*Дуугаа сонсоод нийтлэлээ уншаарай ;)*

Компьютерийн дэлгэц 16,8 сая өнгийг ялган харуулах чадвартай гэнэ. Тэдгээр олон сая өнгөнүүд дундаас хөх цэнхэр өнгө нь эмэгтэй, эрэгтэй болон ямар ч насны хүмүүсийн дунд хамгийн түгээмэл тархсан, дуртай өнгө болох нь судалгаагаар батлагджээ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар энэхүү өнгөний түгээмэл хэрэглээг эволюц-ийн хөгжилтэй холбож авч үзэн тайлбарлах болсон байна. Эртний хүмүүс ан ав хийх болон идэш хүнс цуглуулах үеэс л цэнхэр өнгөтэй цэлмэг тэнгэр, цэвэр ус зэрэг нь бидний амьдрал оршин тогтнох таатай нөхцлийг бүрдүүлэгч хүчин зүйлс байсан биз.

Харин шинжлэх ухааны үүднээс үзэх юм бол хөрс бор, ургамал ногоон гэдэг шиг цэлмэг тэнгэр болон цэнгэг ус нь огтхон ч цэнхэр биш гэнэ. Энэ нь урлагын түүх, хөгжлийн үеүүдэд ч мөн асуудал үүсгэх тохиолдолууд байдаг байжээ. Тэнгэрийн зөөлөн өнгөнөөс хэсэгчлэн аваад, тэр дороо будаг болгон хольж хутгаад канвасан дээр буулгаад байна гэж үгүй.  Улаан өнгөнийн төрлүүд, бор өнгөнүүд, шар гэх мэт өнгөнүүд шиг хөх цэнхэр өнгө нь тийм ч хялбархан найруулаад гаргачихдаг биш аж. 

Анх маш багахан хэмжээтэйгээр бий болж, танигдаж байсан энэ өнгө нь дэлхийн түүхэн шинжлэх ухааны ололт нээлтүүдийн, олон улсын худалдаа арилжааны мөн урлагын баялаг түүхийг өөртөө агуулдаг.

Эртний Египет-ийн тансаг цэнхэр өнгөнөөс эхлээд бидний амьдарч буй цагт нээгдсэн хөх цэнхэр өнгөний төрлүүдээс онцгойлон  хэдийг сонирхуулахаар бэлдлээ. 

1. “Египет” цэнхэр өнгө - Egyptian Blue

1. “Египет” цэнхэр өнгө - Egyptian Blue Hippopotamus (МЭӨ 3800-1700) - Франц улс, Парис хот Луврын музей

“Эртний Египетийн” гэх энэ төрлийн цэнхэр өнгө нь МЭӨ 2200 оны үед хүн төрлөхтний гайхамшигт бүтээн байгуулалтуудын нэг болох пирамидуудын бүтээн байгуулалтын тэр л үед хүмүүсийн гаргаж авсан хамгийн анхны өнгө гэгддэг.Уг өнгийг гаргаж авахын тулд тэд шохойн чулууг элс болон зэс агуулсан эрдэс (azurite эсвэл malachite г.м) нарыг фаренгейтийн 1470-1650 хэмд халаан уусмал болгон, улмаар үр дүнд тунгалаг цэнхэр шил бий болох бөгөөд, үүнийгээ няцалж өндөгний цагаан, цавуу эсвэл бохитой хольсноор удаан тогтоцтой өнгө будаг мөн керамикийн шавар сая бэлэн болно. Уг үйл явц нь  маш их анхаарал, няхуур ажиллагаа шаардах бөгөөд жижигхэн алдаа л гарах үед огт өөр төрлийн ногоон өнгийг үүсгэдэг байна. 

Цаг хугацааны явсаар Египет цэнхэр өнгө нь Ромын эзэнт гүрний үе хүртэл алдартай байсан хэдий ч үйлдвэрлэлийн нарийн бас төвөгтэй байдлаасаа үүдэн байр сууриа шинэ үеийн өөр өнгөнүүдэд алдсан байна.

 2006 онд хайгуулч эрдэмтэн Жиованни Верри санамсаргүйгээр эл өнгийг нэг мөр эргүүлэн авч ирсэн үйл явдал болсон нь олон мянган жилийн настай Эртний Египет гантиг савыг тусгай гэрлэн доор ажихад саван дээрх цэнхэр пигментийн судлууд нь гэрэлтэж байсан нь түүний өөрөөсөө ялгаруулж буй хэт ягаан туяаны цацраг ялгаруулж буйг илтгэж байв.

Хэдий уг пигмент цаг хугацааны туршид хуучирч, бүдгэрэн хүний нүдэнд шууд харагдахааргүй болсон ч ховор найрлаган дахь чанарууд нь тухайн өнгийн олдворуудын үнэ цэнэтэй байдлыг нь илтгэдэг ажээ.

