Бид та бүхэнд зөвхөн өөрсдийн туршлагаас үүдэн дэлхийн улс орнуудад хямд зардлаар аялах, сонирхолтой хийж болох зүйлсийг хүргэх болно. Энэ удаа Чех улсын нийслэл Прага хотыг танилцуулж байна.

Прага

Ерөнхий мэдээлэл хүргэхэд Прага 1 сая 200 хүнтэй, зундаа дулаан ч, өвөлдөө жиндүү. Жилд дунджаар 6 сая жуулчин очдог.

Яаж очих вэ?

Шууд очих нислэг байхгүй тул заавал дамжин очно. Очиж болох хэд хэдэн хувилбар бий

Miat”-р Берлин-руу нисдэг. Берлинээс Прага хот руу нислэг, галт тэрэг, аялалын автобусаар явах боломжтой. Miat-Берлин руу нэг талдаа ойролцоогоор 1 сая болдог ба Прага руу  явахдаа онгоцоор 90€, галт тэрэг 30€, автобус 10-15€ байдаг.

Та “Аэрофлот” болон “Air China”-гаар Москва, Бээжингээр дамжин Прага руу нисэх мөн боломжтой. Бүх авиа компани үнийн хувьд тийм ч ялгаатай биш. Мэдээж эртнээс билетээ захиалахад хямд тусна.

Онгоцны буудалдаа буулаа гэж бодъё, хотын төв рүү явах зам бол тун энгийн. Прага-д та хэр хугацаатай байхаас шалтгаалан тээврийн билет авах боломжтой. Энэ нь галт тэрэг, метро, автобус бүгдийг  багтаасан ба бүгдийг нь ашиглах боломжтой. Билетээ аван, нэг уншуулснаар та дахин уншуулах шаардлагагүй. Таныг сэмхэн тасалбаргүй суусан ч хэн ч мэдэхгүй. Гэхдээ ийм эрсдэл дэмий л болов уу… Тасалбар шалгагч гэнэт л шалгалт хийдэг, тогтсон цаг гэж байхгүй. Баригдвал өндөр мөнгөн торгууль өгдөг. 

Прага хотын нэг таалагдсан зүйл нь метро. Тэр дундаа метроны чиглэл. Улс орны метро хэтэрхий олон чиглэлтэй ойлгомжгүй байдаг. Прагын метроны чиглэл анх удаа очиж байгаа хүн ч ойлгохоор ойлгомжтой.

Хаана байрлах вэ?

Зочид буудал болон байр түрээслэх нь бараг л адил үнэтэй. Тохилог тухтай бүх юм нь бүрдсэн гэвэл 7 хоногийн 700-900 мянга хооронд олох боломжтой. Бүүр хямд задралаар Hostel-ууд өдрийн 20-30 мянга, хамгийн хямд нь олуулаа нэг өрөөнд байрладаг Dorm-ууд бий үнэ нь 10-15 мянга.

www.booking.com тус site-с та өөрт тохирох газраа сонгох боломжтой.

Мэдээж хот болгон өөрийн түүхтэй, заавал үзэх газрууд бий. Тийм газар Прагад маш их. Тэр чигтээ нүд хужирлахаар хот.

 Прага хотын нэг таалагдсан зүйл бол очиж үзэж харах ёстой зүйлсийн дийлэнх нь нэг газраа төвлөрсөн байдаг. Бүгд л сонсож байсан байх, хамгийн том, эртний, алдартай цаг болох “Astronomical Clock”, “Charles Bridge”, “Prague Castle”, “Old Town Square”, “Mala Strana”. Гэхдээ би хүн бүрийн мэдээд байдаггүй, “нууц газар” байрладаг сонирхолтой газруудын талаар сонирхуулъя.

“Madame Tussauds”

“Madame Tussauds”
  • “Madame Tussauds” олны танил хүмүүсийг лааны баримлаар хийсэн музей. Прага дахь энэ музей 3 давхар бүхий жижиг байшин дотор байрладаг. Үнэ нь бусад хотуудыг бодвол маш хямд 5€

“Kino Aero”

“Kino Aero”
  • Кино үзэхийг хүсвэл “Kino Aero”-г санал болгож байна. Киногоо хүлээх үедээ гадаа талбайд тухлан суух боломжтой. Кино театр-ын хувьд тийм ч орчин үеийн бус, суудал нь бага зэргийн тухгүй санагдсан хэдий ч, чех кино дэндүү сонирхолтой байсан болохоор сандал тухгүй байгаагаа ч мартчихсан байлаа.
  • Миний очиж үзсэн бас нэг нууц газар бол “Hamleys” Тус төв нь зөвхөн тоглоом зардаг. Хэдэн мянган тоглоом харан өөрийн эрхгүй хүүхэд болсон мэт л санагдав. Тэнд байрлах аварга том хоёр баавгай бий. Тэнд заавал зургаа авахуулаарай.

Escape Rooms

  • Сонирхолтой өрөөнүүдээс, заасан хугацаанд зугтах тоглоомын төвүүд их бий. Манай “Оньс room” шиг. Яг л бодитоор өөрөө орсон мэт, жүжигчид, дуу нь дэндүү үнэмшилтэй. Ороод гарахад маш зугаатай шүү.

Black Light Golf

  • Golf сонирхдог бол нэгэн нууц газар хэлье. “Black Light Mini Golf”-хав харанхуй орчинтой. Golf-ын зам нь л неон тод өнгөөр харагдахаар, тус газар найзуудтайгаа очиж хөгжилдөөрэй. (Би ганцаараа байсан учир тоглоогүй ээ)

Мэдээж гоё кофе шоп сонирхож байгаа л байх. Өөрийн зүгээс хамгийн гоё гэсэн газруудаа хэлье. Яг үнэндээ зун, намар төвөөр байрлах кофе шопууд маш их хүнтэй байдаг. Ганцаараа, хүн багатай байх дуртай надад их л хэцүү байсан. 

