20-р зууны загварын ертөнцийг Karl Lagerfeld хэрхэн өөрчилсөн талаар танилцуулъя.

Өнөөдөр бүх загвар зохион бүтээгч хип хоп урсгалыг #highfashion-д оруулах болсон. A$AP Mob "Calvin Klein", A$AP Rocky "Dior"-ын нүүр царай болсон. Kanye West "Balmain"-тай хамтарч, Rihanna бүх загварын шоуны урд эгнээнд сууж байна. Гэхдээ 1980x1990-ээд онд #highfashion брендүүд хип хоп урсгалтай хамтрах байтугай бодож ч байгаагүй байх. 

Хамгийн анхны энэ үзэл бодлыг өөрчилсөн хүн бол Karl Lagerfeld (1983 оноос Chanel-ын creative director). Тэрээр 1991 оны Chanel Намар/Өвөл коллекцоо хип хоп урсгалын, гудамжны хэв маягтай танилцуулсан. 

Нүцгэн бие дээрх нэвт харагдахуйц боди, олон давхар алтан гинж, савхин хүрэн, бомбер, саравчтай малгай бүгдийг коллекцод багтаасан байв. Chanel хэзээ ч, хаана ч хамгийн тансаг эмэгтэйлэг бренд байсан. Тиймээс  хэн ч гудамжны хэв маягийг загварын ертөнцийг өөрчлөх түлхүүр гэж төсөөлөөгүй байх.

Karl-ыг Chanel-д ирэхэд түүнд нэгэн том даалгавар байсан. Энэ нь Chanel-ыг залуужуулах. Арай илүү хэрэглэгч татах бодлого байв.  Бид бүгд Chanel-г, сувдан гоёл, том бүрх малгай, 70x80-аад оны гадуур хүрэм, тансаг бээлийгээр төсөөлдөг. Гэхдээ Karl тэр хэв маягийг бүхлээр нь эвдсэнгүй. 

  • Түүний хувцасны зохицол гайхмаар байлаа, жинхэнэ Chanel-ыг саравчтай малгайтай дээрээс нь сувдан гоёлоор чимэглэсэн нь хэд дүгээр зууны загвар вэ? гэлтэй. Энэ хүнд том давааг Karl үнэхээр сайн давж чадсан гэж хэлмээр. Магадгүй өнөөдөр #highfashion загварын ертөнцийг эзлээд буй чөлөөт хэв маяг, Chanel-ын ачаар бий болсон байх... Магадгүй Balmain, Fendi, Louis Vuitton, Dior Karl-ын энэ өөрчлөлтийг анзаараагүй байсан бол хуучин "тансаг" хэв маягтай үлдэх байсан ч юм билүү...

Linda Evangelista x Karl Lagerfeld

Linda Evangelista x Karl Lagerfeld

YOUR REACTION?