Хаа сайгүй шинээр нээгдэх кофе шоп-д ямар нөхдүүд байна?

1. Өглөөний шувуу

1. Өглөөний шувуу

“Холдоорой би завгүй ажилтай явна. Гэхдээ эхлээд кофегоо уух хэрэгтэй!” Өглөөг аяга кофегүйгээр төсөөлж чаддаггүй, байнга утсаа ширтэж цахим шуудангаа шалгадаг хүмүүс.

2. Гэрийн буг

2. Гэрийн буг

Хамгийн хямд кофег сонгож бүтэн өдөржин нэг буланд шигдээд үнэгүй тог, интернет сордог улсууд. Бас угаалгын өрөө орох бүрдээ өөр хүнээр эд зүйлээ мануулна. 10 цаг суудаг ч ажил нь урагштай явдаг эсэхийг хэн ч таашгүй.

3. Анхны болзоо

3. Анхны болзоо

Хөл хөдөлгөөн ихтэй кофе шоп-д бие биенээсээ бишүүрхэх эр эм хоёр. Захиалга өгөх дээрээс эхлээд л мэдэгдэнэ дээ. Царайг нь сайн ажих аваас бүтэмжтэй эсэхийг тодорхойлж болно шүү.

4. Дайраад гарагч

4. Дайраад гарагч

Гадуур явж байгаад яг бие засмаар болвол ойрын кофе шоп руу гүйчихнэ. Зүгээр ч угаалгын өрөө ашиглахгүй хүн хүлээж байгаа мэт суугаад л байна. Яг захиалга өгөх нь үү гэхээр буцаад гардаг хүн юм.

5. Хүн биш оюутан

5. Хүн биш оюутан

Нэлээд олон хоногийн нойр дутуу, бүх бие даалтууд овоорсон, юу юугүй шалгалт нь болох гэж буй оюутан. Хар кофегоор өөрийгөө тэтгэж унаад өгөлгүй амьд үхдэл царайлаад алхана. Магад шалгалт дуусахад өөр өнгөтэй ундаа уух буй за

6. Инстаграм од

6. Инстаграм од

Ширээ, гэрэлтүүлэг, кофе, эхний 10 хуудас уншсан ном бас ухаалаг утас. Давс хужрыг нь тааруулаад авбал андашгүй олон зүрх даруулах зураг төрнө. Гэхдээ тэд үнэхээр дурлаж кофегоо уудаг эсэхийг хэн ч мэдэхгүй юм.

YOUR REACTION?