Хэн нэгний үхэл, амьдрал, алдаа оноо, хэдий бяцхан боловч аливаа шийдвэр бүр цаашид өрнөх дэлхийн түүхийг бүтээдэг. Адолф Гитлер төрөөгүй бол, Аврахам Линколин алагдаагүй бол бидний ертөнц ямар байх байсан бол гэж бодохоос, аргагүй сонирхол татах ажгуу. Энэ удаагийн нийтлэлээрээ "дэлхийн түүхийг өөрчилж чадах байсан эрхмүүд"-ийн талаар хүргэхийг хичээлээ.

Виллиам Валкер

Виллиам Валкер Америкийн иргэний дайны ялалтыг Өмнөдийнхний талд шийдвэрлэж "чадах байсан"

Виллиам Валкер нь 19р зууны үеийн америкийн хамгийн алдартай "эзлэн түрэмгийлэгч" байлаа. Теннесси мужийн Нашвилл хотоос гаралтай энэ этгээд хөлсний цэргүүдээс бүрдсэн хувийн армитай болоод зогсохгүй Латин Америкийн хот тосгодын энгийн номхон ардуудыг дээрэмдэж, газар нутгийг булаасаар тухайн үедээ ихээхэн хүчирхэгжиж авсан гэдэг. Түүний байгуулсан Никарагуагийн засгийн газрын мэдэлд одоогийн Бүгд Найрамдах Никарагуа УлсБүгд Найрамдах Коста Рика Улс-ын газар нутаг оршиж байсан юм. Түүний амжилтын оргил үе нь 1856 онд Никарагуа болон хэд хэдэн латин америкийн орнуудын газар нутгуудаас бүрдсэн Никарагуагийн засгийн газрыг байгуулж өөрийгөө ерөнхийлөгчид "өргөмжилсөн" цаг хугацааг авч үздэг байна. Харамсалтай нь түүний армийн бүрэлдэхүүн дотроо хагаралдаж, хүнсний нөөцийн хомсдолд орж, халдварт өвчин тархсанаар жил хүрэхгүй хугацаанд Никарагуагийн засгийн газар унасан гэдэг.

Ямартай ч Виллиам Валкерийн засгийн газар иргэний дайны үе хүртэл оршин тогтнож чадсан бол өмнөдийн боолчлолыг устгаагүй 11 муж улсын байгуулсан Америкийн Холбооны Улсад ихээхэн тус хүргэж улмаар ялалтанд хүргэж чадах байсан хэмээн түүхчид үздэг юм. 

Лайман Катлар

Лайман Катлар Америкийн Нэгдсэн Улс болон Их Британий хооронд дайн дэгдээх "шахсан". Энэ нь цаашлаад АНУ-ийн иргэний дайны үр дүнг ч өөрчлөх магадлалтай байв.

Лайман Катлар нь АНУ-ийн харъяат энгийн нэгэн фермер байв. Нэг удаа тэрээр төмсний тариалангийн талбайг нь сүйтгэж байсан гахайг "буудан хөнөөснөөс" бүх зүйл эхэлсэн юм. Түүний буудсан гахай нь Их Британи улсын харъяат Чарльз Гриффин гэдэг фермер залуугийн өмч байсан байна. Уурлаж бухимдсан Чарльз Катлараас 100 доллар нэхэмжлэх нь тэр. Катлар "Гахай чинь, миний ногооны талбайгаас холхон явах хэрэгтэй байсан юм" гээд 10 доллар санал болгосон гэдэг. Энэ хэрүүлийн үр дүнд Британичууд Катларыг баривчилж, Катлар Америкчуудаас тусламж хүсэв. Тэдний хэрүүл болсон Сан Хуаны аралруу АНУ 64 цэрэг илгээхэд нь Британичууд байлдааны 2 хөлөг онгоц илгээв. Ганц гахайнаас болж байдал ингэтлээ дордоно гэж юу байхав гэж та бодож байж магад. Үүнээс үүдэн АНУ болон Их Британий талууд Сан Хуаны арлуудыг тойруулан байлдаан бэлэн байдалд орцгоож байсан ч зэвсэг мөргөлдөөн үүсгэлгүй намжсан юм.

Түүхэнд энэхүү зөрчилдөөнийг "Гахайн Нэгдүгээр Дайн" хэмээн нэрлэдэг. Хэрэв уг дайн цаашид үргэлжилсэн бол чухам юу болж болох байсныг хэн ч мэдэхгүй юм.

Сидней Рейли

Сидней Рейли

Сидней Рейли, та энэ хүнийг мэддэг ч байж болох юм. Бидний сайн мэдэх Жеймс Бонд-ийн дүрийг уг хүнээс санаа аван бүтээсэн гэдэг. Уран зохиолд ч, бодит түүхэнд ч "Тагнуулчдын хаан" хэмээх нэрээрээ алдаршсан Сидней Рейли хэр өргөн цар хүрээ бүхий тагнуулч байсан нь бараг тодорхой мэт санагдаж байгаа байх. 

1918 он. Британийн агент, дэслэгч Сидней Рейли, Зөвлөлт Орос дахь Английн төлөөлөгч Роберт Брюс Локкарт, Латвийн буучид болох Берзиня, Шмидхен нар Ленин, Троцкий хоёрыг биечлэн устгаж  улмаар Зөвлөлтийн Засгийн газрын удирдлага болон Большевик Засгийн газрыг унагахаар  Улаан Оросыг зорьсон ч нууц ажиллагаа бүтэлгүйтсэн гэдэг. Локкарт баривчлагдаж, Рейлли зугтаж амжив.

Хэрэв тэд амжилттай ажиллаж  Ленин, Троцкий хоёрыг устгаж чадсан бол өнөөгийн дэлхий ертөнц ямар байх байсан бол гээд зүгээр л төсөөлөөд үзэцгээе. Орос улсад хаант засаг тогтохгүй байх байсан байлаа ч зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой хэвээрээ байх байж. Өмнөд ба Хойд Солонгос гэж үгүй, Баруун ба Зүүн Герман ч гэж үгүй байх байсан болов уу? Хятад хоёр хуваагдах ч байсан юм билүү? Хэн мэдлээ. Төсөөлөхөд бэрх юм. 

YOUR REACTION?