Энэ жилийн Golden Globe шагнал гардуулах ёслол маш онцлог болсон нь хар өнгөөр дагнах dress-code-тэй байсан. Бусад шагнал гардуулах ёслолтой харьцуулахад харьцангуй чөлөөтэй байдлыг эрхэмлэдэг уг кино урлагийн шагнал гардуулах ёслол нь ирсэн зочдоо дарсаар харамгүй дайлдаг нь тэднийг аль болох хурдан согтож "балайг" нь авч буйг камерт хадгалах гэсэн мэт. 

Ингээд уншигч та бүхэнд хамгийн "сайхан" хувцасласан алдартнуудыг толилуулж байна.

1. Angelina Jolie

1. Angelina Jolie

Түүнийг мэддэггүй хүн энэ дэлхий дээр үгүй байх. Angelina Jolie цэнхэр дэлгэцэд анхны дүрээ бүтээсэн тэр мөчөөс эхлэн түүнд хайраа илчлээгүй хүн гэж үгүй байх. Тэрээр Golden Globe 2018 оны шагнал гардуулах ёслолоор Atelier Versace-ийн даашинзаар гоёсон байсан.

2. Shailine Woodley

2. Shailine Woodley

"Divergent" цуврал, "The Fault in Our Stars" киногоор олонд танигдсан Холливүүдийн шилдэг, шинэ төрхүүдийн нэг Shailine Woodley Ralph Laurent-ий даашинзаар гоён улаан хивснээ хөл тавьсан нь түүний загварын мэдрэмж жүжиглэх авьяастай нь эн тэнцүү гайхалтай гэдгийг батлан харуулсан юм.

3. Timothée Chalamet

3. Timothée Chalamet

2017 оны онцлох жүжигчдийн нэг Timothee Chalamet нь "Call Me By Your Name" кинонд бүтээсэн дүрээрээ Оскарийн шагналд нэр дэвших өндөр магадлалтай байгаа ба аль хэдийн кино шүүмжлэгчдийн дуртай жүжигчдийн нэг болоод амжсан. Тэрээр дээрх киногоороо энэ жилийн Golden Golbe шагнал гардуулах ёслолд шилдэг гол дүрийн шагналд нэр дэвшсэн ба Францын Berluti брендийн хослол өмсөж улаан хивсний ёслол дээрх хамгийн загварлаг оддын нэгээр мөн тодроод амжсан.

4. Chris Hemsworth

4. Chris Hemsworth

Бид түүнийг "Thor" гэдгээр нь хамгийн сайн мэддэг. Харин загварлаг алдартнуудын нэг гэдгийг нь одоо мэдэж авлаа. Chris Hemsworth улаан хивснээ Италийн Etro брендийн хар дээр хар өнгийн хээтэй хослолоор гангар хүрэлцэн ирсэн.

5. Allison Janney

5. Allison Janney

Жүжигчин Allison Janney нь Милан хотноо суурьших Mario Dice загвар зохион бүтээгчийн өвөрмөц хээ, угалзтай үдшийн даашинз өмсөн шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн. Тэрээр 2017 оны онцлох киноны нэг "I, Tonya" кинонд бүтээсэн дүрээрээ шүүмжлэгчдийн магтаал дунд сэлсээр 2018 онтой золгосон агаад Golden Globe шагнал гардуулах ёслолоос шилдэг туслах дүрийн эзнээр тодорсон.

6. Allison Williams

6. Allison Williams

"Girls" цувралын жүжигчин Allison Williams 75 дах удаагийн Golden Globes шагнал гардуулах ёслолоор Armani Privé-ийн гял цал даашинз өмсөн гэрэл зурагчдийн дуранг соронз мэт өөртөө татсан. 

7. Common (репер)

7. Common (репер)

Репер Common загвар зохион бүтээгч Bruno Magli-ийн хослол өмссөн байсан ба улаан хивснээ хамгийн классик, дэгжин харагдах оддыг нэг байв. Яг л өөрт нь зориулж хийсэн мэт төгс таарах эл хослолоор гангарах репер нь 2015 оны Golden Globes шагнал гардуулах ёслолоос дуучин John Legend-тэй хамтран гаргасан "Glory" дуугаараа шилдэг дуу төрөлд шагнал авч байсан түүхтэй.

YOUR REACTION?