Flash салхинаас ч хурдан гүйдэг. Ингэж хурдалж чаддаг бол олон ажил амжуулахгүй юу, тийм ээ?

1969 онд Apollo 10 хөлөг дэлхийн агаар мандалд нэвтрэхдээ цагт 25’000мил = 40’233 км хүрч бүх цаг үеийн дээд амжилт тогтоосон байдаг. 

Агаар хоосон хий биш. Азот, хүчилтөрөгч болон тоймгүй их тоосонцор бүрдүүлдэг. Бид эдгээр дундуур хурдтай гарвал хооронд нь үрэлт үүсгэж улмаар дулаан ялгаруулна. Гараа бүлээцүүлэх гэж хооронд нь үрдэг шиг. Объектууд хурдан шүргэлцэх тусам улам их дулаан ялгарна. Хэрэв бид цагт 40’000 км хурдтай гүйвэл үрэлтээс үүссэн дулаан бидний нүүрийг түлэх аюултай. Магад түлэгдэлтийг аргалж болох ч элс, шороо гээд бичил тоосонцрууд нүүрийг нэгэн зэрэг сүлбэж байгаа мэт зүснэ.

Хурдтай явсан машины урд шилийг харсан л биз дээ? Тэр түмэн хорхой шавьж ил байгаа арьс, нүдэнд орох л байх даа?

Өөрийгөө хамгаалахын тулд баг зүүлээ гэж бодъё. Тэгвэл замд чинь байгаа хүмүүс, барилга яах бол? Бид харсан зүйлдээ хариу үзүүлэхийн тулд секундийн 1/5 тэнцэх хугацаа шаардлагатай.

Цаг хугацаа x Хурд = Зай

(S=Vt)

1/5сек x 40’000км/цаг = 2.25км

Анзаарах төдийд аль хэдийн 1.6 км өнгөрсөн байх болно. Хамгийн ойр ханыг хэт хурдан нэвт гарснаас өөрсдийгөө гэмтээнэ эсвэл замд таарсан хүмүүсээ дайран гарна.

Гэхдээ баатрууд энгийн хүмүүсийг аврах зорилготой байдаг биз дээ?

Нэгэн бүсгүй юу юугүй буудуулах гэж байна гэж төсөөлье. Манай баатар супер хурдаараа түүнийг аюулаас аварлаа. Романтик сонсогдож байна уу? Гэхдээ бодит амьдрал дээр бүсгүй бууны сумнаас илүү гол дүрийн баатраас болж зовно.

Ньютоны хөдөлгөөний 1-р хууль: Аливаа биед гадны хүч үйлчлэхгүй бол тайван байсан бие тайван хэвээрээ, хөдөлгөөнд байсан бие хөдөлгөөнд хэвээр үлдэнэ.

Хурдатгал нь хурдыг хугацаанд хуваасантай тэнцүү. (a=v/t)

Тайван байгаа буюу 0км/цаг хурдтай байгаа бүсгүйг секундэд 40’000км/цаг хүртэл хурдлуулбал түүний тархи гавлаа маш хүчтэй цохино. Мөн гэнэт зогсоход хурд буцаад 0км/цаг болж тархи нь эсрэг чигт дахин гавлаа цохино. Үүнийг анагаахын хэллэгт тархи доргилт гэж нэрлэдэг ч энэ тохиолдолд бүр бяцрал болж болох юм. Тархи гэнэтийн хөдөлгөөнийг тэсвэрлэхэд дэндүү эмзэг эрхтэн билээ.

Гэмтэл үүсгээд байгаа нь хурд биш. Яагаад гэвэл Apollo 10 хөлгийн нисгэгчид амьд гарсан. Автобус хурдтай явж байгаад гэнэт тоормослоход бүгд урагш савдаг шиг хурдатгал болон гэнэтийн зогсолт нь дотор эрхтнийг гэмтээдэг байна.

Баатар бүсгүйг аварсан нэртэй ч математикаар бол сансрын хөлөг асар хурдтай бие дээгүүр нь гарсантай адил юм.

Гэхдээ юу гээч? Эдгээр нь онолын талаас гаргасан таамаглал бөгөөд жинхэнээсээ Flash шиг болохыг хэн хүсэхгүй байх билээ!

YOUR REACTION?