  • “Café Louvre” бол миний хамгийн их орсон, орох дуртай газар байсан. Кофе-ноос гадна хоол, дессерт нь маш амттай.
“Café Louvre”
“Café Louvre”
  • “EMA Espresso Bar” орчин үеийн, минимал орчинтой, цонх нь маш том учир байгалийн гэрэл тусан, гаднах орчноо харж суухад тохиромжтой.
“EMA Espresso Bar”

Хоол хүнс

  • Чехийн хамгийн үнэтэй, жуулчдын иддэг хоол бол гахайн тагалцаг. Би гахайн мах иддэггүй учир амтыг нь хэлж өгч чадахгүй ч, галууны мах идэж үзсэн шүү. Тахианы махтай адилхан ч, үнэ нь 2 дахин их. Хоол хаана идэх үү? гэж санаа зовох зүйлгүй, бүх газрууд маш амттай хоол хийдэг бас порц ихтэй.  
  • Тансаг ресторан санал болговол “La Finestra” хотын төвд байрладаг ба үргэлж хүн ихтэй, 1-2 цаг хүлээх нь элбэг. Паста, шарсан мах, халаасан дарс нь хамгийн дээд зэргийн гайхалтай амттай. 
“La Finestra”
“La Finestra”

Цагаан хоолтон бол “Radost FX” зориорой.

  • Radost FX бол ерөнхийдөө Night Club. Гэхдээ та цагаан хоолтон бол өдөр ч бай орой ч бай хэзээд хоол идэх боломжтой. Дотор тал нь бүхэлдээ тод гэрэлтүүлэг, сонирхолтой интерьер-тэй.

Амттан

  • Прага-д заавал идэж үзэх ёстой зүйл бол зайрмаг. Тус хотын Gelato маш хямд бас амттай. “Crème de la Crème” халуун зунаар дахин дахин авч идмээр л санагдсан. Орчин нь маш энгийн, зайрмагаа аваад суухад нэг л зайрмагны ертөнцөд ирсэн мэт.

“Crème de la Crème”
“Crème de la Crème”
  • Прага-д очих хүмүүст “Trdelník” идэхийг санал болгож байна. Энэ нь гурилан ороомог, та дотор нь зайрмаг, чихэр, чанамал юу ч хийлгэж болно. Маш амттай. Хаанас авах вэ гэж үү? Old Town-аар алхаад явахад 1метрийн зайтай л зарж байгаа.

Shopping

Прага-д дэлгүүр хэсэх нь миний хувьд боломжийн санагдсан. Европын хотуудаас үнийн хувьд доогуур орно. Бүх дэлхий брендүүд бий. Мэдээж хямдралын үеэр (7 сард) худалдан авалт хийх нь зөв. 50-70 хувь бодитой хямдардаг. 

  • Мэдээж аялал зугаалгаар явж байгаа хүмүүс дэлгүүр хэсэх нь ойлгомжтой. Прага хотын бүхий л газруудыг модоор сийлсэн сийлбэр хамгийн эрэлт ихтэй. Та хотын төвөөр явж байхад шинэхэн жимс ногоо болон бэлэг дурсгалын зүйл зарж байгаа урт лангуу "Havelske Trziste" харагдах болно. Хувийн зүгээс хэлэхэд бэлэг дурсгалын зүйлсээ эндээс хамгийн хямд авах боломжтой, дэлгүүрээр хэд дахин үнэтэй. Чех улс бол болор эдлэлээр алдартай. “Bohem” гэсэн дэлгүүрүүд маш олон. Энэ нь болор эдлэлийн дэлгүүрүүд. Бүх дэлгүүрүүд өөр өөрсдийн гэсэн онцлогтой төрөл бүр нь өөр байдаг нь тун сонирхолтой.

Буцаж явахаасаа өмнө заавал болор эдлэл аваарай.

Шинэхэн жимс

Шинэхэн жимс

Модоор хийсэн тоглоомууд

Модоор хийсэн тоглоомууд
Havelske Trziste

Prague Zoo

  • Прагын амьтны хүрээлэн. Европ дахь хамгийн том хүрээлэн. Бүхэл өдөржин явсан хэдий ч олон газрыг нь үзэж чадаагүй. Амьтны хүрээлэл дотор Монгол гэр байсан нь шууд анхаарал татсан. Дотор нь ороход монгол хулангийн зураг л өлгөөтэй байв. Гараад хартал 10 гаруй хулан байлаа. Ийм том амьтны хүрээлэнд өөр ямар ч улс орны онцлогийг харуулсан зүйл байгаагүй. Хүн болгон Монгол гэрт орж үзэн сонирхож байгаа нь үнэхээр сайхан санагдсан.
Ийм гэр байсан
Хулан

Prague's Little Venice

Тус хотод ирсэн хэн бүхэн завиар зугаалах ёстой. Прагад хийж болох хамгийн сайхан зүйлийн нэг байх. Нар жаргах мөчийг завь хөлслөн хунгийн цувааг харах тэр мөч хэзээ ч мартагдахааргүй.

Прага-д үнэгүй үзэж харах зүйл ихтэй “Dancing House”, “Lennon Wall”, “Kafka Statue”, “ŽižkovTower and Giant Babies”, хөөсөн бөмбөлгийн үзүүлбэр, гудамжны зураг, илбэ, амьтны үзүүлбэр үзээд үзээд ханашгүй…

Прага таны үзэж, мэдэрч байгаагүй тэр гайхалтай мэдрэмжийг өгнө. Заавал очиж үзээрэй. Баярлалаа...

YOUR REACTION?