Олон нийтийн сүлжээнд шинээр нэмэгдэн, хамгийн олон хандалт авсан мэдээллүүдийг цуглуулан та бүхэнд хүргэж байна.

Кино сонирхогчдод

Кино сонирхогчдод

  • Marvel Comics-ын баатар Black Widow тун удахгүй өөрийн кинотой болох нь. 2010 онд Scarlett Johansson Black Widow-ын дүрийг анх Iron Man 2 киногоор нийтэд хүргэсэн. Одоогоор тодорхой хугацаа, мэдээлэл өгөөгүй байгаа ч, үзэгчид тэсэн ядан хүлээж байгаа нь гарцаагүй. 

  • Marvel Comics-ын бас нэгэн шуугиан дэгдээсэн баатар бол яах аргагүй Deadpool. Анх 2016 онд бүрэн хэмжээний киногоо гаргаж, олны таашаалд хүрэн Deadpool 2-р ангиа 2018 оны 6-р сарын 1-нд гаргах төлөвлөгөөтэй байсан. Гэвч өнөөдөр хугацаагаа өөрчлөн 5-р сарын 18-нд гарах болсон байна. Мэдээж олон нийт хугацаагаа урагшлуулсанд нь таатай хандаж байгаа юм.

Дуу сонирхогчдод

  • Өнөөдөр YouTube-д тавигдсан бүтээл бол “A-Team” болох  Taylor Swift, Ed Sheeran, Future хамтарсан “End Game” Видео клипийн хувьд Miami, Tokyo, London-д хийгдсэн байна. 5 цагийн дотор YouTube-ийн үзэгчдийн тоо 1сая 700-д хүрсэн байна.

Marshmello x Lil Peep - Spotlight

  • 2017 оны 11-р сарын 25-нд Америкийн рэппэр Lil Peep 21 насандаа хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан (overdose on Xanax) “Би Peep-тэй үргэлж уулздаг байсан. Тэр хөгжмийг маш гүнзгий мэдэрч, бүхнээ зориулдаг байсан. Бид нэг зүйлийг эхлүүлсэн ч дуусгаж чадаагүй. Энэ дууг Peep ээждээ, гэр бүлдээ, найз нөхдөдөө, фэнүүдэдээ зориулсан” гэж EDM продюсер Marshmello хэлжээ.

Загвар сонирхогчдод

  • Instagram дахь @siduations Balenciaga SS18 коллекцийг тун сонирхолтой хөгжилтэй байдлаар янзалсан нь олныг гайхшруулж байна.

Adidas x Dragon Ball Z

  • 2018 оны хамгийн хүлээлттэй байгаа коллекц бол Adidas x Dragon Ball Z collab. Одоогоор албан ёсоор 3 загвар танилцуулаад байгаа юм.

“Гар утасны зах зээлд цоо шинэ өнгө төрх”

“Гар утасны зах зээлд цоо шинэ өнгө төрх”

  • Samsung компани “нугалардаг дэлгэц” бүхий Samsung X утас хийж байгаа юм байна. Анх 2013 онд олон нийтийн сүлжээнд нугалж болдог гар утасны талаар явж байсан ч олон жилийн хүч хөдөлмөрөөр энэ бүхэн бодит болоход тун ойртож байна. Samsung X 2019 онд худалдаанд гарахаар төлөвлөж байгаа юм байна.

YOUR REACTION?