Кинон дээр хаан бүр л мөнх амьдралыг хайдаг. Гэхдээ мөнх амьдрал үнэхээр хүсэхээр зүйл мөн үү?

1 жилийн 365 өдөр хүн бүрт өөрөөр мэдрэгддэг. Хүн 82 хүртэл насална гэж үзвэл баримжаагаар 30000 өдөр болно. Хэрэв хүн 30000 жил амьдарвал түүний хувьд 1 жил 1 өдөртэй тэнцэнэ. Тэгвэл төрсөн өдрийн бялуун дээрээ яаж бүх лаагаа багтаах вэ?

Сая жилийн турш амьдарвал хайртай бүхнээ үхэхийг харах хамгийн гунигтай байх. Гэхдээ хүн бүр үхэшгүй бол яах бол? Асуудал нь дэлхий тийм ч том биш. Тэгвэл бид бүгд хаана амьдрах вэ? “Уучлаарай наадах чинь манай тагт.” “Зай тавиад өгөөч.” “Арай л давчуу байна.”  Өнгөрсөн жил хаана амьдарч байснаа санах болов уу? Эсвэл 5 настай үеэ? Хэр их өнгөрснийг мартсан байх бол? 5 настай үеэ санаж чадахгүй бол 1000 жилийн өмнөхөө санах уу? Сая жил ч юм уу?

Бидний тархи тодорхой хязгаартай учир юм бүрийг нарийвчлан санаж чаддаггүй. Иймд хэрэгцээгүй мэдээллийг байнга сольж байдаг. Хэрэв залуу 100 жил бүрд 1 охинд сэтгэл алдардаг бол сая жилд 10000 найз охидтой болно. Тэдний хэдийнх нь нэрийг санах бол? Цор ганц хайр гэдэг ойлголтыг өөрчилж байгаа биз?

Өөр нэг сонирхолтой баримт бол хүн үргэлж иймээрээ байхгүй. Үүнийг Дарвины Хувьслын Онолоор тайлбарлаж болно. Жишээ нь: Эмэгтэйчүүд өндөр эрчүүдэд татагддаг бол тэдний хүүхдүүд илүү өндөр ген өвлөнө. Энэ явц сая жил давтагдвал дундаж өндөр өнөөдрийнхөөс хавь илүү өснө.

Бидний өвөг дээдээс намхан, үсэрхэг сармагчингууд байсан гэдэг. Одоо хэдий шар үс үлдсэн ч гадаад төрхөөрөө сармагчин шиг харагдахаа болиод удаж байна. Хэрвээ та ганцаар үхэшгүй бөгөөд бусад бүх хүн хувьсаж байгаа бол үеэс үе өнгөрөхөд бусдаас шал өөр харагдаж эхэлнэ. Магад эрт үеийн сармагчдын нэг нь өдий хүртэл амьд байсан бол хэн найзууд болох вэ? Эсвэл Үндэсний Түүхийн Музейн хүмүүсийг дуудах уу?

Мөн өөр нэг анхаарах зүйл бол бие махбодь. Мөнх амьдарна гэдэг зүгээр л үхэж чадахгүй гэсэн үг. Иймд ямар нөхцөлд амьд байх чинь хамаагүй. Өөрийнхөө биеийг хараад хэдэн сорви байгаагаа тоол доо. Өдий наслахдаа ийм хэмжээний сорвитой бол 1000 наслахдаа хэр их гэмтэж болохыг бодоод үз дээ? Америк улсад жилд дунджаар 185000 мөч тайрах хагалгаа хийгдэж байна. Ихэвчлэн осол болон өвчний шалтгаантай. Сая жилээс илүү амьдрах юм бол дөрвөн мөчөө авч үлдэнэ гэдэг хэцүү л болов уу. Нүд, хамар, чих, хуруунууд бүр шүд яах бол? 100 жилд 32 шүдтэйгээ үлдэх баталгаа байна уу?

Тэгэхээр та үнэхээр мөнх амьдралыг хүсэх үү?

YOUR REACTION?