Хэн ч аяга таваг угаах дургүй. Заримдаа зүгээр л бохир аяга тавагнууд ид шидийн мэт алга болоосой ч гэж хүсдэг. Ах, эгчтэй бол дүү нар ойлгомжтой угаана. Хэн цэвэрлэх дээр алаан болдог ч айлууд бий. Угаалтуур руугаа урвайж харахын оронд эдгээр аргыг санал болгож байна.

Аягаа угаахаа шөнө болтол хойшлуулах хэрэггүй. Сайхан хоол хийж идээд зурагтаар дуртай цувралынхаа шинэ ангийг үзсэний дараа л аяга таваг угаахаа санадаг. Ажлаа оройтуулах тусам хийх хүсэл төрөхгүй шүү.

Хөгжим сонс. Дуртай дуугаа тавиад эхлэхэд ямар ч цэвэрлэгээг төвөггүй хийнэ. Магадгүй аягаа угаах нь орчин үеийн дуунуудыг мэдрэх нэг боломж байж болох юм.

Гоё үнэртдэг ногоон өнгийн саван ашигла. Үнэр сэтгэлийг маш сайн сэргээдэг. Жишээ нь бидний мэдэх алдарт Fairy. Яагаад ногоон өнгө гэж үү? Ногоон бол тайвшралын өнгө.

Шаардлагатай зүйлсээ ойр байлга. Яг онгод ороод л угаах гэтэл хэрэгтэй зүйл ойр байхгүй бол сатаарах магадлал өндөр. Бээлий, угаагч гэх мэт чухал хэрэгсэлээ эхлээд бэлдээрэй.

Ганцаараа байх эсвэл харилцан яриа өрнүүлэх. Олуулаа байдаг бол аягаа угаах нь хувийн орон зайг бүрдүүлэх нэг боломж. Эсвэл эхлүүлж чадахгүй байгаа яриаг хамтрагчаараа аяга арчуулангаа өрнүүлж болно.

Дуусгаад өөрийгөө шагна. Хэрвээ аяга угаахыг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг бол хонгилын үзүүрт гэрэл асааж үз. Өөртөө бяцхан бэлэг барь. Аяга кофе, жижиг амттан, эсвэл 15 минут дуг хийх ч юм уу.

YOUR REACTION?