"Аймшгийн зохиолын хаан" Стивен Кингийн 2009 оны 11р сард гаргасан роман "Бүрхүүлд орсон хот" хэмээх сонирхолтой бүтээлийн тухай хүргэж байна.

Үйл явдал хэрхэн эхлэв?

Chester's Mill хэмээх 2000 гаруй хүн амтай, манайхаар бол сумын төвийн хэмжээний нэг бяцхан хотын дээгүүр хөмөрсөн тогоо лугаа адил үл үзэгдэх хаалт учир битүүлэг шалтгаанаар гэнэт үүсч тэднийг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлана. Хүн, амьтан, машин техник, онгоц, бүү хэл сум, пуужин ч нэвтэлж үл чадах тунгалаг бүрхүүл тогтсон байна гээд та төсөөлөөд үз дээ?

Тоймловол:

Тоймловол:

The Simpsons Movie (2007)Lost (2004-2010)The Stanford Prison Experiment (2015)

Өнгө аяс:

Кинг л бичсэн болохоороо аймшиг байж таарна гэж яаран бүү дүгнээрэй. Кингийн өгүүллийн хэлбэр микро хэмжээст орчинд хүнээс хүнд шилжих хэв шинжтэй байдаг. Бүрхүүл тогтох үед тохиосон хүмүүсийн үхэл, хэрцгийгээр алагдаж байшингийн зооринд ялзарч муудсан хэдэн цогцсыг эс тооцвол аймшигтай юм нэг их байхгүй(нэг бол би аймшиггүй зоригтой хүн байх нь). Уран зөгнөлт, political-fiction төрлийг илүүтэйгээр төлөөлнө. Амьдралын төлөө тэмцэл, эрх мэдэл, хүний дотоод мөн чанар, бараан сэдвийг хөндсөн гэж үзэх нь зүйтэй болов уу. 

Сонирхуулах асуулт: 1000 хуудас ном яагаад 10хан өдрийн үйл явдлыг дүрсэлж байгаа юм бол?

Таалагдсан дүр: James Rennie Sr. буюу Big Jim

Таалагдсан дүр: James Rennie Sr. буюу Big Jim

Манайхаар бол "нийслэлийн иргэдийн төлөөлөгч" эсхүл "улсын хурлын гишүүн" гэж болохоор албан тушаалтай, хуучин машин худалддаг пүүстэй, хотдоо нэр нөлөөтэй нэгэн. Цэцэн цэлмэг ухаантай, хүмүүсийн итгэлийг олж, хүссэн зүйлээ хийлгэхдээ гаргууд, "хор хутгана" гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлнэ дээ. Үүнээс дэлгэрүүлээд бичвэл танд хэтэрхий ихийг урьдчилаад хэлчих юм шиг санагдсан тул энэ хүрээд өндөрлөе.

Таалагдсан ишлэлүүд:

If you don't control your temper, your temper will control you.” 

“She is a cat with a burning tail, an ant under a microscope, a fly about to lose its wings to the curious plucking fingers of a third-grader on a rainy day, a game for bored children with no bodies and the whole universe at their feet.” 

“Big Jim - "Take a good look, pal - this is what incompetency, false hope, and too much information gets you. They're just unhappy and disappointed now, but when they get over that, they'll be mad. We're gonna need more police.” 

"Denial gives way to acceptance; acceptance breeds dependence. Anyone who’s ever cared for a terminal patient will tell you that, too. Sick people need someone who will bring them their pills and glasses of cold sweet juice to wash them down with. They need someone to soothe their aching joints with arnica gel. They need someone to sit with them when the night is dark and the hours stretch out. They need someone to say, Sleep now, it will be better in the morning. I’m here, so sleep. Sleep now. Sleep and let me take care of everything."

Сонирхуулахад:

Стивен Кинг уг зохиолдоо Монгол гэсэн үг хэрэглэв. 

"It was Freddy Denton, who, as commanding officer of the night shift, was now the de facto Assistant Chief. “Just got a call from the hospital, Pete. Double murder—” “WHAT?” Randolph screamed. One of the new officers—Mickey Wardlaw—was gawking at him like a Mongolian ijit at his first county fair."

Google хэрэглэж үзээд ч утгыг сайн ойлгоогүй орхисон юм даа. Та бас судлаад үзээрэй (нэг их олигтой утгатай үг биш л байх гэж айж байна)

UPDATE 2018-02-08: Mongolian ijit гэдэг нь ерөнхийдөө "мулгуу" гэсэн үг юм байна.

Дүгнэлт: Lost + The Simpsons Movie + The Stanford Prison Experiment

Амь тулсан үед хүн адгууслаг төрхөө ил гаргадаг. Эрх мэдэлд хүрсэн үедээ хүн түүнийг өөрийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэхийг хичээдэг. Хууль цааз, дүрэм журам, ёс зүйг зөрчихөөс айх айдас үгүй болсон цагт та өөрийгөө хүн хэвээр нь хадгалж авч үлдэж чадах байсан уу? Стивен Кинг ихэвчлэн хүний дотоод ертөнцийн муу муухайг дэлгэн харуулж, гүн гүнзгий хар бараан асуудлуудыг хөнддөгт гол утга учир нь буй. Бүрхүүл яагаад тогтов? Төгсгөл нь баатруудын хэнийх нь ялалтаар эцэслэх бол? гэх олон асуултууд дараагийн 2-р ботид тайллаа олох биз ээ. Мөн таныг энэхүү номыг заавал уншаарай гэж зөвлөх байна.

YOUR REACTION?