Та бүгдийн хэд чинь зүгээр л суугаад хийхийг хүссэн зүйлээ ярьдаг ч гараа хөдөлгөдөггүй вэ? Би энд өөрийнхөө залхуу гэдгийг аль эрт хүлээн зөвшөөрсөн, хүссэн шигээ амжилтад хүрч чадахгүй өөрийгөө өөхшүүлж суугаа хүмүүсийг хэлэв. Хэрвээ энэ та мөн бол амьдралыг тань өөрчлөх хэдэн зүйл хэлье.

Ирээдүйн өөртөө хэзээ ч бүү итгэ.
Яагаад гэвэл өнөөдөр хийгээгүй бол маргааш
ч бас хийхгүй.
Асуудал уруугаа хараад маргааш л хийе гэж хэдэн удаа хэлдэг вэ? Аяга таваг угаах, фитнессд явах гэх мэт энгийн зүйл шүү. Хэчнээн удаа өөртөө “Ирээдүйн би өнөөдрийн би-гээс илүү урам зоригтой байна” гэж итгүүлсэн бэ? Нөгөө л нэг “Маргааш хийе” гэх тайлбар.
Ирээдүйн та одоогийн танаас илүү залхуу гэдгийг ойлгох үед ажил чинь бүтэх болно. Төлөвлөгөөгөө биелүүлж түүнээсээ урам авах нь хүнийг илүү бүтээлч болгодог.

Өөр өнцгөөс харвал “Надад цаг байхгүй” гэхийн оронд “Энэ чухал биш” гэж бод.
“Надад эрүүл мэнд чухал биш учраас би дасгал хийхгүй.” “Миний найзын төрсөн өдөр чухал биш учраас би очихгүй.” “Бие даалтаа хийх нь чухал биш учраас би дуусгахгүй.” Хэрвээ эдгээр бодолтой санал нийлж байвал юу өөрт чинь чухал гэдгийг тунгаа.
Залхуурлыг бага багаар давж байж бүтээмж бий болно. Бүтээлч хүмүүс үнэндээ зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө ялах ёстойг мэддэг залхуучууд юм.

Урам зоригтой байж завгүй хөдөлмөрлөх нь нэг төрлийн чадвар гэдэг. Жишээ авъя. Хүүхэд байх үеэ бод. Анхаарал хэдхэн секунд л төвлөрдөг. Гэхдээ өсөж томрон хичээлд сууж, хүмүүстэй яриа өрнүүлэх тусам анхаарал хандуулах хугацаа ихэсдэг. Яг үүнтэй адил. Урам зориг ч мөн адил давтахын хирээр сайжирч болдог зуршил юм.

Дахин залхуурч суугаад дэмий өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсахыг хүсэхгүй байгаа бол энгийн дүрмээ эргэн саная.

Ирээдүйн өөртөө хэзээ ч бүү итгэ. Яагаад гэвэл өнөөдөр хийгээгүй бол маргааш ч бас хийхгүй.
Өөрийгөө ялан дийлэхэд тань амжилт хүсье.

YOUR REACTION?