Долоо хоног бүр бид Улаанбаатар хотноо болох гэж буй шинэ, сонин, содон, сонирхолтой event-уудыг хүргэж байх болно. Энэ удаа 2 дугаар сарын эхний долоо хоногт болох гоё event-уудыг сонирхуулъя.

"Warehouse Sale Part 3"

  • Их хотын загварлаг залуусын хүлээлт болсон event бол Warehouse Sale. Өмнө 2 ч удаа амжилттай зохион байгуулагдаж байсан ба 50%-80% хамгийн бодитой хямдрал зарладаг. Part3 2 дугаар сарын 3,4-ны өдөр Solo Mall-д болох юм байна. Боломжийг бүү алдаарай залуусаа...

"Хуучин НОМЫН Үзэсгэлэн Худалдаа"

  • Ном сонирхогч хэн бүхэнд сонирхуулах нэгэн event бол номны үзэсгэлэн худалдаа юм. Та өөрт байгаа номоо очиж заран, сонирхож, хайж байсан номоо хаана ч байхгүй хямд үнээр олох алтан боломжтой шүү... 2 дугаар сарын 2ны өдөр Startup Terminal-д болно. 

"Queer Film Night: Saving Face"

  • Ziferblat Ulaanbaatar Хүний эрхийн боловсролд зориулж долоо хоног бүрийн Пүрэв гаригт The LGBT Centre (Mongolia)-той хамтран дэпхийн шилдэг ЛГБТ сэдэвтэй кинонуудыг монгол хадмалтайгаар гаргадаг. 2 дугаар сарын 1-ний 17 цагт @Ziferblat-д "Saving Face" киног гаргах юм байна.

"Wine & Canvas"

  • Хэдийнээ залуучуудын очих дуртай болсон газар бол Wine & Canvas. Найз нөхөд, хамт олонтойгоо очин хөгжим сонсон, халуун дарс уунгаа өөрийн зургийн мэдрэмжээ нээх боломжтой. Долоо хоног болгоны Лхагва, Бямба гарагт Marshall Art Gallery-т болдог. 

"Тамгагүй төр"

  • Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн зохиол "Тамгагүй төр" эмгэнэлт драмын жүжиг 2 дугаар сарын 3,4-нд Улсын драмын эрдмийн театр-т тоглох гэж байна. Хаан ширээний төлөөх тэмцэл, харуусал, шаналал, эхийн хайрыг харуулсан тус жүжгийг заавал үзээрэй. 

YOUR REACTION?