2. Xурц цэнхэр өнгө - Ultramarine

2. Xурц цэнхэр өнгө - Ultramarine Bacchus and Ariadne (1520–1523) - Их Британи Улс, Лондон хотын Үндэсний уран зургийн галлерей

Зарим тохиолдолд “цэвэр хөх өнгө” гэгддэг хурц цэнхэр өнгөний түүхий эдийг хэдэн зууны турш Афганистаны зөвхөн нэг л уулын орчмоос олборлосоор ирсэн байна.. Мэргэжилтнүүд байгалийн үнэт лазурит чулууг буталж Сэргэн Мандалтын үеийн уран бүтээлүүдийг тодотгох нэрийн хуудас болсон энэхүү өнгийг гаргаж авдаг байсан учраас өндөр үнэтэй болдог байжээ..  

Уг өнгөний нэршил нь латин хэлний ultramarinus буюу “далай тэнгисээс цааших хязгаар уруу” гэсэн утгатай үгнээс үүсэлтэй. Ultrаmarine өнгө нь маш өндөр үнэтэй төдийгүй олон бүтээлүүдийг зураачид нь дуусгаж чадаагүй цорын ганц нь шалтгаан нь хурц цэнхэр өнгийг худалдаж авч чадаагүйн улмаас байдаг гэж урлаг судлаачид дүгнэдэг. Тэр бүү хэл алдарт Микеланжело ч худалдаж авч чаддаггүй байсан гэдэг, харин зураач Рафаел бүтээлийнхээ хамгийн сүүлд хурц цэнхэр өнгийг нэмдэг байсан гэнэ. Уран бүтээлчдийн дундаас харин Италийн зураач Титиан өөрийн бүтээлүүддээ хурц цэнхэр өнгийг ихээр хэрэглэдгээрээ алдартай байсны жишээг дээрх “Bacchus and Ariadne” -аас харж болно.

3. Индиго - Indigo

3. Индиго - Indigo

Хөх цэнхэр өнгийн тосон будаг болон керамик нь өндөр үнэтэй байсан ч харин даавууны будаг хамаагүй хямд үнэтэй байжээ. Хамгийн сонирхолтой нь цэнхэр өнгө нь анх эмэгтэй хүмүүсийн өнгө гэгддэг байсан бөгөөд харин ягаан өнгө илүү эрэгтэйлэг шинжийг агуулдаг байсан ч түүхэн цаг хугацааны туршид улс төр, шашин, нийгмийн янз бүрийн асуудлуудаас үүдэн хүмүүсийн хандлага өөрчлөгдсөөр өнөөдрийг хүрсэн байна. 

Цаг хугацаа явсаар л, Европ даяар хөх даавуу маш ихээр тархаж, нийгмийн аль ч давхаргын хүн бүр хүйс харгалзахгүй өмссөөр л байв. 16-р зуунд ази тивээс импортоор орж ирж эхэлсэн “индиго” гэх энэхүү содон өнгийн материал нь хүн бүрийн сонирхлыг ихэд татаж байна. Ингэснээр тухайн цаг үеийн европын даавууны худалдаа арилжаа дээд цэгтээ хүрч эхэлжээ. Ази тивээс уртаас урт замыг туулан барууны орнуудад хүрч байсан энэхүү шинэ содон  өнгө нь эрэгтэй эмэгтэй ямар ч насны хүмүүст тохиромжтой аж. Гэвч үүнээс үүдэн Англи, Франц, Герман улсын засгийн газрууд дотоодын бүтээгдэхүүний хэрэгцээ унахаас сэргийлэхээр 16-р зууны сүүл болон 17-р зуунуудад уг индиго өнгөний даавуунуудын импортыг хааж байсан тохиолдол ч байдаг гэнэ. 

4. Пруссийн хөх өнгө - Prussian Blue

4. Пруссийн хөх өнгө - Prussian Blue

Ньютон солонгын долоон өнгөний тайлбар болох “Opticks” (1704) - г хэвлүүлэхээс нэг жилийн өмнө Германы Берлин хотод хөх өнгөний дахин нэгэн шинэ төрөл зохион бүтээгджээ. Тухайн үед өнгө гаргаж, даавуу материал будах ажил хийдэг байсан Johann Jacob Diesbach гэгч нь “cochineal” хэмээх шавжны цуснаас гаргаж авсан улаан пигментийг ашиглаж байхдаа нүүрс хүчлийн калитай холилдсон байсныг анзаараагүйгээс энэ бүхэн үүдэлтэй. Тэрээр өөр өөр улаан өнгөнүүдийг холивол илүү гүн улаан өнгө үүснэ гэж бодсон нь эндүүрэл байгаад зогсохгүй харин ч эсрэгээрээ маш гүн гайхалтай хөх өнгө бий болгосон. Амьтны цус огт төсөөлөөгүй байдлаар химийн урвалд орж төмрийн нийлмэл фероцианид улмаар герман хэлээр “berliner blau” буюу англи хэлнээ прусс хөх өнгө болсон аж. 

