1. Runpee

1. Runpee

Кино театрт хүсэн хүлээж байсан киногоо үзэж байхдаа бие засах гэхээр чухал мөчийг нь алдах гээд байгаа мэт хэцүү санагддаг уу? Тэгвэл та дараа кино үзэхээсээ өмнө энэ сайтыг шалгачхаад ороорой. Танд бие засах хамгийн тохиромжтой цагуудыг хэлж өгнө. Энд дарж зочилно уу.

2. Нackertyper

2. Нackertyper

Кинонд гардаг супер хакеруудын гар гэрлийн хурдаар хөдөлж, тавхан минутын дотор банкны хамгаалалтын системд нэвтрээд байдаг даа? Энэ вебсайт яг л тийм мэдрэмжийг өгнө. Ер нь бол ямар ч ашиггүй л дээ. Зүгээр л догь санагдана. Энд дарж зочилно уу.

3. Rainy mood

3. Rainy mood

Зун цагийг хүсэн хүлээж буй над шиг хүмүүс бороог санан гансарч байгаа байх. Тэгвэл энэ сайт танд намуухан зуны бороотой орой цонхоо онгойлгочхоод сууж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Чихэвчээ зүүгээд нүдээ аниарай! Энд дарж зочилно уу.

4. Seatguru

4. Seatguru

Энэхүү вебсайт танд онгоцны хамгийн тухлаг суудлыг хэлж өгнө. Олон улсын төдийгүй хот хоорондын нислэгүүд ч байдаг болохоор хадгалаад авахад илүүдэхгүй шүү. Энд дарж зочилно уу.

5. Caffeine informer

5. Caffeine informer

500 мл Mountain Dew-д 54мг кофейн байдаг ба 153 лааз нь таныг үхэлд хүргэх аюултай. Энэ мэтчилэн таны уух дуртай бусад зүйлсэд хэр их хэмжээний кофейн байдаг ба хэр ихийг уувал үхэлд хүргэх талаар мэдээлэл өгнө. Энд дарж зочилно уу.

6. What the fuck should I make for dinner

6. What the fuck should I make for dinner

Оройн хоолондоо юу хийхээ мэдэхгүй байна уу? Хөгжилтэй бас их энгийн бүтэцтэй энэхүү вебсайт нь танд хурдан, хялбар бэлтгэж болох оройн хоолнуудыг санал болгоно. Цагаан хоолтнуудад зориулсан жорууд ч бий. Энд дарж зочилно уу.

7. Does the dog die

7. Does the dog die

Бидний үздэг ихэнх кинонд амьтад үхдэг хэсэг гардаг. Тэгвэл тэдгээр амьтад үнэхээр бэртсэн эсвэл үхсэн эсэхийг энэ сайтаас шалгаж мэдээрэй. Энд дарж зочилно уу.

8. Do nothing for 2 minutes

8. Do nothing for 2 minutes

Их ажлынхаа хажуугаар хоёрхон минутын завсарлагаа авч ажлаасаа хэсэгхэн ч болтугай холдон далайн давлагаа сонсоод амраад аваарай. Энд дарж зочилно уу.

YOUR REACTION?