100 мянган шинээр мэндэлсэн хүүхдийн 1000 өвчтэй төрдөг. Нас барсан 6 хүн тутмын 1 нь хавдраас үүдэлтэй. Жилд 1.25 сая автомашины осол болдог гээд дэлхий дахинд цусны хэрэглээ маш өндөр билээ.

- Та 17-60 настай
- 45кг дээш жинтэй
- Одоо ямар нэг эмгэггүй бол хүн бүр цусаа хандивлаж болно.

Хүний амь аврахаас гадна донорт мөн ашигтайг хүмүүс тэр болгон мэддэггүй. Тэгвэл цусаа бэлэглэх нь ямар давуу талтай вэ?

1.    Зүрх судасны тогтолцоогоо хянах

Цусаа хандивлаж байх нь зүрхний шигдээс өвчнөөс сэргийлдэг гэж Америкийн Эрүүл Мэндийн Холбооны судлаачид үзжээ. 6 сар тутам цусаа өгдөг 43-61 насныхан шигдээс болох нь харьцангуй бага байсан байна.

2.    Хавдрын хүчин зүйлийг багасгах

Биед хуримтлагдсан төмрийг гадагшлуулах нь хорт хавдраас сэргийлдэг. 1200 хүнийг 2 хэсэгт хувааж 4 жил хагасын турш судалгаа явуулжээ. Эхний хэсэг жилд 2 удаа цусаа өгөн сийвэнгийн төмрийг бага түвшинд барьсан бол нөгөө хэсэг ямар нэг онцгой зүйл хийгээгүй. Үр дүнд донорууд хавдарт өртөх эрсдэл бага байсан байна.

3.     Калори шатаана

Нэг удаад 450мл цус өгөхөд 650кл шатаана гэж Калифорниагийн Их Сургуулийн эрдэмтэд үзжээ. Донорууд тодорхой хэмжээгээр жингээ алддаг. Гэхдээ энэ нь турах зорилготой гэсэн үг биш юм.

4.     Цусны үнэгүй шинжилгээ

Бүлэг тодорхойлохоос гадна элэгний В. С вирус, тэмбүү, ХДХВ зэрэг халдварыг үнэгүй шинжилж өгнө.

Одоо та ханцуйгаа шамлаад хүний амь аврахад бэлэн үү?

ЦССҮТ нь Даваагаас Баасан гарагийн хооронд 08:30-16:00 хүртэл ажиллах ба БЗД Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд зүүн хойд талд байрлаж байна. 
http://www.donor.mohs.mn/ болон 70136504, 70112857 дугаараас нэмэлт мэдээлэл аваарай.

YOUR REACTION?