Марс гараг руу хийх эхний бөгөөд “магадгүй” эцсийн аяллаа төлөвлөж эхлэхээсээ өмнө мэдэхэд зохистой баримтуудыг сонирхуулъя.

*Дуугаа сонсоод мэдээгээ уншаарай ;)

Дэлхий болон Марс буюу Ангараг гарагийн нарнаас алслагдах зай нь ойролцоо гэж үзээд (93 болон 142 сая километр) тэнгэр өөд тэмүүлдэг аялагчид болон адал явдал эрэгчид Ангараг гарагийг хүн төрөлхтний зайлшгүй судалж, анхаарлаа хандуулах ёстой дараагийн гараг хэмээн үзэж байна.

Гэхдээ Элон Маск-ын амь сорьсон пуужингуудаас хөлөглөн “Улаан гараг” руу аялах сайн дурын аялагчдын нэг болохоо түр азнаарай. Нарны аймгийн гарагууд дундаас манай дэлхийтэй хамгийн төсөөтэй нь Ангараг гэж үздэг хэдий ч үүнээс гадна олон талаараа өөр гэдгийг санах хэрэгтэй. Тэдгээр ялгаатай чанаруудын дийлэнх нь бидний амьдрах орчинд сөрөг нөлөөтэй. 

Ингээд энэхүү гайхамшигт адал явдлын талаар сонирхоцгооё.

Ерөнхий харьцуулсан үзүүлэлтүүд ийм. Харин яг Ангараг гаригын хөрсөн дээр амьдрал ямар байх бол? Товчхондоо хэлэхэд, нилээн өөр.

Tатах хүч хамаагүй бага.

Ангараг гарагийн масс нь дэлхийгээс 10 дахин бага учир объектуудыг татах хүч нь харьцангуй бага гэсэн үг. Жишээ нь, дэлхий дээр 80 кг жинтэй хүн ангараг дээр ердөө 30 кг байна. 

Ус бий!

Ангараг руу зорчихоор бэлтгэж буй адал явдал эрэлхийлэгчдийг хамгийн ихээр догдлуулж буй нэг зүйл нь мөс олдсон явдал юм. Гадаргуун доор байх хөлдүү ус болоод мөн хойд туйлын хэсэгт ил байрлах асар том мөснүүд усны нөөц ихтэй гэдгийг харуулж байна.

https://www.nasa.gov/press-release/nasa-confirms-evidence-that-liquid-water-flows-on-today-s-mars

“Зэвэрсэн" гараг

Гарагийн гадаргуу нь зэв болон цусанд агуулагддаг төмрийн оксидоор баялаг учир улааран харагддаг. Эхэн үедээ, Ангараг гараг гадаргуудаа маш их төмрийн оддын тоосонцруудыг татаж авсан байсан нь тодорхой цаг хугацааны дараа хангалттай их хүчилтөрөгчийн нөлөөгөөр ил гарч ирснээр улаан өнгөтэй болсон байдаг.

Ангараг гараг “хоёр хүүтэй”

Ангараг гараг 2 сартай бөгөөд тэднийг нь - Деймос буюу аймшиг гэх утгатай бол, хоёр дахь нь Фобос буюу айдас гэсэн утгатай ба Грекийн дайны бурхан болох Аpесийн хөвгүүдийн нэрээр нэрлэгдсэн. Домогт өгүүлснээр хоёр хүү эцгийгээ даган дайн тулаанд оролцдог. Харин Ангараг буюу “Марс” нь Аресийн ром нэршил хэдий ч эртний ромчууд Деймос болон Фобос нарт нэр өгөхөөр чухалчлан үзээгүй бололтой.

https://www.flickr.com/photos/spacex/17504602910/in/photolist-s1zwLt-sENhUm-sEPEAs

Нарны аймаг дахь хамгийн том галт уул

Ангараг гарагийн хамгийн оргил цэг нь мөн бидний мэдэж байгаа манай нарны аймгийн хамгийн том галт уул юм. “Olympus Mons” буюу Олимпус уул нь манай гарагийн Эверестийн оргилоос даруй 2 дахин өндөр бөгөөд мөн нарны аймгийн хоёр дахь хамгийн өндөр уул байна. 

https://www.flickr.com/photos/spacex/17504334828/in/photolist-s1zwLt-sENhUm-sEPEAs/

Үхлийн аюултай агаар

Хэдийгээр ангараг гарагийн экваторт цаг агаар маш таатай +20’C хүрдэг ч агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн өндөр концентрацаар амьсгалах нь үхэлд хүргэх аюултай юм. Магадгүй тэнд очоод хэн амьсгалаа хамгийн удаан түгжихээ үзмээр ч юм уу? Улаанбаатарынхан хорт утааны масктай юм чинь алзахгүй юм болов уу? :P

Ангараг гарагийн “сониуч зан”

2012 оны наймдугаар сард НАСА -ийн “Curiousity” хэмээх нэртэй хайгуулын робот ангараг гараг дээр газардсанаар гадаргуун болон уур амьсгал нөхцлийг судлах, мөн тэнд микробын амьдрах орчинд таатай эсэхийг судлах боломжтой болсон. Уг даалгавар нь хоёр жил үргэлжлэх ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар сунгагдсанаас хойш бараг 4 жил өнгөрөөд байна. Энэ хугацаанд хайгуулч роботын дарсан ангараг гарагийн гадаргуун гайхалтай өндөр чанарын  гэрэл зургууд дэлгэгдээд байгаа билээ. (Зургуудыг энэ холбоосоор орж сонирхоорой)

Мөн НАСА “Curiosity” -ын дараагийн хэрэгжүүлэх гэж буй том даалгавраа “Mars 2020” нэртэйгээр 2020 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна.

"Curiosity" -н Ангараг гараг дээрх өөрөг

"Curiosity" -н Ангараг гараг дээрх өөрөг

Бодит байдал ийм хэдий ч мөрөөдөгчдийн туйлын хүслүүдийн нэг нь яалт ч үгүй задгай сансраар аялж, эх дэлхийгээсээ гадна өөр гариг ертөнцтэй танилцах учраас "Nothing is impossible" хэмээн шинжлэх ухаанчид хүн төрөлхтний бүхий л мөрөөдөл өөд аялцгааж чадна гэдэгт итгэлтэй байна. Бид магадгүй тун удахгүй Ангараг дээр очиход тэндэхийн оршин суугч David Bowie биднийг хүлээж авах ч юм билүү?

YOUR REACTION?