Supreme

 Supreme

1994 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Street style ойлголтыг бий болгож, хүн болгоны анхаарлыг өөр дээрээ авч чадсан. 2017 он бол тэдний хувьд загварын шинэ чиг хандлага, дүрмийг гаргаж чадсан жил байв.

  • 2017 онд Louis Vuitton x Supreme хамтран гаргасан коллекц нь маш томоохон түүхэн үйл явдал болсон. Тус коллекц нь  савхин эдлэл, хувцас, гоёл чимэглэл, гуталаас бүрдсэн бөгөөд, хоёр компаний лого-г хослуулан бүх бүтээгдэхүүндээ байршуулан, бүхэлдээ улаан өнгөөр дагнасан нь загварын ертөнцөд "гал асааж" чадсан юм.
  • Нэг талаас Louis Vuitton-ны хувьд дан ганц хээнцэр ганган гэдэг нэрээр бус Street fashion-д ч өөрийн нэрийг гаргах боломжтойг харуулсан. Харин Supreme-ийн хувьд Louis Vuitton шиг High fashion брендтэй хамтарч ажиллах хүчтэй гэдгээ баталсан юм.

Balenciaga

Balenciaga

2015 онд Гүржийн загвар зохион бүтээгч Demna Gvasalia Balenciaga-д орж, 2016 оны Намар/Өвөл коллекцийг танилцуулахад Францын загварын ертөнцөд улам хүчтэй эргэн ирж чадсан. Тэрээр Balenciaga-гийн үүсгэн байгуулагч Cristôbal Balenciaga-гийн хүн төрөлхтний загварын  түүхийг өөрчлөх загварууд дээр үндэслэн 2017 оны Хавар/Зуны коллекцоо гаргасан.

  • 2016 оны АНУ-ийн ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Bernie Bernie Sanders-ын кампанит ажлын лого-ноос санаа авч Fall/Winter SS17 коллекцийг гаргасан нь Demna-г хэрхэн Balenciaga-г мэдэрч, гайхалтай загваруудыг гаргаж байгааг харуулсан.
  • Олон нийтийн сүлжээ болон загварын ертөнцөд тэсрэлт хийсэн загвар бол яах аргагүй  “Arena Extra-Large Shopper bag”. Энэ цүнх нь IKEA-гийн лого шиг тод цэнхэр, шар өнгийг хослон гаргасан. Оны эхэнд гэхэд Balenciga-гийн борлуулалт дээд цэгтээ хүрч, IKEA-гийн лого бүхий маск, гутал, ороолт, хувцас гаргасан.
  • 2017 оны Парисын Хавар/Зуны загварын долоо хоногийг харахад Balenciaga загварын ертөнцийг атгасан мэт байв.
  • 2017 оны 9-р сарын 21-нд Balenciaga "Triple S" гэх гутлыг албан ёсоор танилцуулсан. Түүнээс өмнө зун Парисын загварын долоо хоногоор ганцхан минутын дотор зарагдаж дуусан, энэ оны хамгийн их захиалга авсан гутал болсон.
  • Бас нэгэн шуугиан дэгдээсэн "загварын хурц шийдэл" болох Crocs x Balenciaga-гийн хамтарсан 10cm бүхий Crocs байв. Дэлхий нийтээрээ энэ оны хамгийн "царай муутай" гутал хэмээн тодруулсан ч бодит байдал дээр хүн болгон шүүгээндээ хийх хүсэлтэй байгаа нь мэдээж. 35$-ын "царай муутай" Crocs хэрхэн 575$ хүрч, загварын ертөнцөд хөл тавьж байгаа түүхэн үйл явдлыг бид харж байна.

Off-White c/o Virgil Abloh

 Off-White c/o Virgil Abloh

Жилээс жилд загвар зохион бүтээгчийнхээ хувьд ч, Off-White брэндийнхээ ч хувьд хамгийн хүчтэй нь байж чаддаг тэрээр 2017 онд загварын ертөнцийн шинэ дүр болж чадсан юм.

  • Nike x Off-White хамтран "The Ten" гэх арван гутлыг танилцуулсан. Тус коллекцийн хамгийн онцлох гутал болох Air Jordan I "The Best Sneaker of 2017" шагналыг хүртсэн. Nike-ийн website дээрх хамгийн хурдан зарагдсан коллекц болсон.
  • Nike-тай хамтран ажилласан нь Louis Vuitton, Moncler-тай ажиллах том гүүр болж өгсөн. Тиймээс ч 2017 оны онцлох коллекцоор "Moncler O" болж чадсан. Тус коллекцийн үнэ 600-1500$ бүхий үнэтэй байсан ч загвар сонирхогч хэн бүхний сонирхлыг татаж, худалдан авалт өдөр өдрөөр өсөж байгаа юм.
  • Тэрээр Boys Noize, KITH, Dover Street Market Ginza, Travis Scott, Takashi Murakami, Snapchat, Daft Punk-тай хамтарч ажиллаж байгаа. 2018 онд загварын ертөнцийг эзэгнэх томоохон ажил явагдах нь гарцаагүй.
  • 2018 оны Хавар/Зуны эрэгтэй загварын долоо хоног Флоренц дахь хамгийн том эрэгтэй загварын "талбай" болох Pitti Uomo-д болсон. Тус долоо хоногт хүн бүрийн нүд Off-White x Jenny Holzen-ны хамтын коллец байв. Jenny Holzen өмнө олон загвар зохион бүтээгчидтэй хамтран ажиллаж байсан ч Abloh шиг ийм гайхалтай зүйл гаргаж байгаагүй гэдгээ хэлсэн. Коллекц нь дэлхий дахинд өрнөж буй асуудлыг харуулсан хувцас хийсэн нь тун сонирхолтой. Сирийн асуудал, Дэлхийн цаг агаарын өөрчлөлт (дулаарал),  цагаачдын асуудлыг багтаасан юм.
  • 2017 онд гайхалтай бүтээл гаргаж, өөрийгөө ямар хүсэл тэмүүлэлтэй нэгэн гэдгээ харуулан, хэний ч санаанд ороогүй зүйлийг бий болгож чадсан нь Abloh-г оны шилдэг гэж тодруулсан байна.

YOUR REACTION?