Загварын ертөнцийг тэр чигт нь өөрчлөн, маш хүчтэй цоо шинэ урсгал бий болгож чадсан хүн бол Гоша Рубчинский. ОХУ-ын загвар зохион бүтээгч мөн зурагчин. Загварт дуртай тэрээр найзуудынхаа үсийг засаж, загварын долоо хоног, олон нэртэй загвар зохион бүтээгчийн туслахаар ажилладаг байж. Анх 2010 онд өөрийн бүтээлийг танилцуулсан. Түүний бүтээлүүд бүгд өөрийн гэсэн түүх, зохиомж үгүйлнэ. Тэрээр загвар болгоноо хуучин Зөвлөлтийн чиг хандлагыг оруулдаг. 80,90-ээд оны гэлтэй хувцаснууд нь сүүлийн 3-н жил хүн бүрийн анхаарлыг татсан. Өдгөө 33 настай загвар зохион бүтээгч маань Comme des Garçons-той хамтарч ажилладаг. 

2018 оны 2-р сарын 14-нд өөрийн Намар/Өвөл 2018 коллекцийг Санк-Петербург хотноо танилцууллаа. Тус коллекцоос хэд хэдэн онцлох зүйлийг сонирхуулъя

  • Коллекц x Adidas, Burberry, Doc Martens, Levi's-тай хамтарсан нь гайхалтай. Загварууд нь бүгд хуучны 90-ээд оных байсан бөгөөд "Ельцин центр"-т болсон нь яг л хуучин зөвлөлтийн үед очсон мэт мэдрэмж өгч байлаа. 
  • Gosha x Burberry  Burberry-г сонгосон нь мөн л учиртай байв. Хуучин Зөвлөлт задарсны дараа ОХУ-д орж ирсэн хамгийн анхны загварын бренд байсан юм.

Тус орой нь олон нийтийн анхаарлыг татсан зүйл бол, Adidas логотой үсний засалт байв.

  • Загварын тайзанд моделиуд 16 наснаас дээш байх хууль журамтай. Гэхдээ хүмүүс Гоша-г хэтэрхий залуу, тэр дундаа 16 нас хүрээгүй хүүхэд оролцуулсан учир хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж байгаа. Одоогоор ямар нэгэн баттай мэдээлэл гараагүй ч, бага насны хүүхэд оролцуулсан тохиолдолд ихээхэн мөнгөн хэмжээний торгууль болон, гэрээ хийсэн бүх газраасаа татгалзах ёстой болох юм. 
  • Шоуны төгсгөлд бүгд "Goodbye America"- Nautilus дууг дуулсан нь мөн л цаанаа учиртай байж. Хуучин Зөвлөлтөд Америкийн ардчилал орж ирэлгүй, өөр өөрсдийн соёл, түүхтэй үлдсэн. Хэдий тийм ч тухайн үеийн хоёр улсын бүх онцлог хэв шинжийг агуулан нэг дор бий болгосон нь хүн бүрийн сэтгэлд хүрсэн юм. Gosha Rubchinskiy зөвхөн хувцсаар дамжуулан бидний мартаж боломгүй зүйлсийг сануулан, дэлхийн түүхийг харуулж болдгийг дахин баталж чадлаа.

YOUR REACTION?