Жил бүр МУИС (Mонгол Улсын Их Сургууль) ОУХНУС (Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль)-ийн Мини НҮБ Клуб (Model UN Club) Монгол улсын их, дээд сургуулийн оюутан, залуусын дунд НҮБ (Нэгдсэн Үндэсний Байгууллага)-ын жишиг хурлыг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд, 2018 оны 1-р сарын 6, 7-ны өдрүүдэд ГХЯ (Гадаад Харилцааны Яам)-тай хамтран хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж өнгөрлөө.

НҮБ-ын жишиг хурлаар шалгарсан залуус нь аливаа улсыг төлөөлөн, тухайн улсын гадаад бодлого дээр тулгуурлан өгөгдсөн сэдвээр шийдэл олоход оршино. Mongolia MUN 2017 хурал нь хоёр хоногийн турш үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн жил хуралдсан хоёр хороог (Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөл) өргөжүүлэн нийт таван хороотой (Нийгэм Хүмүүнлэг, Нийгэм Эдийн Засаг, Эрх Зүйн хороо) болгосноороо өмнөх жилийн хурлаас онцлог болсон билээ.

Mongolia MUN 2017 хурлыг уламжлал ёсоор МУИС ОУХНУС--ын Мини НҮБ Клуб зохион байгуулсан ба хурлын “Ерөнхий Нарийн Бичгийн Даргаар” тус клубийн тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ ажилласан юм. Хурлын нээлт, хаалтын үйл ажиллагаанд урилгаар ГХЯ-ны ОТХАГ (Олон Талт Хамтын Ажиллагааны Газар) дэд захирал Д.Гэрэлмаа, АОДАГ (Америк, Ойрхи Дорнод, Африкийн Газар) дэд захирал Д.Ганболд нар хүрэлцэн ирсэн. Хурлын зохион байгуулалтад ГХЯ, Номин Фүүдс болон ЭКОС брендүүд тус тус хамтран ажилласан юм.

Mongolia MUN 2017 Хурлын Бичлэг

YOUR REACTION?