Төрийн ордны баруун хойд талд, Жуулчны гудамж-1, Улаанбаатар

1973 онд Засгийн газрын шийдвэр гарч Монголын театрын музейг байгуулахаар болсон боловч зориулалтын барилга байгууламжийн байдлаас болон хойшлогдсоор 1991 оны 3-р сарын 27 буюу Олон улсын театрын өдрөөр нээгджээ. Тус музей нь Монгол улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулсан уран сайхны мэргэжлийн музей юм.

Цагийн хуваарь: Даваа-Бямба гаригт 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Ням гаригт амарна.

ХаягСоёлын төв өргөө A-корпус, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар -11, Монгол улс

VIII Богд хааны төрсөн дүү Лувсанхайдав нь “Чойжин лам” гэдэг нэрээр олонд танигдсан хүн бөгөөд тус сүм нь түүний нэрээр 1908 онд баригджээ. Хувь хүний төлөө байгуулсан, улааны шашны сүм  бөгөөд 1936 он хүртэл хурал номын үйл ажиллагаа явагдаж байгаад 1938 онд хаагдсан. 1942 оноос шашны музей болсон бөгөөд одоо энэ музей 5 хэсэг танхимаас бүрддэг. Чойжин ламын сүм музейн Монгол нэр нь “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” хэмээдэг.

Цагийн хуваарь: Өвөл: 10:00-16:00 цагийн хооронд ажиллана. Даваа, Мягмар гаригт амарна. Зун : Өдөр бүр  09:00-19:30 цагийн хооронд ажиллана.

ХаягМонгол улс, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг I хороо Гэндэнгийн гудамж, Гэрлэх ёслолын ордны хажуу талд.

ХХ зууны эхэн үед Их хүрээнд Оросын Буриад худалдаачид худалдаа, сууцын зориулалтаар олон байшин барьсан бөгөөд тэдгээрийн нэг нь 1918-1919 онд баригдсан Цогт Гармаевич Бадамжавын байшин юм. Тухайн үеийн Их хүрээний чамин тансаг байшингуудын нэг болж байсан тус байшинг тэрээр өөрийн хувийн сууцын зориулалтаар барьжээ.

Эл байшинд 1921 оны 7, 8 дугаар сард МАН-ын Төв Хороо, Засгийн газар, Бүх цэргийн жанжин штаб байрлаж, нэг тасалгаанд нь жанжин Д.Сүхбаатар ажиллаж байжээ. 1930-1944 онд Тува улсын элчин сайдын яам, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1953-1956 онд Хэвлэлийн төв газар тус тус байрлаж байгаад 1956 оны 7 дугаар сарын 9-нд Нийслэл Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшлийг хотын иргэд, зочид гийчдэд танилцуулах зорилгоор “Улаанбаатар хотын түүхийн үзэсгэлэн” нэртэй музейг байгуулжээ. 1960 онд Төв Хорооны шийдвэрээр “Улаанбаатар хотын түүх шинэчлэн байгуулалтын музей” болгон өргөтгөж, 1971 онд музейн байшинг улсын 2 дугаар зэрэглэлийн хамгаалалтанд авчээ. 2011 онд Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор “Улаанбаатар хотын музей” болгон өөрчилсөн байна. 

Цагийн хуваарь: 08:30-17:30 цагийн хооронд ажиллана. Бямба, Ням гаригт амарна.

ХаягБаянзүрх дүүрэг, 13-р хороолол, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-37

Уран Зургийн Галерей нь Монголын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдийг олон түмэнд сурталчлан танилцуулах зорилгоор 1991 онд Дүрслэх Урлагийн Музейгээс салж бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Галерей нь 1921 оны Ардын Хувьсгал ялснаас хойш өнөө үеийг хүртэлх дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдийг сонгон цуглуулж, сан хөмрөгөө баяжуулах, судлан сурталчилах, хадгалж хамгаалах, нийгэм, түүх, соёлын хөгжлийн зүй тогтлыг баримтжуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилго, чиглэлтэй төрийн үйлчилгээний байгууллага юм. 

Галерейн алтан сан хөмрөгт монгол зураг, уран зураг, зураасан зураг, баримал, сийлбэр, хөөмөл, ардын гар урлал, хатгамал зэрэг Монголын орчин үеийн дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүд хадгалагдаж байдаг.

Цагийн хуваарь: Өвөл: 1/X-31/IV хүртэл, өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллана. Зун: 1/V-31/IX хүртэл, өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд ажиллана.

ХаягСүхбаатар дүүрэг, Соёлын төв өргөө, Баруун жигүүр.

ОРОН НУТАГТ БАЙРШИЛТАЙ, ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛЭХ 25 МУЗЕЙ:

  1. “Хархорум” музей. Өвөрхангай аймаг, Хархорин сум, Гандан Орхон баг.
  2. “Хөшөө цайдам” музей. Архангай аймаг, Хашаат сум, Цайдам баг.
  3. “Эрдэнэзуу” музей. Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэ толгой баг.
  4. Архангай аймгийн музей. Аймгийн төвдөө. 
  5. Баян-Өлгий аймгийн музей. Аймгийн төвдөө. 
  6. Баянхонгор аймгийн түүх, угсаатны зүйн музей. Аймгийн төвдөө.
  7. Булган аймгийн музей. Аймгийн төвдөө.
  8. Говь-Алтай аймгийн музей. Аймгийн төвдөө.
  9. Говьсүмбэр аймгийн музей. Аймгийн төвдөө. 
  10. Дархан-Уул аймгийн музей. Аймгийн төвдөө.
  11. Дорнод аймгийн музей. Аймгийн төвдөө.
  12. Дорноговь аймгийн музей, сургалт сурталчилгааны төв. Аймгийн төвдөө.
  13. Дундговь аймгийн музей. Аймгийн төвдөө.
  14. Завхан аймгийн музей. Аймгийн төвдөө. 
  15. Орхон аймгийн музей. Аймгийн төвдөө. 
  16. Өвөрхангай аймгийн музей. Аймгийн төвдөө.
  17. Өмнөговь аймгийн музей. Аймгийн төвдөө. 
  18. Сүхбаатар аймгийн угсаатны зүйн музей. Аймгийн төвдөө. 
  19. Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей. Аймгийн төвдөө. 
  20. Төв аймгийн музей. Аймгийн төвдөө.
  21. Увс аймгийн музей. Аймгийн төвдөө.
  22. Ховд аймгийн музей. Аймгийн төвдөө.
  23. Хөвсгөл аймгийн Орон нутаг судлах музей. Аймгийн төвдөө.
  24. Хэнтий аймгийн музей. Аймгийн төвдөө. 
  25. “Ялалт” музей. Дорнод аймаг Халхгол сумын 1-р баг.

YOUR REACTION?