Францын Рококо эрин үеийн зураач Jean-Antoine Watteau, Японы модон бараар хийсэн бүтээлүүдээрээ алдартай Katsushika Hokusai, мөн Испани мастер Pablo Picasso нарын “хөх эрин үе” -үүдэд прусс хөх өнгийг маш ихээр ашигладаг байсан нь энэ өнгөний гоо сайхныг мэдрэхэд илүү туслах байх.  

Пруссийн хөх өнгөний өргөн хэрэглээ үүгээр  ч зогссонгүй, 1842 онд Английн одон оронч Sir John Herschel энэ өнгө нь гэрлийг маш өвөрмөц мэдэрдэг болох бөгөөд үүнийг ашиглан ганцхан зураасыг ч маш нарийн хуулбарлаж, олшруулахад ашиглаж болохыг нээжээ. Улмаар Herschel-ын энэхүү арга нь архитектуруудын ажилд үнэлж барамгүй хувь нэмэр оруулах болсон бөгөөд тэд энэхүү аргыг ашиглан анх удаа өөрсдийн дүрсэлсэн барилгын зургуудыг маш хялбар аргаар үнэн зөв олон хувь гаргах болсоныг орчин цагт “blueprint” хэмээх нэршилээр хүмүүс илүүтэй мэдэх байх.

Анагаах ухаанд ч мөн энэ өнгийн шахмал бэлдмэл нь хүнд металийн хордлогын үед хэрэглэдэг ерөндөг болгон ашиглагддаг нэн тустай аж.

5. “Цэвэр” хөх өнгө - The purest blue of all

5. “Цэвэр” хөх өнгө - The purest blue of all

1947 - оос 1957 оны хооронд Францын уран бүтээлч Yves Klein өөрийн хамгийн цэвэр хэмээн үзэж байсан хөх өнгийг бүрэн төгс болгож чаджээ. Ингээд тэрээр “International Klein Blue, (IKB)” хэмээх патентыг уг хурц бас гүн хөх өнгөндөө авч, өөрийн бэлгэ тэмдэг өнгө болгов. Klein 200 гаруй зотон, мөн тооны баримлууд, түүнчлэн моделиудыг ч IKB өнгөөр будаж, дараа нь тэдний биеээр зотон дээр “хэвлэх” гэх мэтийн олон арга техникээр бүтээлүүдээ туурвидаг байсан. Klein энэ өнгөө “олон хэмжээст” гэх ба учир нь түүний өнгө нь зотон дээрээс өөрөө төвийн тодорч гарч ирдэг тийм гүн гүнзгий өнгө хэмээн тайлбарладаг байжээ. Сонирхолтой л юм.

6. Цоо шинэ нээлт: YInMn

6. Цоо шинэ нээлт: YInMn

Зөвхөн пруссийн хөх өнгийг л тохиолдлоор гаргаж аваагүй гэнэ. 2009 онд, Орегон мужийн их сургуулийн химич Mas Subramanian оюутнуудтайгаа электроникийн үйлдвэрлэлд ашиглаж болох шинэ материалуудыг судалж байх хугацаанд тэдгээр үйлдвэрийн дээжүүдийн нэг нь халсан үедээ цайвар цэнхэр өнгөтэй болж байсныг нэг оюутан нь анзаарчээ. Энэхүү нээлтэд Subramanian “Сонор сэргэг оюуныг аз ивээдэг” хэмээх Louis Pasteur - ын үгийг санан, баяртайгаар хүлээж авсан байна. 

Улмаар энэхүү өнгийг YInMn буюу тухайн химийн элементүүд болох yttrium, indium болон manganese -уудын нэрээр нэрлэсэн ба нийтийн хэрэглээнд 2016 оны зургадугаар сараас нэвтэрчээ. 

Тогтоц тэсвэр сайтай, аюулгүй, үйлдвэрлэхэд хялбараас гадна өөртөө хөргөх шинж чанартай учраас ирээдүйд байгаль орчинд ээлтэй барилгын дээврийг зохион бүтээж ч болох юм. Мөн мэдээж Subramanian энэхүү өнгийн пигментээ уран бүтээлчдийн хэрэглээнд ч гэсэн нэвтрүүлэхээр дэлхийн өнцөг булан бүр дэхь уран бүтээлчидэд илгээгээд байгаа гэнэ. Тун удахгүй YInMn өнгийн ямар гайхалтай бүтээлүүд төрөн гарахыг бид хүлээх л хэрэгтэй байх. 

:3

YOUR REACTION?