Мөөгөнд идэгдэж өнгө нь өөрчлөгдсөн гадилыг харахад тийм таатай биш ч хүний эрүүл мэндэд аюулгүй ажээ.
  • Цуурхал: Халдвартай цус шахсан жимс Хятадаас орж ирсэн.
  • Үнэлэмж: Худал
  • Гарал үүсэл: Үл мэдэгдэх улаан өнгийн толбо болсон гадил жимсний зураг цахим ертөнцөөр тараад хэдэн жил өнгөрсөн байна.

“Би оройхон Абардийн дэх Валмарт дэлгүүрээс багц гадил аваад 2 настай охиндоо өгөхөөр задалсан юм. Гэтэл доторх нь ийм байсан! Бусдыг нь задлаад үзтэл асуудал алга. Би үүнийг цус гэхгүй л дээ, гэхдээ өөр юу байж болох вэ?! Бүтэн багцаас ганц л гадил өөр байна… жаахан хачирхалтай! Идэхээсээ өмнө сайн шалгаж байгаарай. Хэн юу ч хийсэн юм билээ.”

Энэхүү гадилын өнгө өөрчлөгдсөн талаарх таамаг нь хэн нэгэн зориудаар “Хүний Дархлал Хомсдлын Вирус“ (ХДХВ) бүхий “халдвартай цус” шахсан гэх мэдээ болон хувирсан юм.

Сийрүүлвэл “Энэ миний Небраскад амьдардаг найзын эгчид тохиолдсон юм. Анхааруулах үүднээс бусдад түгээгээрэй. Хэн нэгэн гадиланд цус шахсан байна. Эмнэлэг шалгаж үзээд цус гэдгийг баталсан. Цахим ертөнцөөр хайгаад үзтэл зориудаар гадил болон жүржинд ХДХВ эерэг цус шахсан байж.” 

Энэхүү улаавтар өнгө нь цустай ямар ч хамаагүй. Харин зарим нутагт ургасан гадил бактери болон мөөгөнцрийн халдвар авахаар гол хэсэг нь тод улаан болж өнгө хувирдаг ажээ. Хэдий ийм жимсийг харахад идэх сэдэл төрөхгүй ч ургамлын өвчин хүний биед хор нөлөө үзүүлдэггүй юм.

Жимсний өнгө улаан болж өөрчлөгддөг янз бүрийн ургамлын өвчин байж болно. Энэ шалтгаан цустай гадил гэх цуурхлын эхлэл байв.

Nigrospora гэх мөөгөнцөр гадилын гол хэсгийг тод улаан өнгөтэй болгодог. Халуун орны гадил ургадаг газарт ихэвчлэн тархсан байна.

Mokillo, moko бактериуд мөн жимсний өнгийг улаан болгодог.

Хүний эрүүл мэндэд халгүй ч эргэлзэж байвал хаяарай.

Мөн халдвартай цусны талаар авч үзвэл хоол хүнсээр ХДХВ дамжих нь бараг л боломжгүй юм.Маш ховор тохиолдолд ХДХВ халдвартай тээгч зажилсан хоолоо хүүхдэд дамжуулсан бол өвчлөх магадлалтай. ХДХВ нь бэлгийн зам, цус, халдвартай эхээс хүүхдэд дамждаг бөгөөд гадаад орчинд амьдрах чадваргүй. Хоолонд бага зэргийн халдвартай цус агуулагдаж байсан ч халаах эсвэл гадаад орчинд гарахад устана.

YOUR REACTION?